Яаж өөртөө итгэлтэй болох вэ?

Сэтгэлийнхээ гүнд чи чамаас илүү хэн ч байхгүй гэдгийг мэддэг байх. Гэвч хамгийн өөртөө итгэлтэй хүнд хүртэл заримдаа эргэлзэх сэтгэл төрдөг. Хэрвээ чамд яг одоо ийм сэтгэгдэл төрөөд байгаа бол дараах нийтлэлийг уншаарай!

1. Биеэ зөв байрлуул
Чамд хоёрхон минут зав байна уу? Эрч хүчээр цэнэглэгч байрлалд ороод үзээрэй, чиний өөртөө итгэх итгэл тэнгэрт хүртэл нэмэгдэнэ! Хоёр хөл дээрээ  зогсоод, хөлөө өргөн хэмжээнд алдлаад хоёр гараа ташаандаа тавиарай эсвэл толгой дээрээ V хэлбэр үүсгэж өргөөрэй – энэ бол стрэссээ тайлах ба илүү эрч хүчтэй болох батлагдсан арга юм.  

2. Инээмсэглэ
«Инээмсэглэл бэлэглээд инээмсэглэл бэлгэнд аваарай» гэдэг үгийг чи сонсож байсан байх. Инээмсэглэл өөртөө итгэлтэй болгоно, стресс тайлна ба тайвшруулна – нэг үгээр хэлбэл эерэг мэдрэмжээр бялхуулна! 

3. Шинэ зүйлсэд суралц
Тавьсан зорилгодоо хүрэх, шинэ ур чадвар болон мэдлэгэд суралцах нь өөрийгөө үнэлэх үнэлэмж болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн суралцана гэдэг өөрөө л хөгжилтэй, сонирхолтой зүйл юм. Заавал том зүйлд суралцах шаардлагагүй, шинэ дасгал эсвэл шинэ хэл ч байж болно. 

4. Үнэртэнг бүү март 
Судалгаанаас харвал хүмүүс дуртай үнэртнээ түрхсэн үедээ өөртөө илүү итгэлтэй болдог байна. Бид энэ чиглэлд илүү эрчимтэй ажиллахаар шийдэж My Destiny шинэ үнэртэндээ ногоон халтмар чулууны хандыг нэмсэн билээ. Энэ бол уран сэтгэмжийг хөгжүүлж өөртөө итгэх итгэл бэлэглэх увдисаараа алдартай үнэт чулуу юм. Туршаад үзээрэй!

5. Хөдөлж эхэл
Дасгал, дасгал, дасгал! Биеийн идэвхт хөдөлгөөн сэтгэл санаанд үргэлж эерэгээр нөлөөлдөг. Чи заавал олимпийн тамирчин байх шаардлагагүй ч (мэдээж чи өөрөө хүсэж байвал өөр хэрэг!), хүн бүр бодит зорилго тавьж түүндээ хүрэх боломжтой. Дасгал хөдөлгөөний үр дүн нь тун удахгүй чамд мэдрэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаарай!



Зурвас: Зураг: Getty Images