ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АРЬСАНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ВЭ?
Цэвэршилтийн үед арьсанд ямар өөрчлөлт гардгийг ойлгохын тулд юуны түрүүнд даавар гэж юу болох, ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгох хэрэгтэй. Даавар – энэ бол бидний биед аливаа нөхцөл байдалд сэтгэл зүйн эсвэл бие махбодын хувьд үзүүлэх үйлдлийг заагч нэг төрлийн «дохио өгөгч молекулууд» юм. Эдгээр дааврын нэг бол эстроген юм. Ихэнх тохиолдолд энэ дааврыг «эмэгтэйчүүдийн даавар» гэж нэрлэдэг. Эстроген нь уургийн нийлэгжилт, шингэний солилцоо ба биеийн бусад үйл ажиллагаанд оролцдог. Нийлэгжилтийг нь эстроген даавар хариуцдаг хамгийн чухал уургийн нэг бол коллаген юм. Коллаген нь арьсыг чанга, уян хатан байлгахад зайлшгүй хэрэгтэй уураг юм.
Мөн эстроген нь урт гинжит полисахарид буюу гликозаминогликаны нийлэгжилтийг хариуцдаг. Гликозаминогликан нь чийгийг татаж арьсны төрөлхийн чийглэгийг дэмжихэд тусалдаг.
Цэвэршилт эхлэхэд эмэгтэйчүүдийн эстрогены түвшин буурдаг ба энэ нь дараах өөрчлөлтийг дагуулна:
- Арьсны чийглэгийн түвшин буурна
- Коллагены боловсруулалт буурна
- Арьсны эс хоорондын холбоос эд алдагдаж улмаар арьсанд меланин хуримтлагддаг (нөсөө толбо үүснэ)
ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АРЬСАНД ЯМАР ҮНДСЭН АСУУДЛУУД ҮҮСДЭГ ВЭ?
Цэвэршилтийн үеийн хамгийн түгээмэл асуудал бол арьс хуурайших, маш их үрчлээ үүсэх, нөсөө толботох, уян хатан чанараа алдах ба коллагены нийлэгжилт буурсны улмаас арьс нимгэрэх юм.
ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АРЬСАНД ОНЦГОЙ АРЧИЛГАА ХЭРЭГТЭЙ ЮУ?
Тийм, энэ үед арьсанд онцгой арчилгаа заавал хэрэгтэй. Цэвэршилтийн үед болон дараа нь арьсанд эрчимтэй тэжээл, үрчлээ болон нөсөө толбыг багасгах үр нөлөөтэй арчилгаа болон чийгшүүлэлт шаардлагатай. Ажиглалтаас харвал жишээ нь генистеин гэх мэт изофлавон нь эстрогены түвшин буурсны улмаас төрөл бүрийн асуудал тулгараад буй арьсанд таатай үр нөлөө үзүүлдэг бол гиалуроны хүчил нь арьсны чийглэгийг байх ёстой хэмжээнд нь байлгадаг. Энэ үед чийгшүүлэлт арьсны хувьд амин чухал үүрэг гүйцэтгэнэ.
ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АРЬСАА ХЭРХЭН АРЧИЛБАЛ ЗОХИМЖТОЙ ВЭ?
Тэжээх, чийгшүүлэх, үрчлээг багасгах үр нөлөөтэй иж бүрэн арчилгаа хийх (жишээ нь, коллагены боловсруулалтыг идэвхжүүлэгч бүтээгдэхүүнд суурилсан) ба нөсөө толбыг багасгах арчилгаа зохимжтой.
ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АРЬС АРЧИЛГААНЫ ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХИЙГ ЗӨВЛӨДӨГ ВЭ?
Би NovAge Time Restore цувралыг зөвлөж байна. Энэхүү цувралын бүх бүтээгдэхүүнүүд генистеин агуулдаг бол өдрийн тос нь нэмээд гиалуроны хүчил агуулдаг. Энэхүү хоёр орц нь цэвэршилтийн үеийн арьс арчилгаанд үндсэн үүрэг гүйцэтгэдэг.
ТА 50-С ДЭЭШ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАМГИЙН ЧУХАЛ ЯМАР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ВЭ?
Хамгийн гол нь өөрийгөө болон арьсаа арчлах. Та дотоод мэдрэмж тань хэдэн настай байна тэр насандаа харагдах боломжтой! Өөрийгөө халамжил, иж бүрэн арчилгааг өдөр бүр хийж занш, хангалттай хэмжээний ус уу, нарны туяанаас зайлсхий ба эрүүл, зөв хоолло.