Авокадогийн ашигтай шинж чанаруудын талаар бүгд

Орифлэймийн ямар бүтээгдэхүүнд авокадогийн тос агуулагддаг ба арьс, үс арчилгаанд ямар ашигтай болохыг хэлж өгье

АВОКАДОГИЙН ТОС ЮУГААРАА АШИГТАЙ ВЭ

Авокадогийн тос зөөлрүүлэх бодис ба Е амин дэмээр баялаг. Тэрээр арьсыг гүн чийгшүүлж, зөөлөн бөгөөд толигор болгохоос гадна арьсны эрүүл гэгээг сэргээж, үсийг илүү дуулгавартай болгодог.

Love Nature бие ба үсний тосыг түрхэх жинхэнэ таашаал л гэсэн үг: тус тос нь түргэн шингэж, наалдамхай мөр үлдээдэггүй бөгөөд арьсыг сайхан үнэртэй болгодог.

ХЭРХЭН ХЭРЭГЛЭВЭЛ ДЭЭР ВЭ: Тосноос алган дээрээ дусаагаад нөгөө алгаараа хооронд нь үрж үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл нь гүйлгээрэй. Шаардлагатай бол алчуураар хатаагаарай. Угаах хэрэггүй. Тос үсэнд шингэж байх хооронд эрүүл мэнд ба гоо сайхны Авокадо энгийн биеийн тосны оронд арьсандаа гүн чийгшил өгөхийн тулд түрхээрэй

 

ГАРАНД
Авокадо нь арьсны зөөлөн бөгөөд толигор байдлыг хадгалахад тусладаг чийгшүүлэх үйлчилгээтэй ашигтай тоснуудыг агуулдаг бөгөөд антиоксидантууд нь арьсыг хөгшрөхөөс сэргийлж, үрчлээ үүсэлтийг удаашруулж уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Авокадоны тостой гарны чийгшүүлэгч тосыг цүнхэндээ авч явахаас гадна ажлын ширээн дээрээ болон угаалгын өрөөндөө байлгаж хэрэглээрэй. Арьс тань толигор сайхан байх болно!

ХӨЛӨНД
Авокадо жимсний байгалийн хандууд нь хөлийн тосны найрлагад ч мөн агуулагддаг. Авокадо болон зуун настын хандтай Feet Up Comfort хөлийн чийгшүүлэгч тос нь хамгийн хатуу арьсыг ч зөөлрүүлж чадна. Илүү үр дүнд хүрэхийн тулд орондоо орохынхоо өмнө хэрэглэж оймс өмсөж унтаарай.  

ШҮРШҮҮРТ БА СЭТГЭЛ САНААНД
Биеийн арьсаа арчилж үнэрийг нь удаан барихын тулд шүршүүрийн чийгшүүлэгч шингэн саван болон саванг хамтад нь хэрэглээрэй. Өдрийн сайхан эхлэл биш гэж үү? Түүнээс гадна Love Nature угаагч бүх бүтээгдэхүүнүүд байгальд шингэдэг. Энэ нь байгалийн маягаар шингэж усны орчимд хор нөлөө учруулдаггүй гэсэн үг юм. Love nature цуврал дэлхийн далайдыг хэрхэн аварч чадах талаар илүү ихийг олж мэдээрэй.

 

 

Зурвас: Зураг: Oriflame