ДЭГГҮЙ ЧАМИН
Овор хэмжээтэй хувцас ба тод өнгө – энэ бол энэ улиралд оргилд байгаа дэггүй хирнээ чамин дүр төрхийн үндсэн элементүүд юм. Кокон-загвартай хүрэм эсвэл тод өнгийн цамц, том хэмжээтэй цүнх ба өвөрмөц гоёл чимэглэл – бүгдийг нь хамтад нь хэрэглээд анхаарал татахаасаа бүү айгаарай.
ОВОР ХЭМЖЭЭ БА ЭРС ТЭС ӨНГӨ
Эрс тэс онцлогийг хослуулаарай: том хэмжээтэй цүнх ба жижиг түрийвч, алтлаг металл ба гантиг шигтгээ, эрс тэс хэмжээтэй ээмэг ба тэгш хэмжээтэй хүзүүний зүүлт, толигор арьс ба товгор хээтэй материал. Чи анхаарлын төвд байх болно!
ҮНДЭСНИЙ ХЭВ МАЯГ
Аксессуарын загвар зохион бүтээгчид үндэсний этно хэв маягт анхаарлаа хандуулжээ – гар оёдол, цацаг, зүйдэл. Ийм аксессуар нэг өнгийн хоолойтой цамц, пончо цамц эсвэл үстэй хантаазтай гайхалтай зохицдог.
ЭРХ ЧӨЛӨӨТ
Чөлөөт төрхийг бүрдүүлэх маш хялбар байдаг. Олон үед хамба хил, жинс, хээтэй хөвөн даавуун хувцас сонгоод, этно үндэсний хэв маягийн аксессуар зүүгээрэй. Үсээ бага зэрэг замбараагүй сул тавихаа мартав аа!
СУПЕР ГЯЛГАР УРУУЛ
Уруулаа зөөлөн ягаан өнгөөр будаад сурчихсан уу? Тэгвэл будгаа хэдэн сар мартаад анхаарал татам өнгө рүү шилжээрэй. Хөх ягаан, гүн хөх ягаан, час улаан, гүн ягаан - анхаарал татна гэдэгтээ итгэлтэй байгаарай!