24 цагийн арьс арчилгаа

Бидний бие махбодын нэг өдрийн хэмнэл буюу “биологийн цаг” дааврууд, эрч хүчний тэнцвэрт байдал болон арьсны эрүүл мэндийг маань тодорхойлдог. Ач тустай зуршилтай болсноор та дотоод хэмнэлээ иж бүрэн арьс арчилгаатай төгс хослуулах боломжтой.

ӨГЛӨӨ
Арьс өдрийн туршид биднийг хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, нарны хэт ягаан туяа гэх мэт гадны хүчин зүйлсээс хамгаалдаг. Тиймээс арьсандаа эдгээр хэцүүхэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. 

Хэрвээ чи том хотод амьдардаг бол агаарын бохирдлын сөрөг нөлөөг саармагжуулах чадвартай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хөнгөн бүтэцтэй бэлдмэл нь арьсны хамгийн гүн давхарга руу нэвчин тэжээлээр хангадаг. Гэвч бэлдмэл нь арьсыг чийгшүүлэхэд хангалтгүй тул арьс арчилгаагаа заавал арьсыг чийгшүүлж нарнаас хамгаалагч тосоор өндөрлөөрэй. 

Нүүрний тос арьсыг хамгаалах үүрэгтэй ч нүдний орчмын арьсанд түрхэж болохгүй – энэ орчмын арьсанд илүү хөнгөн бүтэцтэй тусгай тос хэрэгтэй. Асаи ургамлын өсгөврийн ханд агуулсан тос нь антиоксидант агуулдаг, арьсыг эрчимтэй чийгшүүлдэг, мөн чөлөөт радикалуудтай тэмцдэг тул чамд арьсаа бохирдлоос хамгаалахад тусална. Мөн SPF хамгаалалтыг бүү мартаарай – өнөөдөр ихэнх тоснууд SPF агуулдаг болсон ч, тос авахдаа шошгыг нь заавал уншиж байгаарай. 

ӨДӨР
Өдөржин дэлгэцийн өмнө суух нь арьсыг чиний төсөөлж байгаагаас харьцангуй их гэмтээдэг. Судалгаанаас харвал дэлгэцээс ялгардаг туяа нь  жижиг үрчлээ, нөсөө толбо үүсэх, улайх гэх мэт арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлдөг байна. 

Эдгээр таагүй нөхцөлөөс зайлсхийхийн тулд өдрийн туршид арьсныхаа өөрийгөө хамгаалах чадварыг антиоксидант агуулсан тоник-шүршигчээр дэмжээрэй (жишээ нь, Ecobeauty брэндийн шүршигч). Мөн арьс өдрийн туршид тос ялгаруулдаг тул хажуудаа үргэлж тосыг уугч цаас авч яваарай.

ОРОЙ
Нойр дутуу байх нь сэтгэл санааны байдлаас гадна арьсанд хичнээн сөрөг нөлөөтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нойр дутуу байх нь арьсыг эрт хөгшрөх, үрэвсэхэд хүргэдэг. Тиймээс өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтах хэрэгтэй – энэ хугацаанд арьс нөхөн сэргэнэ. 

Чи орой бүр шүдээ угаадаг шигээ арьсаа ч мөн цэвэрлэж занших хэрэгтэй. Энэ бол өдөр бүр юу ч болж байсан заавал байх ёстой зуршил юм. Орчин үед ихэнх тоник арьсны нөхөн төлжих процессыг идэвхжүүлэгч аминхүчлийн (салицилийн хүчил, гликолийн хүчил эсвэл сүүний хүчил) холимгийг агуулдаг. Мөн NovAge Ecollagen ба True Perfection гэх мэт цувралын бэлдмэлүүд дээрх үүргийг маш сайн гүйцэтгэдэг. Үхэжсэн эд эсээс ангижруулагч эдгээр өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнүүд нь шөнийн цагаар арьс нөхөн төлжих процессыг идэвхжүүлнэ.

Мөн шөнийн цагаар арьс чийглэгээ их хэмжээгээр алддаг тул арьсыг чийгшүүлж коллагены нэхдэсийг устахаас сэргийлэгч баялаг бүтэцтэй шөнийн тос хэрэглэх нь маш чухал. 





Зурвас: Зураг: Getty Images