Энэ юу вэ?
Африк ба Австралид ургадаг тэжээллэг бодисоор маш баялаг үнэт жимс юм. Түүнийг шинэхэнээр нь эсвэй нунтагласан хуурай хэлбэрээр идэж болно.
Түүнийг яагаад идэж үзэх хэрэгтэй вэ?
Баобаб модны жимс анар, аньс ба нэрс жимсэнд агуулагддагаас 10 дахин их, асаи эсвэл гожи гүзээлзгэнээс хамгийн багадаа 2 дахин их антиоксидант агуулдаг. Тэр сүүнээс 2 дахин их кальц, гадил жимснээс 6 дахин их калий ба жүржээс 5 дахин их С аминдэм агуулдаг!
2. МАТЭ
Матэ ургамлын тухай үнэн
Сэргээгч тэжээллэг матэ – энэ бол Өмнөд Америкийн халуун бүсийн ойн зүрхэнд ургадаг ургамлын нунтаглаж хандалсан навчны цай юм.
Матэ яагаад супер хүнс вэ?
Матэ цай нь ногоон цайнаас 90% илүү их антиоксидант агуулдаг. Тэр дархлааг сайжруулах сэтгэл санааны хямралын эсрэг тэмцэх шинж чанартай. Мөн матэ цай нь биеийг цэвэрлэдэг ба хүмүүсийн ярианаас харвал залуужуулдаг байна.
3. МОРИНГА
Энэ ургамлын тухай юу мэдэх хэрэгтэй вэ?
Моринга – энэ бол Гималайгаас гаралтай ургамал ч Ази ба Африкт ч мөн ургадаг. Моринга ургамлын хатаасан навчыг нунтаглаад салат эсвэл тарган ундаанд хийдэг.
Моринга ургамал юунд сайн бэ?
Моринга гожи гүзээлзгэнээс 6 дахин их антиоксидант агуулдаг ба нийт 46 төрлийн антиоксидант агуулдгаараа онцгой юм. Мөн тэр бууцайнаас 6 дахин их төмөр агуулдаг ба үрэвслийн эсрэг үйлчилдэг.
4. КАКТУСЫН УС
Кактусын ус гэж юу вэ?
Энэ бол Мексик ба АНУ-ын баруун өмнөд хэсэгт ургадаг хурц өргөст кактусын үүсмэл юм. Кактусын шүүс, зөөлөн эд, ус ба нимбэгийн шүүс агуулдаг.
Кактусын ус наргил модны жимсний устай адил уу?
Кактусын ус нь наргил модны жимсний уснаас ч илүү. Кактусын ус наргил модны жимстэй адил хэмжээнд чийглэг ба электролит агуулдаг хирнээ чихэр ба илчлэг агуулдаггүй. Мөн кактусын усанд чөлөөт радикалуудыг холбож булчингийн эдийг гэмтэхээс хамгаалагч таурин ба амин хүчлүүд агуулагддаг.