Хүрээлэн буй орчны сөрөг нөлөө: байгалийн хүчин зүйлс арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Чиний арьс өдөр бүр хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд өртдөг. Яг ямар хүчин зүйлс онцгой нөлөө үзүүлдэг вэ? Тэднээс өөрийгөө яаж хамгаалах вэ? Манай арьс арчилгааны мэргэжилтэн Мелина Галэади хариулж байна.

1. ХЭТ ЯГААН ТУЯА
Нар бол арьсны хамгийн том дайсны нэг юм. Хэт ягаан туяа нь эс доторх эластин ба коллаген уургийг гэмтээдэг тул арьс үрчлээтэж, нүүр хэлбэрээ алдаж унждаг. Түүнээс гадна нарны туяа арьсны өнгө өөрчлөгдөх, нөсөө толбо үүсэх зэрэг хөгшрөлтийн илэрхий шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Мэргэжилтний зөвлөгөө:
“SPF хамгаалалттай тосыг өдөр бүр хэрэглэхийг би байнга зөвлөдөг ба одоо ч бас зөвлөмөөр байна. Цэлмэг нартай өдөр ч, өвлийн бүрхэг өдөр ч хэт ягаан туяа үүлийг нэвтэрч арьсыг гэмтээх аюултай. Өдөр тутмын хамгаалалтад SPF 15 ба түүнээс дээш шүүлтүүртэй тос сонгоорой. Арьсаа нэмэлтээр хамгаалахыг (нөсөө толбо үүсэхээс сэргийлэх цэрэг) хүсэж байна уу? Би Optimals Even Out SPF 35 нөсөөжилтийн эсрэг хамгаалагч тос-лосьоныг зөвлөж байна”. 

2. ХАЯГДАЛ БА БОХИРДОЛ
Утаа ба хаягдал зэрэг агаарын бохирдол нь амьсгалах эрхтнүүд болон арьсанд нөлөөлж бие махбодыг дотроос нь ч гаднаас нь ч гэмтээдэг. Хэт ягаан туяатай адил бохирдол ч мөн эсийг гэмтээж арьсыг хуурайшуулж эрт хөгшрөхөд хүргэдэг.

Мэргэжилтний зөвлөгөө: 
«Хүрээлэн буй орчны бохирдол арьсанд маш их нөлөө үзүүлдэг. Хэрвээ та хотод амьдрадаг бол тус нөлөөнд зайлшгүй өртөх тул би арьс арчилгаандаа ач тустай дадал нэмэхийг зөвлөж байна. Өглөө ба орой нүүрээ цэвэрлэж нүүрний будгийг арилгаад арьс хуурайших ба гялбаагаа алдахас сэргийлэгч бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй. Optimals Age Revive ба Even Out бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулаарай. Тэд хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалж арьсны чийглэгийг шаардлагатай хэмжээнд байлган гялбааг нь нөхөн сэргээгч Anti-Pollution Active иж бүрдэл агуулдаг». 

3. ТАМХИ
Тамхины утаа арьсанд дээд зэргийн сөрөг нөлөөтэй. Өөрөө тамхи татахгүй байсан ч тамхины утаатай орчинд байх нь татсантай адил хэмжээний хор хөнөөл учруулж арьсыг эрт хөгшрөх ба үрчлээтэхэд хүргэнэ. Мөн утаа нь арьсны өнгийг гундсан болгодог. 

Мэргэжилтний зөвлөгөө:
«Тамхинаас татгалз». 

4. АГААРЖУУЛАГЧ БА ТӨВИЙН ХАЛААЛТ
Ихэнх хүмүүс агааржуулагч болон агаарын хэмийг тохируулагч цахилгаан хэрэгсэл ашигладаг. Харамсалтай нь энэ нь бидний арьсанд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй. Төвийн халаалт нь агаарыг ч, арьсыг ч хуурайшуулдаг. Агааржуулагч ч бас арьсыг цочроож хуурайшуулах сөрөг нөлөөтэй. 

Мэргэжилтний зөвлөгөө:
«Эдгээр хүчин зүйлтэй тэмцэхийн тулд иж бүрэн арьс арчилгааны алхмуудыг өдөр тутмын зуршил болгох хэрэгтэй. Энэ бол арьс хуурайших, өнгөө алдах ба үрчлээтэх асуулдыг шийдэх хамгийн хялбар шийдэл юм. Цэвэрлэгээ, тоник, чийгшүүлэгч зовхины тос, өдрийн эсвэл шөнийн тос – энэ бол хялбар хирнээ өндөр үр дүнтэй ердөө л 4 алхам юм». 

Зурвас: Зураг: Oriflame, Getty