90-ээд оны эхэн үед айл бүрийн цонхны тавцан дээр зуун наст ургамлыг арчилж, ханиад эсвэл жижиг гэмтлээ анагаах зорилгоор навчийг нь тасдан хэрэглэдэг байсан болов уу. Өнөө үед зуун наст ургамлыг гоо сайхны салбарт хамгийн ихээр ашигладаг орцуудын нэг болжээ. Үүнд ч шалтгаан бий!
1. Чийгшүүлнэ
Зуун наст чийгийг маш сайн хадгалдаг ба, 99,5 хувь нь ус байдаг бол зуун настын шүүс нь устай харьцуулахад арьсанд 4 дахин түргэн шингэдэг. Чийгшүүлэгч хүчирхэг үйлчилгээ нь хэвийн арьсны арчилгааны орлуулшгүй орц болгож байна, жишээ нь шинэчлэгдсэн Love Nature цуврал.
2. Нөхөн сэргээнэ
Наран шарлага, гоо сайхны эмчилгээ эсвэл бүр мэс заслын дараа хэрэглэдэг нөхөн сэргээх бүтээгдэхүүнүүд зуун настыг агуулдаг гэж бодохоор нөхөн сэргээх хэчнээн хүчирхэг үйлчилгээтэйг төсөөлөөд үзээрэй! Зуун настын ханд нь улайлтыг багасгаж, хорсох ба таагүй мэдрэмжийг арилгаж, хамгаалалтын бүрхүүлийг бий болгон, эсийн нөхөн сэргээх явцыг түргэсгэдэг.
3. Хөгшрөлтийн анхны шинж тэмдгүүдтэй тэмцэнэ
Зуун настын ханд нь гиалуроны хүчил ба коллагенийн ялгаруулалтыг эрчимжүүлж, толигор ба чанга арьстай болоход тусална. Антиоксидант агуулдаг Е ба С аминдэмүүд нь чөлөөт радикалуудаас хамгаалан, исэлдүүлэлтийг багасгадаг.
4. Ашигт орцуудаар баялаг
Зуун наст нь аминдэм, эрдэс бодис, аминхүчил, энзим агуулахаас гадна арьсанд чийгийг хадгалахад тусалдаг поли чихэр агуулдаг.
5. Бүх төрлийн арьсанд тохирно
Зуун наст нь бүх төрлийн арьсанд ашиг тустай үйлчилгээтэй: тослог арьсанд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, асуудалтай арьсанд үрэвслийн эсрэг үйлчилж, нүх сүвийг агшаана, харин хуурай арьсанд чийгийг алдахаас хамгаална.