Дотроосоо залуужих нь

Хөгшрөлт – бидэнд тохиодог хамгийн бодит зүйл. Хөгшрөлтөөс зугтах ямар ч арга байхгүй. Гэвч хоол хүнсэндээ тодорхой хүнсийг оруулснаар бид хэдэн насаар залуу харагдаад зогсохгүй илүү эрүүл болох боломжтой.

AВОКАДО 
Авокадо жимс их хэмжээгээр ханаагүй тос агуулдаг – “тос” гэдэг үгийг сонсоод чи санаа зовох хэрэггүй. Учир нь эдгээр тоснууд нь чиний эд эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалж арьсны бүтцийг сайжруулдаг. Дундаж хэмжээтэй нэг авокадо жимс ойролцоогоор 14 грамм эслэг эд агуулдаг. Харин эслэг эд нь чамайг бодит наснаасаа овортой харагдуулагч хорт бодисыг бие махбодоос гадагшлуулдаг.

УС
Бүх цаг үеийн хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй хамгийн шилдэг бүтээгдэхүүн. Тэр хорыг гадагшлуулна, усгүйжилттэй тэмцэнэ, арьсыг зөөлөн болгож гэрэлтсэн төрхийг нь сэргээнэ.

БРОККОЛИ
Брокколи байцаа нь арьсыг нарны ягаан туяа ба бохирдол гэх мэт гадны сөрөг нөлөөнөөс хамгийн өндөр үр дүнтэйгээр хамгаалах үйлчилгээтэй С аминдэмээр баялаг юм.

САМАР
Бүйлс ба хушга нь Омега-3 тосны хүчлүүд, уураг ба Е аминдэмийг их хэмжээгээр агуулдаг. Тэд эрүүл зууш байгаад зогсохгүй арьсыг сэргээж, үрчлээ үүсэхээс сэргийлэх увдистай.

ЯРГАЙ ЗАГАС
Яргай загасны төрлийн тослог загас нь арьсны гэрэлтсэн төрхийг хадгалахад тусалдаг. Тэр уураг, арьсыг нөхөн сэргэхэд тусалж уян хатан чанарыг нь хадгалахад дэмжлэг үзүүлэгч Омега-2 ба Омега-6 тосны хүчлүүдээр баялаг.

УЛААН ЛООЛЬ
Улаан лооль нь арьсыг нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалж, гэрэлтсэн төрхийг нь хэвээр хадгалах үр нөлөөтэй хүчирхэг антиоксидант болох ликопин агуулдаг.

КИВИ
Ердөө л нэг ширхэг киви идэхэд бид нэг өдрийн С аминдэмийн хэрэгцээгээ хангадаг. Энэхүү супер жимс нь коллагеныг сэргээх, хорыг гадагшлуулах ба арьсны уян хатан чанарыг сайжруулахад тусалдаг ба энэ бүхний үр дүнд чиний илүү залуу харагдах болно.

НЭВС
Нэвс нь арьсны чийглэгийн түвшинд нөлөөлдөг эслэг эд ба тэжээллэг бодисоор баялаг. Үрэвслийн эсрэг үйлчилдэг тэр антиоксидант шинж чанартай ба арьсны эсийн бүтцэд эерэгээр нөлөөлж үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэгч кремний агуулдаг.



Арьсыг залуу харагдуулахад туслах нэмэлт тэжээлүүд


OМЕГА-3 

Чи Омега-3 тосны хүчлүүдийг хоолноос авч болно – жишээ нь, тослог загаснаас. Харамсалтай нь ихэнх хүмүүс бие махбоддоо ач тустай бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээнд хэрэглэдэггүй. Омега-3 нь арьсыг чийглэг, уян хатан, эрч хүчээр дүүрэн байлгаж улмаар үрчлээ үүсэхээс сэргийлдэг тул бидний бие махбодод зайлшгүй хэрэгтэй.

АСТАКСАНТИН 

Астаксантин гэдэг нь замгаас гаргаж авдаг антиоксидант юм. Тэр бета-каротин ба ликопины ангилалд хамаардаг. Харин судалгаанаас харвал астаксантин нь Е аминдэмтэй харьцуулбал чөлөөт радикалуудтай 100 дахин илүү өндөр үр дүнтэй тэмцэг байна. 
Зурвас: Зураг: Shutterstock