ХОЛИМОГ АРЬС
Арьсны байдал:
Холимог арьсыг тодорхойлох нь хэцүү байдаг учир нь түүнд хоёр ба түүнээс дээш арьсны шинж тэмдгүүд илэрдэг. Ихэнх тохиолдолд холимог арьсны шинж тэмдэг нь Т-хэсэгт илүү тослог бусад хэсгүүдээрээ хуурай байдаг..
Хэрхэн арчлах:
Нүүрний арьсны өөр өөр хэсгүүдэд өөр өөр бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй. Хөнгөн бүтэцтэй гел нь Т-хэсгийг сайтар цэвэрлэхэд туслах ба тэжээллэг тос нь арьсны хуурай хэсгүүдэд тэжээл өгнө.
Холимог арьсанд бид дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: Ecollagen үрчлээний сэрэг өдрийн тос ба Optimals "Хүчилтөрөгч" хэвийн/холимог арьсны өдрийн тос
ТОСЛОГ АРЬС
Арьсны байдал:
Ийм төрлийн арьс нь гялтагнаж харагддаг – энэ төрлийн арьсны байдлыг ихэвчлэн таны биеэн дэх дааврын өөрчлөлт эсвэл согтууруулах ундааны тогтмол хэрэглээний өндөр хувь нь нөхцөл байдлыг муутгадаг. Тослог арьстай хүмүүст хар батга, батга үүсэх ба Т-хэсэгт нүх сүв томрох магадлал өндөр байдаг.
Хэрхэн арчлах:
Нүүрээ тогтмол угааснаар арьсыг хуурай болгохгүй эсрэгээрээ тослогийн булчирхайг идэвхжүүлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд хөнгөн бүтэцтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн, хормын үйлчилгээтэй бэлдмэл эсвэл гелэн дээр суурилсан лосьон хэрэглээрэй. Тослог арьсыг чийгшүүлэх хэрэггүй гэж та та бодож байгаа байх, гэвч тийм бийш юм – арьсны тэнцвэрийг хадгалахын тулд чийгшүүлэлт зайлшгүй хэрэгтэй. Тослогийг шингээгч цаас нь өдрийн турш арьсыг гялтагнахаас сэргийлэх ба долоо хоногт нэг удаа шавар маскийг хэрэглэснээр таны арьсыг гүн цэвэрлэгдэнэ.
Тослог арьсанд бид дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: Optimals "Хүчилтөрөгч" өдрийн тос ба True Perfection арьсыг өө сэвгүй болгох хормын үйлчилгээтэй бэлдмэл
ХУУРАЙ АРЬС
Арьсны байдал:
Хуурай арьс гэдэг нь хангалттай чийгшүүлээгүй гэсэн үг биш юм. Дээд давхаргад бүх асуудал байгаа юм: хуурай арьс нь чийгийг тогтвортой түвшинд хадгалах боломжгүй. Ийм төрлийн арьсны онцлог – жижиг нүх сүв, арьс алаг өнгөтэй болно, мэдэгдэхүйц үрчлээс, цочрол ба улайлт үүснэ.
Хэрхэн арчлах:
Таны арьсны бүх тослогийг байхгүй болгодог ширүүн нүүр цэвэрлэгчүүдээ зөөлөн бүтэцтэй сүүн шингэнээр солиорой. Өндөр SPF үзүүлэлттэй чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь нарны хорт туяанаас хамгаална – мөн та сүүний хүчил агуулсан өдрийн тос хэрэглэж үзээрэй. Арьсаа бохирдлоос цэвэрлэхийн тулд гуужуулагч хэт их хэрэглэх хэрэггүй, үүний оронд хөнгөн иллэг хийгээрэй. Халуун шүршүүр нь арьсыг хуурайшуулдаг гэдгийг санаарай.
Хуурай арьсанд бид дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: True Perfection арьсыг өө сэвгүй болгох хормын үйлчилгээтэй чийгшүүлэгч өдрийн тос ба Ecollagen үрчлээний эсрэг өдрийн тос SPF 30
МЭДРЭМТГИЙ АРЬС
Арьсны байдал:
Мэдрэмтгий арьс нь цочролд ороход амархан ба бүтэц нь тогтворгүй, арьсны хуурай хэсгүүд нь улайх нь амархан байдаг.
Хэрхэн арчлах:
Үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй, түүнчлэн хөгшрөлтийн эсрэг идэвхтэй найрлага агуулсан бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй. Хэрэв таны арьс загатанах ба улайх хандлагатай байвал маш болгоомжтойгоор шинэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээрэй – эхний ээлжинд эдгээр бүтээгдэхүүнүүдээ хэвийн хэсгүүд дээр түрхэж үзээрэй. Арьсны таагүй урвалаас зайлсхийхийн тулд арьс арчилгаагаа хялбаршуулахыг хийчээгээрэй.
Мэдрэмтгий арьсанд бид дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна: Optimals "Хүчилтөрөгч" хуурай ба мэдрэмтгий арьсны өдрийн тос