Зуны үс арчилгаа: 9 зөвлөмж

Нар, далай, наран шарлагын газар эсвэл усан сан – харамсалтай нь эдгээр сайхан зүйлс бидний үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Чи үсээ үзэсгэлэнтэй бөгөөд эрүүл байлгахыг хүсвэл дараах зөвлөмжийг дагаарай!

ЗӨВЛӨМЖ №1: МАСК
Хэт хуурайшиж үсгүйжсэн үс үргэлж таагүй мэдрэмж төрүүлдэг ч зуны улиралд энэ байдлаас зайлсхийх тийм ч амар байдаггүй. Гэвч баялаг бүтэцтэй тэжээллэг үсний маск энэ асуудлыг шийдэж үсийг гэмтэхээс сэргийлэхэд тусална. 

ЗӨВЛӨМЖ №2: НАРНЫ ХАМГААЛАЛТ
Слишком много солнца вредно для волос: они сохнут и становятся более слабыми, поэтому мы рекомендуем тебе защищать их от вредоносного излучения с помощью головного убора или стильно повязанного вокруг головы шарфа. 

ЗӨВЛӨМЖ №3: ЧИЙГШҮҮЛЭЛТ
Хэт халуун, чийгтэй агаар ямар ч үсний хэв маягийг алдагдуулдаг. Харин хэлбэрээ алдсан үсийг чийгшүүлж толийлгоход арган эсвэл дал модны самрын тос агуулсан тосноос багахан түрхэхэд хангалттай. 

ЗӨВЛӨМЖ №4: УСАНД САНД СЭЛЭХЭЭС ӨМНӨ
Усан сан эсвэл далайд сэлэхээс өмнө үсээ усаар норгоорой. Хув хуурай үстэй орвол хлор болон давс үсэнд хормын дотор нэвтэрч шингэнэ. 

ЗӨВЛӨМЖ №5: УСАНД СЭЛСНИЙ ДАРАА
Чийгтэй үс амархан гэмтдэг. Гэвч үсээ чийгтэй байхад нь самнаж ширэлдээсийг нь гаргахгүй бол хатсаны дараа өвдөлтгүйгээр самнах бараг л боломжгүй юм. Тиймээс наран шарлагын газар явахдаа сийрэг шүдтэй сам ба уснаас гармагцаа түрхдэг угаах шаардлагагүй ангижруулагч авч яваарай. 

ЗӨВЛӨМЖ №6: УСАНД СЭЛСНИЙ ДАРАА
Давстай ус болон хлор нь үсийг хуурайшуулж гэмтээдэг. Тиймээс усанд сэлсний дараа цэвэр усаар үсээ зайлаад угаах шаардлагагүй ангижруулагч түрхээрэй. 

ЗӨВЛӨМЖ №7: УГААХ
Усан сан эсвэл далайд өдрийг өнгөрүүлсний дараа үсэнд нэмэлт арчилгаа хэрэгтэй. Таагүй бүх бодисыг үснээс арилгахын тулд нөхөн сэргээгч шампуниар угаагаад эцэст нь ангижруулагч хэрэглээрэй. Ангижруулагч нь үсийг нөхөн сэргээж чийгшүүлдэг. 

ЗӨВЛӨМЖ №8: ГОО ҮЗЭСГЭЛЭН БА АРЧИЛГАА
Үсээ хатаах шилдэг арга бол өөрөөр нь хатаах юм. Ялангуяа чи өдрийг наран шарлагын газар нарны туяан доор өнгөрүүлсэн бол. Гэвч чи зайлшгүй сэнсээр үлээлгэж хатаах хэрэгтэй байгаа бол халуунаас хамгаалагч шүршигч цацаад сэнсээ өрөөний хэмтэй ижил хэмд үлээлгээрэй. 

ЗӨВЛӨМЖ №9: БУДАЛТ
Зуны улиралд үсэндээ химийн идэвхт бодис хэрэглэхгүй байвал зохимжтой. Гэвч үнэхээр будах шаардлагатай байгаа бол хамгийн халуун өдрүүд ирэхээс 1-2 сарын өмнө будахыг хичээгээрэй.





Зурвас: