Цасан цагаан инээмсэглэлтэй болох 9 зөвлөмж

Хүмүүс цасан цагаан инээмсэглэлийг гэрэл цацруулсан, үзэсгэлэнтэй гэж ярьдаг боловч, ихэнх нь шүднээсээ ичдэг тул инээмсэглэхээс зайлсхийдэг байна. Шүдний өнгө тань инээмсэглэхэд саад болж байвал манай 9 зөвлөмж танд туслах болно. Инээмсэглээрэй!


1.
 Шүдээ өдөр бүр хоёр удаа, нэг угаахдаа хамгийн багадаа 2 минутын турш угаагаарай. Цайруулагч шүдний оо сонгоорой.

2. Шүдээ өдөр бүр хоёр удаа, нэг угаахдаа хамгийн багадаа 2 минутын турш угаагаарай. Цайруулагч шүдний оо сонгоорой. Шүдний сойзыг хэрэглэх хугацаа хамгийн ихдээ гурван сар байдаг. Үс нь зөөлөрч элэгдсэн бол шинэ сойз авах цаг болжээ!

3. Кофе, цай, жимсний шүүс ба улаан дарс шүдэнд толбо үүсгэдгийг та мэдэх байх. Толбо үүсэхээс сэргийлэх шилдэг арга бол гуурсаар уух юм. Хүмүүсээс санаа зовох хэрэггүй, инээмсэглэл тань гэрэлтэнэ шүү дээ!

4. Цитруст жимс С аминдэмийн эх үүсвэр боловч жүрж ба грэйпфрутэд агуулагддаг хүчил шүдний пааланг гэмтээдэг. Шүдээ гэмтээхээс сэргийлэхийн тулд эдгээр жимсийг идсэний дараа амаа бүлээн усаар зайлаарай.

5. Шүдээ угаадагтай адил хэлээ ч бас угаах хэрэгтэйг та мэдэх үү? Хэлийг угааснаар амны эвгүй үнэрээс сэргийлээд зогсохгүй, шүдийг шарлуулагч нян бас устдаг юм.

6. Хэдийгээр гэрийн нөхцөлд хүнсний содагаар шүдээ цайруулж болох ч хэтрүүлэх хэрэггүй. Хэтрүүлсэн нөхцөлд түүний өнгөлөгч шинж чанар нь шүдний пааланд урт хугацааны гэмтэл үүсгэдэг.

7. Түүхий жимс ногоо зөвхөн эрүүл мэндэд ач тустай биш: тэд амны хөндийн ариун цэвэрт ч мөн сайн. Хатуу хүнс идэхэд шүлс ялгарч шүдийг цэвэрлэдэг.

8. 6 сар тутамд шүдний эмчид үзүүлж заншаарай. Шүдний эмнэлэг тийм сайхан газар биш ч, мэргэжлийн цэвэрлэгээ болон үзлэг эрүүл шүдтэй байхад зайлшгүй хэрэгтэй юм.

9. Нүүр будалтын мэргэжилтнүүдийн зөвлөмж: Шүдээ цагаан харагдуулахын тулд улаан, тачаангуй ягаан эсвэл лисийн өнгөөр уруулаа будаарай. Яагаад гэвэл эдгээр өнгөнүүд нь шар өнгийг бүдгэрүүлж шүдийг гялалзсан цагаан харагдуулдаг!
Зурвас: