2010 онд «Арьс судлалын» сэтгүүл хөдөө орон нутагт амьдардаг ба авто тээврийн замын ойр орчимд амьдардаг ахимаг насны хоёр эмэгтэйн арьсыг харьцуулсан судалгаа нийтэлжээ. Судалгааны дүнгээс харвал хотын оршин суугч орон нутгийн оршин суугчаас 22%-иар илүү их нөсөөжилт ба үрчлээтэй байсан. Үүний шалтгаан бол агаарын бохирдол юм.
Хэрвээ та хот газар амьдардаг бол машины утаа, агааржуулалт ба үйлдвэрийн утаанаас зугтах бараг л боломжгүй юм. Гэвч эдгээрээс арьсаа хамгаалах ба урьдчилан сэргийлэх аргууд байдаг.
Арьсны нүх сүвний бохирдлыг цэвэрлэж арьсаа амьсгалуулахын тулд хийх хамгийн чухал алхам бол арьсаа цэвэрлэх юм. Нүүр цэвэрлэгч төхөөрөмжөөр арьсыг цэвэрлэвэл арьсан дээрх агаарын бохирдлын нүдэнд үл харагдах бичил бүрэн арилж, арьс гүн цэвэрлэгдэнэ. Агаарын бохирдол ихтэй хотуудын агаарт чөлөөт радикалуудын хэмжээ ч мөн их байдаг. Энэ нь нарны хэт ягаан туяатай адил арьсны коллагены боловсруулалтыг бууруулж улмаар арьсны бүтэц хуурай, ширүүн болж амархан үрчлээтдэг. Тийм учраас бидэнд антиоксидант хэрэгтэй байдаг.
"Та арьсаа агаарын бохирдол ба нарнаас том малгай эсвэл шүхэрийн дор нуугдах боломжгүй тул маш сайн хамгаалах хэрэгтэй."
Антиоксидант нь чөлөөт радикалуудтай тэмцэж тэдний сөрөг нөлөөг бууруулах хүчирхэг үйлчилгээтэй. Нэгт:
антиоксидантын өндөр агууламжтай хоол хүнс хэрэглээрэй - цитруст жимс, жимсгэнэ ба лууван нь А ба С аминдэмээр баялаг байдаг. Хоёрт: хүрэн замгаас гаргаж авдаг хүчирхэг антиоксидант болох астаксантин нэмэлт тэжээлийг хэрэглээрэй. Гуравт: арьсыг гаднын сөрөг нөлөөнөөс хамгаалж, эсийг нөхөн сэргээж, чийглэг байдлыг хадгалж хамгаалагч давхарга үүсгэгч антиоксидантаар баялаг нүүрний бэлдмэл хэрэглээрэй. Мэдээж арьсаа чийгшүүлэх хэрэгтэйг бүү мартаарай.
Арьс чийгтэй байх тусам гаднын сөрөг нөлөөтэй бодисууд түүний төрөлхийн хамгаалагч давхаргаар нэвтэрч чаддаггүй. Агаарын бохирдол нарны хэт ягаан туяатай адил өдөр, шөнө, гадаа, дотор өөрчлөгддөггүй тул та арьсаа үргэлж хамгаалах хэрэгтэй. True Perfection мэт Торгон модны хандыг агуулсан тэжээллэг өдрийн тос арьсны чийглэгийн түвшинг нэмэгдүүлж, хэвийн хэмжээнд байлгана. Харин шөнийн тос нь унтах зуур арьсны төрөлхийн нөхөн сэргэх чадварыг нэмэгдүүлнэ. Шөнийн тос нь хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс арьсаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.