ГУУЖУУЛАЛТ
Хүйтний улиралд арьс онцгой мэдрэмтгий байдаг боловч арьсаа тогтмол гуужуулах хэрэгтэйг мартаж болохгүй. Нарийн ширхэгтэй эсвэл зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнийг өөртөө сонгож олохыг хичээгээрэй. Уг процедурыг долоо хоногт нэгээс илүүгүй удаа давтана.
ЦАГ ХУГАЦААГ АНХААРААРАЙ
Өвлийн улиралд чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд нь сөрөг нөлөөтэй гэдэг нь үлгэр домог боловч, хүйтэнд гарахаасаа өмнө түрхэх дуртай тосоо бүрэн шингэтэл хүлээх хэрэгтэй. Гадагш гарахаас 40 минутын өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүнийг түрхэхийг бид зөвлөж байна.
УСНЫ ХЭМ
Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд - хүйтэн өдрүүдэд бид халаалтыг хамгийн ихээр тавих гэж яардаг. Тиймээс таны арьсанд нэмэлт стресс хэрэггүй тул нүүрээ халуун биш, сэрүүн усаар угааж хэвшээрэй.
НУУЦ ДАЙСАН
Өвлийн хамгийн хурц нарыг ч нухацтай авч үзэхэд бэрх байдаг хэдий ч, хамгийн хүйтэн өдрүүдэд ч гэсэн бидний арьсанд хортой нөлөө үзүүлдэг хэт ягаан туяа агаарт хангалттай бий. SPF15 ба түүнээс дээш үзүүлэлттэй бүтээгдэхүүнийг хэрэглэхээ бүү мартаарай.
ИЛЛЭГ
Тос түрхэх үед хөнгөн иллэг хийх болон товших хөдөлгөөнийг маш яарч байгаа үед үл тоомсорлож болох боловч өвлийн улиралд биш юм. Хүйтэнд цусны эргэлт удааширдаг тул иллэг нь цусны эргэлтийг эрчижүүлэх хамгийн хялбар арга юм.
ГАРАА АРЧЛАХАА БҮҮ МАРТААРАЙ
Өвлийн улиралд хүйтэн агаар ихээхэн нөлөөлдөг бидний биеийн өөр нэг хэсэг бол бидний гар юм. Гарын арьсанд тэжээллэг тос, бээлий туслах болно. Өвлийн улиралд байгууламж доторх хуурай агаар нь чийгийн дутагдалд хүргэдэг бөгөөд энэ нь бидний арьсанд хамгийн түрүүнд нөлөөлдөг. Хуурайшилт ба улайлтыг хялбар багасгахад - өдөрт 1.5 литр ус ууж, агаар чийгшүүлэгчтэй найзлахад хангалттай.
ҮСЭЭ ХАМГААЛААРАЙ
Өвлийн улиралд хуйх онцгой мэдрэмтгий болж, буруу арчилгаа нь үсийг хагтуулах, хэврэг болгох аюултай. Таны үсийг малгай, зөв арчилгаа ба үс хатаагчийн зөв горим аврах болно.