2022 онд жинхэнэ эко гоо сайхны бүтээгдэхүүн гэж юу вэ?

Байгальд ээлтэй савлагаатай байгалийн болон органик орц найрлагатай бие ба үс арчилгааны бүтээгдэхүүн. Өөртөө болон эх дэлхийн ирээдүйд анхаардаг хүмүүст төгс тохирно.

Шинэчлэгдсэн найрлага
Love Nature-ийн биеийн болон үсний бүтээгдэхүүн  нь илүү анхилуун үнэртэй болж, шинэ орцуудаар баялаг, салахын аргагүй тансаг бүтэцтэй болсон. Яг л өмнөх шигээ ямар ч парабен, силикон агуулаагүй бөгөөд орц найрлага нь зүгээр нэг байгалийн гаралтай бус, харин бүтээгдэхүүн бүрт дор хаяж нэг 100% органик орц агуулдаг болсон (үнэндээ бол ихэнхэд нь хоёр!). Манай гаригийн усны нөөцийн бохирдлыг бууруулахын тулд бүх усаар зайлагддаг бүтээгдэхүүнүүд маань одоо байгальд задардаг найрлагатай болсон. Хэрэв бүтээгдэхүүн нь гуужуулагч хэсгүүдийг агуулсан бол тэдгээр нь бүрэн байгалийн гаралтай – ямар ч хориотой бичил хуванцар байхгүй болно.

Илүү байгальд ээлтэй байдал, илүү дэлгэрэнгүй мэдээлэл

Бүтээгдэхүүний бүрэлдэхүүн орцууд нь бүр ч илүү байгалийн болсон бөгөөд бид үүнийг шошго болгон дээр бахархалтайгаар харуулж өгсөн. Одоо саван, ангижруулагч, тос, биеийн лосьон бүр дээр байгалийн гаралтай орц найрлагын тодорхой хувийг харах боломжтой: бүх мэдээлэл сав баглаа боодол дээр бичигдсэн.

Энэхүү өөрчлөлт нь шампунь, шүршүүрийн шингэн саван, түүнчлэн гарын шингэн савангийн шошгон дээр гараагүй нь зөвхөн тэдгээрийн найрлага дах чухал бөгөөд бүрэн аюулгүй орцуудын нэг нь нийлэг хэвээр байгаа юм. Таны харж байгаагаар бид үүнийгээ шударга хүлээн зөвшөөрч байна.

Илүү анхилуун тод үнэр, илүү сэтгэл татам бүтэц

Бид хамгийн дуртай бүх орц найрлагыг хадгалсан бөгөөд шинийг ч нэмж оруулсан өмнөхтэйгөө ижил тод, амтат, сэтгэл татам үнэртэй. Тааламжтай мэдрэмжийг нэмэхийн тулд бид баялаг ба зөөлөн бүтэцтэй болгосон. Та эдгээр бүтээгдэхүүнийг нэг хэрэглээд л салахын аргагүй таатай мэдрэмжийг авна гэдэгт итгэлтэй байж болно

 

Сайжруулсан үр нөлөө

Мэдрэмжээс гадна үр нөлөө нь бидний хувьд маш чухал тул бие болон үсний бүх бүтээгдэхүүний найрлагыг сайжруулж, сайтар туршиж үзсэн. Одоо биеийн тос нь 48 цагийн турш чийгшүүлдэг нь клиник сорилоор батлагдсан.

Илүү байгальд ээлтэй эко савлагаа

Найрлага нь бидний сайжруулсан цорын ганц зүйл биш юм. Одоо Love Nature-ийн сав баглаа боодол бүр хэсэгчлэн дахин боловсруулсан хуванцраар хийгдсэн бөгөөд түүний агуулгын тодорхой хувийг мөн шошгон дээр тэмдэглэсэн. Мэдээжийн хэрэг, сав баглаа боодол бүрийг дахин боловсруулах боломжтой бөгөөд, улмаар дэлхий дээрх хуванцрыг бохирдлыг багасгаж чадна.

Хэрэв та бүтээгдэхүүн бүрийн талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу. Та бүтээгдэхүүн бүрийн үр нөлөө, бидний санал болгож буй орцуудын амтат хослолуудын талаарх бүх мэдээллийг олж авах болно. Бидний танд болон эх дэлхийгээ хайрлан бүтээсэн цувралын талаарх бүх зүйл тэнд бий.