Жин хасах тухай 10 цуу яриа

Интернэтэд жин хасах тоо томшгүй олон арга байдаг. Зарим нь сонин харагддаг, зарим нь эрүүл ухаанаар хүлээн авахад тун хэцүү байдаг. Бид дийлэнхийг нь судалж үзсэн ба илүүдэл жингээ хасах тухай 10 цуу ярианы бодит байдлыг нь чамд дараах хэсэгт тайлбарлалаа.

ЦУУ ЯРИА №1: ӨЛСДӨГ ДЭГЛЭМ БА ДЕТОКС Л ЖИНГ БУУРУУЛНА
Судалгаанаас харвал байнга өлсгөлөн байлгадаг хоолны дэглэм нь урт хугацааны үр дүнд хүргэдэггүй ба ингэж зовж жин хаясан хүмүүсийн дийлэнх нь 1 жилийн дотор хаясан жингээ буцаад нэмдэг байна. Энэ төрлийн дэглэмийн гол хор хөнөөл бол хангалттай хэмжээний тэжээл агуулдаггүй тул бодисын солилцоог маш ихээр гэмтээх магадлал юм. Ийм дэглэм барьсны дараа чиний эрч хүчний хэмжээ огцом буурдаг тул тослог, чихэрлэг хоол идэх хүсэл төрж улмаар жин нэмдэг. 

ЦУУ ЯРИА №2: НОГОО БОЛОН ЖИМС ИХ ИДВЭЛ ЗААВАЛ ЖИН ХАСНА
Хэрвээ чи эрүүл хоолыг эрүүл бус хоолоор даруулж идвэл илчлэгийн тоог багасгах боломжгүй. Тиймээс чи жимсний хүчийг мэдрэхийг хүсвэл хоолтойгоо хамт биш, харин жимсээр нэг хоолоо орлуулах хэрэгтэй.                                     

ЦУУ ЯРИА №3: ЖИН ХАСАХ – ТУУШТАЙ ҮР ДҮН
Жин өдөр бүр хэлбэлзэж байдаг: заримдаа багасна, зарим нэмэгдэнэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Хоол боловсруулалтын системийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эсвэл усны тэнцвэрт байдлын өөрчлөлт жинг хэлбэлзүүлдэг. Тиймээс жин тогтмол буурч байвал чи зөв замаар урагшилж байна гэсэн үг. 

ЦУУ ЯРИА №4: ЖИН ХАСАХЫН ТУЛД УС ИХ УУХ ХЭРЭГТЭЙ
Ус бие махбодын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй ч жинг хасахгүй. Харин огцом өлсөх мэдрэмж төрмөгц хэдхэн балга ус уухад энэ таагүй мэдрэмж байхгүй болдог. 

ЦУУ ЯРИА №5: ЭРЧИМ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР Л ЖИН ХАСДАГ
Чи тогтмол дасгал хөдөлгөөн хийхээр шийдээд байгаа бол бид чамайг дэмжинэ, гэхдээ хэдэн зүйлийг санах хэрэгтэй: чиний бие махбод дасгалын огцом ачаалалд ганцхан шөнийн дотор дасан зохицож чаддаггүй. Тиймээс илүүдэл жингээ зөв аргаар хаяхын тулд ачааллаа аажмаар нэмэх хэрэгтэй. 

ЦУУ ЯРИА №6: ТҮРГЭН ХООЛ ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Түргэн хоолны газрын цэсэд хамгийн эрүүл хооллодог хүмүүст хүртэл тохирох нэгээс хоёр төрлийн хоол байдаг: жишээ нь, ногооны салаат. Чи түргэн хоолны газар орохоос өөр сонголтгүй байгаа бол зөв сонголт хийхийг хичээгээрэй. Гамбургэр идэхээс хамаагүй эрүүл гэдэгтэй бүх хүмүүс санал нийлэх байх. 
 
ЦУУ ЯРИА №7: НҮҮР УС ЖИНГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Цагаан будаа, цагаан гурилын гоймон, төрөл бүрийн зууш болон амттан гэх мэт боловсруулсан нүүрс ус л жинг нэмэгдүүлдэг. Ер нь бол нүүр ус нь хоолны дэглэмийн зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг ба бүхэл үрийн талх, бор будаа гэх мэт нүүрс ус нь бие махбодод маш их ач тустай байдаг. Нүүрс усыг зохих хэмжээнд хэрэглэсэн нөхцөлд жин нэмэгддэггүй. 

ЦУУ ЯРИА №8: БҮХ ИЛЧЛЭГ АДИЛ БАЙДАГ
Бүх төрлийн илчлэг цорын ганц нийтлэг онцлогтой байдаг – тэд бүгд бидний бие махбодыг түлшээр хангадаг. Гэвч тэдний эх үүсвэр нь өөр байдаг ба асуудал үүнд л байдаг.  Өөрөөр хэлбэл уурагт коктэйлд агуулагддаг 200 ккал жигнэмэгт агуулагддаг 200 ккал-с харьцангуй ач тустай. 

ЦУУ ЯРИА №9: БҮХ ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ
Вэлнэс-коктэйл, уургаар баялаг амттан болон шөл нь өлсөх мэдрэмжийг арилгаж эрч хүчээр цэнэглэдэг. Энэ бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүний гол онцлог юм: тэд маш бага илчлэгтэй хирнээ биеийг зайлшгүй хэрэгтэй тэжээллэг бодисоор хангадаг. Мөн удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байлгадаг. 

ЦУУ ЯРИА №10: МАНАЙ НАЙЗ ЗАЛУУ БИД 2 ИЖИЛ ДЭГЛЭМ БАРЬЖ БОЛНО
Генийн хувьд эрчүүдийн бие махбодын булчингийн масс болон өөх тосны тэнцвэрт байдал эмэгтэйчүүдийнхээс өөр байдаг – эрчүүдийн булчингийн хэмжээ их хирнээ, өөхний хувь харьцангуй бага байдаг. Энэ л шалтгаанаар эрчүүд эмэгтэйчүүдээс их иддэг. Тиймээс та хоёр ижил дэглэм барих нь тийм ч зөв санаа биш юм. 



Зурвас: Зураг: Getty Images, Shutterstock