Сонирхолтой баримт: та үүний талаар мэдэх үү ...
хүний биеийн 60% нь уснаас бүтдэг гэдгийг? Итгэмээргүй байгаа биз? Үнэн хэрэгтээ – ус бол хүний бие организмын хамгийн чухал хүчин зүйл. Тэрээр дотор эрхтнүүдийг дэмжих, булчингуудад шим тэжээл хүргэх, биеийн дулааныг зохицуулах үүрэгтэй. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэй хүний бие дэх усны хэмжээ бага байдаг нь бас нэг сонирхолтой баримт. Үүнээс гадна усны хэмжээ нь насжилтаас хамааран өөрчлөгддөг: дөнгөж төрсөн нярайн биед энэ үзүүлэлт 75% байдаг бол, өндөр настай хүний биед ердөө 50%-тай байдан байна...
Бодит байдал дээр хэр хэмжээний ус хэрэгтэй вэ?
Биеийн жин, нас, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал (жишээлбэл жирэмслэлт болон хөхүүл үе) гэх мэтээм шалтгаалан усны хэрэгцээт хэмжээг тооцох янз янзын томьёоллууд бий. Хэрэв та усны хэрэглээгээ дөнгөж хянаж эхэлсэн бол, илүү хүндрүүлэлгүй үндсэн тоонуудыг баримтлаарай. Насанд хүрсэн хүн дунджаар өдөрт 1-1,5 литрээс багагүй ус уух ёстой. Үүнд кофе, цай, шүүсийг тооцохгүй – зөвхөн цэвэр ус.
Өөрийгөө 100 хувь мэдрээрэй
Бие эрхтэн шингэний дутагдалд орсны анхны шинж тэмдэг бол түргэн ядрах, эрч хүчгүй болох, анхаарал төвлөрөхөө болих явдал юм. Үд дунд таны эрч хүч сулраад эхэлбэл, аяга ус нэмээд уух шалтаг шүү. Шингэний хөнгөн дутагдал – биеийн жингийн 1-2%-тай тэнцэх шингэний алдагдал – толгойн өвдөх, сульдах, хоолны дуршилгүй болох, толгой эргэх зэрэгт хүргэдэг. 3% -д хүрэхэд тэсвэр хатуужил, хүч чадал болон ажлын бүтээмж дэнжигнэж эхэлнэ.
Тэнцвэрийг олоорой
Нүүрс усны грамм бүр 4 хүртэлх грамм шингэнийг бие организмд хадгалахад тусалдаг – энэ нь шингэний дутагдалд орохоос сэргийлж тэмцэхэд тусалдаг гэсэг үг. Үүнээс гадна, усны тэнцвэрийг хадгалахын тулд электролитуудын түвшинг хянах нь зүйтэй: дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх үед та маш ихээр хөлрөх хандлагатай байдаг бол энэ нь ч мөн муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Шингэний дутагдлаас сэргийлэхийн тулд энгийн усан дээр бага зэрэг давс нэмээрэй.
Усыг хэрхэн зөв уух вэ?
Их хэмжээний усыг нэг дор ууснаас, өдрийн турш усыг жижиг балгаар уух нь хамаагүй үр дүнтэй гэдгийг судалгаагаар баталжээ. Устай саваа биедээ ойрхон байлгаад, хагас цагийн зайтай бага багаар уухад л хангалттай. Энэ дэглэм дээрээ Вэлнэсийн коктэйл болон шөлнүүдийг нэмээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь усны тэнцвэрийг хадгалах шаардлагатай бүхнийг агуулсан – ус, нүүрс ус болон давс.