Энэ юу вэ?
5:2 дэглэмийн хүрээнд та долоо хоногийн 5 өдөр ердийн хоолоо иднэ (өдөрт 2000 – 2400 ккал), харин үлдсэн 2 хоногт өдөрт ердөө л 500-600 ккал хэрэглэнэ.
Мэргэжилтний бодол:
«Түргэн хугацаанд жин хаях дэглэмүүдийн хажууд 5:2 дэглэм харьцангуй ухаалаг ба урт хугацааны үр дүнтэй мэт харагдаж байна. Энэ дэглэм энгийн дүрэмтэй: чи хэрэглэх илчлэгээ бууруулаад жингээ хаяна. Хүн бүр хоёрхон өдөр хооллолтоо хязгаарлах чадвартай байдаг ба 5:2 дэглэмийг мөрдөгчид үлдсэн 5 өдөрт хоол хэтрүүлэн идэх нь харьцангуй бага байдаг».
Энэ юу вэ?
Францын хоол хүнсний мэргэжилтэн Пьер Дюканы «Би жин хаяж чаддаггүй» нэртэй ном дэлхий даяар найман сая гаруй ширхэг борлуулагджээ. Энэхүү дэглэмийг мөрдөгчдийн дунд Жэннифэр Лопез, Пенелопа Круз гэх мэт алдартнууд байдаг. Энэ хатуу дэглэмийн зарчим бол нүүрс ус агуулсан хоол огт идэхгүй ба түүний оронд уураг ба тос идэх юм.
Мэргэжилтний бодол:
«Уураг ба тосны өндөр агууламжтай дэглэмүүд өлсөх мэдрэмж төрүүлдэггүй тул бага илчлэг идэхэд хүргэдэг. Нүүрс ус огт идэхгүй байснаар энэхүү дэглэмийг мөрдөгчид дэглэмийн эхний үед шингэн алдсаны улмаас мэдэгдэхүйц жин хаядаг. Дюканы дэглэм түргэн хугацаанд жин хаяхад тохиромжтой боловч удаан хугацааны үр дүнд хүргэдэггүй. Чиний бие махбодод удаан шингэцтэй нүүрс ус, тос ба уураг, мөн аминдэм ба эрдэс бодисоор баялаг тэнцвэржүүлсэн хооллолт хэрэгтэй. Би удаан үргэлжлэх үр дүнтэй аргаар жингээ хаях хүсэлтэй хүмүүст энэ дэглэмийг зөвлөхгүй».
ПАЛЕОДЭГЛЭМ
Энэ юу вэ?
Палеодэглэм нь палеолитийн эриний эртний хүмүүсийн хооллолтод суурилдаг. Энэ үе ойролцоогоор 10 000 жилийн өмнө дууссан. Палеодэглэмимйг мөрдөгчид хоол хүнсэндээ амьтны мах (өвсөн тэжээл идсэн амьтдын махыг илүүд үзнэ), жимс ба ногоо, ургамлын үндэс ба самар хэрэглэдэг. Дэглэмийн үндсэн зарчим маш хялбар: палеодэглэмд ан хийж эсвэл хурааж олж авсан бүх хоол тэжээлийг хэрэглэж болно.
Дэглэм мөрдөж урт хугацааны үр дүнд хүрэх 5 зөвлөмж
1. Өглөө бүр өөртөө хүрч болох зорилго тавь, жишээ нь: «Өнөөдөр би эрүүл үдийн зоогийг яг цагтаа иднэ», эсвэл «Өнөөдөр би хангалттай хэмжээний ус ууна», «Өнөөдөр би 30 минут биеийн тамираар хичээллэнэ», «Өнөөдөр би өлсмөгц амттан идэхгүй». Өдөр дуусахад амжилтаа дараах маягаар жагсаагаарай: «Өнөөдөр маш сайхан өдөр байлаа, яагаад гэвэл…»
2. Өдөр бүр ямар нэгэн ач тустай зүйл хийгээрэй. Төгс жиндээ хүрэх зорилгоо заавал хүрэхээс өөр аргагүй зовлон мэт бүү хүлээж ав. Үүний оронд өдөр бүр чамайг эрүүл амьдралын хэв маягт хүргэх нэг алхам хийгээрэй.
3. Хүн бүрд биеэ барьж чадахгүй үе байдаг. Өөрийгөө буруутгах хэрэггүй ч бас хэт тайвшрах хэрэггүй: хэрвээ чи нэг хавтгай шоколад идсэн бол бүгдийг нь дуусгах алба байхгүй. Эерэг өөрчлөлтөд хүрэх замдаа гаргах зайлшгүй алдааг хүлээн авч сураарай.
4. Өөртөө итгэ. Урт хугацаанд гаргасан бага зэргийн өөрчлөлт – богино хугацаанд гаргасан огцом өөрчлөлтөөс үргэлж хавьгүй дээр байдаг.
5. Өөрт тохирох хөтөлбөрийг мөрдөөрэй (жишээ нь, Вэлнэс байгалийн гаралтай жин хаях хөтөлбөр). Тод бөгөөд оновчтой дүрмүүд чамд бие махбоддоо ямар нэгэн хор хөнөөлгүйгээр зорилгодоо хүрэх ба гаргасан үр дүнгээ урт хугацаанд хадгалахад тусална.