Гоо сайхныг цогцлоох 10 энгийн арга

Хүндхэн өнгөрдөг ажлын өдрүүдийн талаар бид мэднэ. Өдөр тутмын ажлын стрессээс сэргийлэх, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангах гол түлхүүр нь энгийн байдал юм. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цагийг хэрхэн гаргах талаар бид 10 арга зааж өгье.

1.Ням гаригуудад хоол хийж хэвшээрэй
Тиймээ, залхуутай сонсогдож байгаа байх: долоо хоногоор урьдчилж өдрийн хоолоо бэлдэх нь. Энэ энгийн шийдэл нь таны цаг хугацаа ба мөнгө санхүүг хэмнэнэ, илүү эрүүл хооллох боломжийг олгохоос гадна, хамгийн чухал нь – одоо ямар хоол хийх үү гэдэг асуудлаас ангижруулна. Зүгээр л бэлдсэн өдрийн хоолуудаа хөлдөөгөөд, хэрэгтэй мөчид нь халаагаад идээрэй.

2. Гараараа бичиж хэвшээрэй
Ухаалаг утас ба компьютерийн эрин үед инээдэмтэй сонсогдож буй ч, энэ арга нь үр дүнгээ өгдөг юм. Та гайхах байх, гэхдээ худалдан авах зүйлсийн жагсаалтаа гараараа бичих нь тайвширч, сэтгэлзүйгээ тогтвортой байлгахад тусалдаг. Дараагийн шат бол – аяллын үеэр илгээх зурвас мэндчилгээ болон захидлууд. 

3. Өөрийн чиг хандлага, стилийг бий болго
Таны хувцасны шүүгээнд буй хувцсаар таны төсөөлж байгаагаас хоёр дахин их хослуулах сонголт гаргаж болно. Өмнөх өдрийн орой нь юу өмсөхөө төлөвлөөрэй:  өглөө яарах мөчид хослолын ийм сонголт таны толгойд лав орж ирэхгүй. Дэмий хугацаа үрэлгүй, үргэлж сайхан харагдахын тулд хувцсаа хослуулж шүүгээнд хадгалаарай.


4. Машинаа гэрийн үүдэндээ байрлуулаарай 
Зарим тохиолдолд нийтийн унаа машинаас ч эвтэйхэн санагддаг. Яг энэ тохиолдол шиг үед: цасыг нь цэвэрлэх шаардлагагүй, угаах хэрэггүй, зогсоолын төлөө тэмцэх хэрэггүй болон хундага дарс уухаар шийдсэн үед зоогийн газар луугаа машиаа авахаар буцах шаардлагагүй үед. Долоо хоногт нэгээс хоёр удаа эдгээр асуудлуудаас өөрийгөө ангижруулаарай. Автобус, метрогоор явах, эсвэл алхахыг илүүд үзээрэй. Энэ сонголт нь гайхалтай дасгал хөдөлгөөн болохоос гадна, хүрээлэн буй орчинд ч сөрөг нөлөөгүй байна. 

5. «Үгүй» гэж хэлж сураарай
Бодит үнэнийг харцгаая – бүгдийг дахин хийх хүч чадал, хугацаа хэнд ч байхгүй. Албан газарт, гэрт эсвэл хувь хүний амьдрал дээр ч дуусгаагүй ажил маш их стресс төрүүлдэг. Хамгийн чухал ажлаа хуваарилан, үлдсэн жижгүүдийг хөнгөн сэтгэлээр хаяаж сураарай.    

6. Эргэцүүллээ нэмээрэй
Та чухал зүйл дээр төвлөрч, өөрийгөө сонсдог болохын тулд танд үнэтэй ширдэг эсвэл тансаг танхимд йогаар хичээллэх шаардлага байхгүй. Зүгээр л өглөө бүр хэдхэн минутыг өөртөө зарцуулж, өнгөрсөн болон ирээдүйд санаа зоволгүй өнөөдрөөр л амьдрахыг хичээгээрэй. Ингэснээр, өдрийн турш эрч хүчтэй байх болно.

7. Жагсаалт гаргаж хэвшээрэй
Амьдралын завгүй хэв маяг – өдрөөс өдөрт таны толгойд эргэлдэх түмэн даалгаврууд. Заавал өдрийн тэмдэглэл хөтлөх шаардлагагүй. Гараараа бичсэн энгийн жагсаалт ч замаасаа хазаахгүй байхад тусална. Хийж дуусгасан зүйлээ дарж зурах хэчнээн таатай гээч!

8.  Завсарлага аваарай
Долоо хоногийн нэг өдөр, өдөр бүрийн ганц цаг ч хамаагүй дэлгэцгүй байх – 21-р зууны алтан дүрэм. Заримдаа заавал 24/7-оор холбоо харилцаатай байх хэрэггүй: зөвхөн ингэснээр л та амрах, эрч хүчээр цэнэглэгдэх, шинэ санаанууд төрүүлэх боломжтой болно.

9. Илүүдэл зүйлсээсээ ангижраарай
Гэрт эд зүйл болгон өөрийн байрандаа байх үед, та ямар нэг зүйл хайж цаг хугацаа алдахгүй. Тогтмол их цэвэрлэгээ хийж байгаарай. Хэрэггүй зүйлс, эвдэрсэн техник, бэлэг дурсгалын зүйлсээс ангижрах хэрэгтэй! Гэртээ амьсгаа авахад хэчнээн чөлөөтэй болохыг та гайхшрах болно.

10. Өдөр тутмын арчилгаагаа хялбарчлаарай 
Түмэн сонголттой дэлхий ертөнц дээр, хамгийн шилдэг шийдэл нь хамгийн энгийн нь байж болно: жишээлбэл, Essentials өдөр тутмын арчилгаа таны арьсанд таатай мэдрэмж ба чийгшүүлэлт бэлэглэнэ, харин танд илүү чухал зүйлд зарцуулж болох үнэт цаг хугацааг бэлэглэнэ. Канола тос ба Е аминдэмийн найрлагатай нүүр угаагч болон нүүрний тос арьсыг тань зөөлөн цэвэрлэж, хормын дотор чийгшүүлнэ. Яг л танд хэрэгтэй бүхэн энд багтсан! Шаардлагатай тохиололд, нэмэлт арчилгааг хэрэглээрэй: бальзам гүн тэжээнэ, уруулыг зөөлрүүлнэ, харин маск арьсыг толийлгоно ба чийгшлийг зохистой түвшинд барина.  


 

 [KJ1]https://www.oriflame.ru/brands/essentials

 


 

Зурвас: