NovAge ProCeuticals гэж юу вэ

Заримдаа арьс арчилгааны ганцхан бүтээгдэхүүн таны арьсны төлөв ба харагдах байдлыг бүрэн өөрчилж чаддаг. NovAge ProCeuticals нь арьсны тодорхой асуудлуудыг шийдвэрлэж, нүдэнд харагдахуйц үр дүнд хүргэх үр дүнтэй цуврал бүтээгдэхүүн юм. Тэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг талаар илүү ихийг олж мэдээрэй!

ProCeuticals цувралаас өөрт тохирох бүтээгдэхүүнээ сонгоорой!

Цувралд багтсан бүтээгдэхүүн тус бүр хүчтэй идэвхт орц найрлагатай учир таны арьсны олон янзын асуудлыг богино хугацаанд үр дүнтэйгээр шийдвэрлэхэд чиглэсэн юм.  Таатай мэдээ: шаардлагатай гэж үзсэн үедээ ProCeuticals-ийн дурын бүтээгдэхүүнийг өдөр тутмын арьс арчилгаандаа түр хугацаанд нэмэхэд хялбар. Таны арьсны хэрэгцээнд ямар бүтээгдэхүүн тохирохыг олж мэдэхийг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл яг одоо тэдэнтэй илүү сайн танилцъя!

10% С амидэмтэй бэлдмэл

Хэрэв танд:

Хэт нөсөөжилт болон арьсны бусад жигд бус өнгөний асуудал тулгарсан бол

Бидний шийдэл:

С аминдэм (10%) ба усан суурьтай тайвшруулагч гелийн орц найрлага бүхий 4 долоо хоногийн эрчимжүүлсэн арчилгаа. С аминдэм нь хэт их меланиний нийлэгжилтийг дарангуйлж, арьсыг жигд ба гэрэлтсэн өнгөтэй болгохоос гадна, арьсыг хэт ягаан туяаны гэмтэл, исэлдэлтийн стрессээс хамгаална. Шинэлэг сав баглаа боодлын ачаар энэ нь шууд савлагаа дотроо гелтэй холилдож, аль болох шинэхэн, баяжуулсан ба идэвхт шинж чанартайгаар арьсанд нэвчдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүтээгдэхүүнийг өдөрт нэг удаа орой нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Нэг багц нь 4 бэлдмэл агуулдаг бөгөөд 4 долоо хоногийн хэрэглээнд зориулагдсан болно. Бэлдмэлийг хэрэглэх явцад ретинол болон хүчил агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.

Давуу талууд: 
• Меланиний хэт их нийлэгжилтийг дарангуйлдаг

• Хэт нөсөөжилтийг багасгана ба арьсны бусад жигд бус өнгийг жигдрүүлнэ

Арьсыг жигд ба гэрэлтсэн төлөвтэй болгоно 

Нүүрний арьсыг шинэчлэгч ниацинамид ба центеллагийн хандтай маск

Хэрэв танд:

Гундсан арьс ба арьсны төрөлхийн хамгаалагч давхарга суларч буй асуудал тулгарсан бол

Бидний шийдэл:

Ниацинамид (2%) ба байгалийн гаралтай азийн центеллагийн ханд агуулсан тайвшруулагч ба эрчимтэй чийгшүүлэгч нөлөөтэй биоцеллюлоз маск. Азийн центелла шарх эдгээх ба бат бөх болгох шинж чанарыг агуулдгаас гадна, арьсны үрэвсэл ба сорвийг багасгана, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлнэ, эсийн идэвхжлийг нэмэгдүүлнэ, арьсыг тайвшруулж сэргээнэ. Ниацинамид нь арьсны хамгаалалтын давхаргыг сайжруулна, арьсыг эрүүл гэрэлтсэн төлөвтэй болгоно.

Хэрхэн хэрэглэх вэ?

Арьсыг нөхөн сэргээх шаардлагатай гэж үзсэн үедээ нүүрээ цэвэрлэсний дараа 15-20 минутын турш маскийг тавина.

Давуу талууд:
Гундаж чийгийн дутагдалд орсон арьсыг хормын дотор сэргээнэ
Арьсыг хормын дотор нөхөн сэргээнэ
Тайвшруулна ба зөөлрүүлнэ

Хөгшрөлтийн эсрэг ретинолоор баяжуулсан бэлдмэл

Хэрэв танд:
Сэтгэл хөдлөлийн болон гүн үрчлээ үүссэн бол

Бидний шийдэл:

Үрчлээтэй тэмцэх болон арьсны бүтцийг жигдрүүлэх зэрэг тоолж барамгүй олон асуудлуудыг шийдэх чадвартай хөшрөлтийн эсрэг ретинолоор (1.1%) баяжуулсан бэлдмэл. Тэрээр коллагены нийлэгжилтийг эрчимжүүлж, арьсыг шинэчлэх замаар сэтгэл хөдлөлийн болон гүн тогтсон үрчлээг тэнийлгэж өгдөг. Манай бүтээгдэхүүнд агуулагдах ретинол нь арьсанд дээд зэргийн үр дүн өгч, ашиг тустай байх зорилгоор капсулаар бүрхэгдсэн бөгөөд тэрээр хамгаалалтын полимер бүрхүүлтэйгээр арьсанд нэвчдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүтээгдэхүүнийг өдөрт нэг удаа орой нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд 4-8 долоо хоногийн турш курсээр хэрэглэнэ үү. Хэрэглэх явцад өдрийн цагаар SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэж, наранд байх хугацаагаа хязгаарлахаас гадна, хүчил болон С аминдэм агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.

Давуу талууд:
Эсийн түвшинд үйлчилж үрчлээг багасгана
Арьсны чийгшлийн түвшинг нэмэгдүүлж арьсыг илүү чанга болгоно
Арьсны шинэчлэлтийг идэвхжүүлж, арьсыг илүү эрүүл төлөвтэй болгоно

Арьсыг шинэчлэгч 6% АНА-хүчилтэй гуужуулагч-бэлдмэл

Хэрэв танд:
Арьсны жигд бус бүтэц ба томорсон нүх сүвний асуудал тулгарсан бол

Бидний шийдэл:

Альфа гидроксидын хүчил (AHA) дээр суурилсан гуужуулагч: арьсны өнгөн хэсэг дээр химийн гуужуулалт хийх нөлөөтэй сүүн (3%) ба гликолик (3%) хүчлүүд. AHA хүчил нь үхэжсэн эсийг гуужуулж, байгалийн шинэчлэлтийг идэвхжүүлдэг байгалийн гаралтай бодис юм. Энэхүү процесс нь арьсны гэрэлтсэн төлөвийг сэргээж, үрчлээс, томорсон нүх, нөсөөжилт болон бусад төгс бус байдлыг багасгадаг.

Хэрхэн хэрэглэх вэ?  

Бүтээгдэхүүнийг долоо хоногт 1-2 удаа орой нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд 4-6 долоо хоногийн турш курсээр хэрэглэнэ үү. Хэрэглэх явцад өдрийн цагаар SPF хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэж, наранд байх хугацаагаа хязгаарлаарай.

Давуу талууд:
• Нүх сүвийг багасгаж, арьсны гундалт зэргийг мэдэгдэхүйц арилгана

Арьсны бүтцийг сайжруулна, гадаргууг нь толийлгоно
Эсийн түвшинд үйлчилж, арьсны эрүүл гялбааг сэргээнэ  

Арьсыг чангаруулах үйлчилгээтэй пептидтэй бэлдмэл

Хэрэв танд:
Арьс унжиж сулрах болон чанга байдлаа алдах асуудал тулгарсан бол

Бидний шийдэл:

Арьсыг чангалж, бат бөх болгох нөлөөтэй ургамлын пептидүүд (0.5%) ба Теnsor Mesh Active иж бүрдэл (4%) агуулсан 7 хоногийн эрчимжүүлсэн арчилгаа. Ургамлын пептидүүд нь хөгшрөлтийн шинж тэмдгүүд болох арьс суларч унжих болон үрчлээтэх зэрэгтэй тэмцэхээс гадна коллагены нийлэгжилтийг дэмжиж арьсыг хормын дотор чангалж, өргөх нөлөө үзүүлдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Нүүрээ цэвэрлэсний дараа өдөрт 2 удаа түрхэнэ: ампулын талыг өглөө, үлдснийг - орой. Нэг багц нь 7 хоногийн хэрэглээнд зориулсан 7 ширхэг ампулыг агуулдаг. Бүтээгдэхүүнийг хэрэглэх хугацаанд ретинол ба хүчил агуулсан бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.

Давуу талууд:
Арьсыг чангална ба өргөнө – хормын дотор ба 7 хоногийн хугацаанд
Коллагений нийлэгжилтийг идэвхжүүлнэ
Үрчлээг илүү үл мэдэгдэм болгоно

Идэвхт орцуудын хүч чадлыг мэдрэхэд бэлэн үү «Өөрийгөө өөрчил» бьюти аянд  нэгдээд, манай тэргүүлэх мэргэжилтнүүдийн тусламжтай өөрийнхөө арьсны талаар илүү ихийг олж мэдээрэй. 

Зурвас: