Үзэг ба тэмдэглэлийн дэвтрийн тусламжтай хэрхэн амьдралаа өөрчилж болох вэ?

Энгийн тэмдэглэлийн дэвтэр танд болон таны бизнест ноутбук болон ухаалаг утаснаас ч илүү ашиг тустай байж чадна. Итгэхгүй байна уу? Доорх гурван бичих аргыг ашиглаад, тулгарч буй асуудлаа шийдэж, онцгой санаануудыг олж, илүү дүнд хүрэхэд саад болж буй хязгаарыг тогтоож болно. Үзгээ бариад – урагшаа!

ТОВЧЛОХГҮЙ БИЧЭЭРЭЙ
Өөрийгөө ойлгоход мөн хүнд асуудал тулгарахад, эргэлзээгээ тайлахад, нийтлэл эсвэл бизнес төлөвлөгөө бичихэд, сэтгэл хөдлөлөө ил гаргахад “фрирайтинг” буюу толгойдоо орсон бүхнээ буулгах чөлөөт бичилт танд тусална. Цаг заагчийг 15-20 минут дээр тохируулаад, санаа бодлоо цэгцлээрэй. Хамгийн чухал нь зогсохгүй байх, үсгийн алдааг анхаарахгүй байх, бичсэнээ засахгүй байх явдал юм. Бичиж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, тун удалгүй таны төсөөлж байгаагүй сонирхолтой санаанууд, эргэцүүлгүүд, гүн нуугдсан сэтгэл хөдлөлүүд урган гарна. “Фрирайтинг”-г өглөөний тогтсон зан үйлээ болгохыг хичээгээрэй – тархи өөр бодолд ачаалагдаагүй, шинийг санаачлах хамгийн боломжтой үе болох сэрсэн даруйдаа бичиж эхлээрэй.  

ХҮНДЭТ ТЭМДЭГЛЭЛ
Тэмдэглэлийн дэвтэр дээр амьдралынхаа өнгөрсөн үйл явдлуудыг буулган үлдээхээс гадна, сэтгэл өвтгөсөн асуудлуудаа ч бичиж болно. Тэмдэглэл хөтлөх нь өөрийн үнэлэмжээ нэмэх гол түлхүүр нь ч болж болно (хэрэв орой бүр амжилтын жагсаалт хийж байвал). Хэрхэн үр бүтээмжтэй өнгөрөөж чадсан өөрийн үнэлэмжийг (хэрэв хийж чадаагүй, яагаад хийж чадаагүйгээ бичвэл), сэтгэл санааны өөдрөг байдлыг (хэн нэгэнд, юунд талархаж буйгаа жагсаагаарай) нэмэгдүүлэх гол түлхүүр болно. Үүнээс гадна тэмдэглэл нь урлаг ба бизнесийн хөгжилд ч шилдэг туслагч байж чадна. Таны ажилтай холбоотой 16 сэдэв сонгоод, өдөр бүр нэг нэгийг бичээрэй. Жагсаалтынхаа төгсгөлд ирэхээрээ ахиад эхнээс нь эхлээрэй. Ингэснээр, ажлынхаа явцыг болон чухал чиглэлүүдийг хянахаас гадна, дэвшилттэй болон бэрхшээлтэй асуудлуудаа ч илүү олж мэднэ.  



ЖАГСААЛТЫН ХҮЧ
Зуун хүслийн жагсаалт хэрхэн үр дүнтэй байдгийг та хэдийн сонссон байх. Чухам жагсаалтыг маш олон төрлийн сэдвээр хийж болно – тэдгээрийн тусламжтай өөрийгөө илүү таньж, төсөл дээр нарийвчлан ажиллаж, таны хувьд үнэ цэнэтэй зүйлс болон үзэл баримтлалаа тодруулж, айдас болон эргэлзээгээ ч илүү сайн мэддэг болно. Сонголтууд дараах байдлаар байж болно: «Орлоготой болох 100 арга», «англи хэл сурах 100 шалтгаан», «Миний очихыг хүсэж буй 100 газар». Энэ аргыг зохион бүтээсэн Кэтлин Адамс хэлэхдээ: “Ийм жагсаалтын эхний 30 зүйл нь урт хугацааны турш таны толгойд эргэлдэж байгаа санаанууд. Дараагийн 40 нь давтагдсан ба байж болох энгийн улиг болсон санаанууд, харин сүүлийн 30 зүйл бол хамгийн гоц гойд сонин, шинэлэг ба, магадгүй таны хувьд хамгийн тохирох сонголтууд байж болох юм.

 

Зурвас: Зураг: Oriflame