Бид нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гаралтай байгалийн орцуудыг ашиглахыг эрмэлздэг ба тэд байгаль орчны аюулгүй байдлын хэм хэмжээнд бүрэн нийцэж хүрээлэн буй орчинд хор хөнөөл үзүүлдэггүй.
Байгальд ээлтэй ба ёс зүйтэй туршилт
Бүх орцууд нь гарал үүсэл, чанар ба аюулгүй байдлын өндөр түвшнийг нь баталгаажуулдаг нарийвчилсан туршилтуудад хамрагддаг.
Байгалийн гаралтай гуужуулагч талстууд
Манай гуужуулагчууд хуванцарын талстууд бус харин байгальд задардаг бичил талстуудыг агуулдаг. Жишээлбэл, бүйлсний ясны бичил талстууд нь байгальд задардаг бөгөөд далайд ямар нэг хор нөлөө үзүүлдэггүй.
Байгалийн гаралтай хандууд
Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийн найралагад ордог бүх хандууд байгалийн гаралтай.
Манай бүтээгдэхүүнүүд нарийвчилсан шинжилгээнүүдэд хамрагддаг бөгөөд үйлдвэрлэлийн хатуу чанд стандартуудад нийцдэг.
ГХО агуулаагүй
Орифлэймийн нэг ч бүтээгдэхүүн генийн ямар нэг өөрчлөлтөд ороогүй.
Европын хатуу чанд стандартууд
Одоогийн байдлаар Европын Холбооноос хэрэглэгч нарт болон байгаль орчинд хор хөнөөлтэй 1300 гаруй гоо сайхны бүтээгдэхүүний орцыг хориглосон байдаг. Харин бид бүтээгдэхүүнүүддээ үүнээс ч илүү өндөр шаардлага тавьдаг бөгөөд нэмэлт 60 орцыг хориглосон юм.
Аюулгүй байдлын нарийвчилсан сорилууд
Бид гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ бие даасан лабораторит эрүүл сайн дурын оролцогч нар дээр туршдаг. Ийм сорилууд нь биднийг бүтээгдэхүүнүүдийнхээ чанартай гэдэгт, мөн бүхий л стандартуудад нийцэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байхад тусалдаг.