Цас мөстэй улиралд хүртэл галбираа хадгалаарай!

Өвлийн туршид гүйлтийн зам дээр гүйхээс залхаж байна уу? Энэ бол дасгал хөдөлгөөнөө хаях шалтгаан биш шүү! Бид чамд уйдахгүйгээр биеийнхээ галбирыг хадгалах 7 шинэ аргачлалыг зааж байна!

1. ФИТНЕС-БАЛЕТ 
Хэрвээ чи багаасаа балетчидын гоолиг бие, эрхэмсэг хөдөлгөөнийг шүтэн биширдэг байсан бол энэхүү супер орчин үеийн дасгалыг туршиж үзэх цаг иржээ. Фитнес-балет эсвэл боди-балет эсвэл балет-барре – маш олон төрлөөр нэрлэгддэг энэхүү дасгал нь сунгалтын дасгал, хэвлий нурууны доод хэсэг, бүсэлхий орчмын булчинг хөгжүүлэх дасгал ба балетын хөдөлгөөнийг хослуулдаг. Төмөр, хүнд өргөхгүй ба дасгалын үеэр зөвхөн өөрийн биеийн жингээ ашиглана. Үр дүнд нь нуруу цэх, бие уян хатан, үе мөч чөлөөтэй хөдөлгөөнтэй, булчин чанга болно. 

2. ЗОДОЛДОХ УРЛАГ
Гудамжны зодооноор хичээллэмээр байна уу? Тэгвэл зодолдох урлагийн хичээлд яваарай. Энэ төрлийн спортод маш олон төрөл байдаг: жинхэнээсээ зодолдмоор байвал бокс, каратэ, харин фитнес төрлийн зодоон бол – фита-файт эсвэл кикбокс-аэробик. Алийг нь ч сонгосон байсан зодооны урлагаар хичээллэх нь мэдрэлийн системийг тогтворжуулаад зогсохгүй өөртөө итгэлтэй болгодог. Мөн энэ төрлийн дасгал нь хүчний болон  кардио дасгалыг хослуулдгаараа онцгой. 

3. ПАРКУР ГҮЙЛТ 
Паркур гүйлт гэдэг нь байшингийн дээврээс үсэрнэ гэсэн үг биш юм. Паркурын орчин үеийн хувилбар бол зориулалтаар зассан заалд, ямар ч аюулгүй хирнээ хүчин чармайлт шаардах саад тотгортой нөхцөлд гүйх юм. Өөрөөр хэлбэл хотоор гүйж байгаатай адил хирнээ илүү аюулгүй нөхцөлд гүйнэ гэсэн үг. Саад бэрхшээлийг давж гүйснээр чи илүү их хөдөлгөөнтэй, хүчтэй ба авхаалж самбаатай болно. 

4. ХӨӨСӨНЦРӨН ӨНХӨРҮҮЛҮҮРТЭЙ ДАСГАЛ
Эмэгтэй бүрд целлюлит байдаг. Гэвч энэ нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч биеэ энэ чигээр нь орхих шалтгаан биш юм. Энэ асуудлыг шийдэх маш хялбар аргачлал байхад зүгээр сууж хэрхэвч болохгүй. Чамд ердөө л хөөсөн өнхөрүүлүүр ба интернэт байхад хангалттай. YouTube-ээс зааварчилга аваад гэртээ хийгээрэй. Энэхүү аргачлал нь булчинг суллаж уян хатан чанарыг нь сэргээхэд тусална.

5. БАГИЙН ГҮЙЛТ
Бокс ч, балет ч сонирхолтой санагдахгүй байна уу? Гүйх дуртай ч өдөр бүр хийхээс залхаж арай шинэлэг зүйл хиймээр байна уу? Багийн дасгалаар хичээллээд үзээрэй – энэ төрлийн дасгал урам хайрлаж илүү өндөр үр дүнд хүрэх хүсэл төрүүлдэг, учир нь чи ганцаараа биш өөр хүмүүстэй хамтарч туршлага, мэдээ мэдээлэл солилцож нэгэндээ дэмжлэг өгөх боломжтой. Багаараа гүйхийн тулд заавал цэцэрлэгт хүрээлэн эсвэл цэнгэлдэх хүрээлэн орох шаардлагагүй. Зорилго нэгтнүүд ердийн фитнес клубийн гүйлтийн замыг хүртэл сонирхолтой болгох эрч хүчтэй байдаг!

6. АГААРЫН ЙОГ
Чи агаарт дураараа нааш цааш нисэхийн тулд акробатын техникт суралцахыг мөрөөдөж байсан бол энэ дасгал чамд хамгийн тохиромжтой. Агаарын эсвэл татах хүчний эсрэг йог буюу дүүжинтэй йог бол йог, пилатэс, акробатын хослол юм. Дасгалын туршид агаарт байх зарчмаараа бусдаас ялгардаг. Энэ бол маш хөгжилтэй, ер бусын ач тустай дасгалын төрөл юм. 

7. ХАДАНД АВИРАХ СПОРТ
Адреналин ялгаруулмаар байна уу? Босоо ханаар дээш авирч саад тотгорыг даваарай. Өөртөө хамгийн ойр хаданд авиралтын клубд элсээрэй. Оргилд гарсны дараах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй байдаг. Харин энэ спортын булчин чанга болох, тэнцвэрээ олж сурах, эрх хүчиндээ итгэлтэй болох гэх мэт ач тусыг нь төсөөлөхийн аргагүй. Хамгийн гол нь эрүүл мэндэд ч амь насанд ч ямар ч аюулгүй! Туршаад үзээрэй! Чи харамсахгүй!





Зурвас: Зураг: Martin Petersson, Getty Images