Та бол брэнд: өөрийн гоо сайхны блогоо хэрхэн хөтлөх вэ?

Нарийн төлөвлөгөөний дагуух мэргэжлийн зураг ба нийтлэлүүд нь сая сая лайк авч, дэлхийн хэмжээнд танигдана гэсэн үг биш. Сая сая дагагчтай одуудаас илүү бичил блогеруудад илүү ихийг даатгадаг. Чиг хандлагыг мэдэрч, таны орлогыг нэмэгдүүлэх хувийн чиг хандлагаа босгоорой!

 

Арван жилийн өмнө, бид амьсгаагаа даран, бидний дуртай жүжигчин дараагийн улиралд ямар үнэртэн сонгохыг мэдэхийн тулд сэтгүүлийн хуудас эргүүлж суудаг байлаа. Харин өнөөдрийн хувьд мянга мянган хүний сонголтод яг л та бид хоёр шиг хүмүүс нөлөөлж чадахаар болжээ. Ялгагдах зүйл нь ердөө л – тэд хувийн брэндээ цахим ертөнцөд бий болгож, үнэнч хэрэглэгчидтэй бүхэл бүтэн нийгэмлэгийг босгож чаджээ.

Та ч мөн адил чадах болно! Дуртай бүтээгдэхүүн, лайфхакуудаа хуваалцан, олон янзаар нээлттэй байгаарай – итгэлцлийг нэмэгдүүлэх замаар бизнесийн орлогоо ихэсгээрэй. Заавал мянган дагагчтай, мэргэжлийн зургуудтай, Ален Мавон адил гоо сайхны бүтээгдэхүүний өргөн мэдлэгтэй байх албагүй. Бид юунаас эхлэхийг мэднэ!

1. Судлаарай
Гоо сайхны топ блогеруудыг үзэн, анхаарал татахуйц дуртай хэсгүүдээ бичиж аваарай. Бүтээгдэхүүний сонирхолтой өрөлт, хошин шог, Stories-ийн нийтлэл, лайв, хэш: догь санаанууд олныг цуглуулах тусмаа илүү сайн.

2. ... тэгээд шууд март!
Бусдад танигдахуйц хувийн загвараа бий болгох цаг иржээ. Анхаараарай: алдартай блогерууд үргэлж өөрийн бусдаас ялгарах онцлогтой байдаг. Зарим нэг нь арьс арчилгааны талаар бүхнийг мэддэг, зарим нь загварын нумыг хялбархан зурдаг, үлдсэн нь инээдтэй Stories тавьдаг. Таны давуу байдал юу болох, ямар сэтгэгдэл төрүүлэхийг та хүсэж байна вэ?

3. Төлөвлөгөө гаргаарай
Анхандаа тогтмол нийтлэл хийх нь хүнд санагдана. Тиймээс үндсэн төлөвлөгөө гаргахаас эхлээрэй: долоо хоногийн өдрүүдэд нийтлэлүүдээ хуваарилан, ойролцоо сэдвүүдийг нэмээрэй. Ингэснээр та нийтлэл хоорондын том цоорхой үүсэхээс сэргийлнэ – эсвэл эсрэгээрээ дэндүү олон нийтлэл оруулахаас зайлсхийнэ.

4. Зүгээр л эхлээрэй
“Би сонирхолтой байдлаар бичиж чадахгүй”
“Зураг янзалж сурах сургалтанд суугаад, тэгээд дараа нь”
Хойшлуулалгүй зүгээр л өнөөдрөөс эхэл! Анхны амжилт сонирхлыг илүү өдөөж, цаашид өсөх урам зориг өгнө. Өглөө бүр арьсаа арчилж байна уу? Утасны камераа селфи тохиргоон дээр нь тавиад, өдөр тутмын дэглэмтэй бичлэгээ IGTV-д тавиарай. Шингэн энгэсэг өнөөдөр гайхалтай түрхэгдэв үү? Зургийг нь дараад, мейкап-лайфхакаа хуваалцаарай. Шинэ илгээмж хүлээн авсан уу? Илгээмжийн зургаа тавиад, дагагч нараасаа хэзээ хамгийн сүүлд өөрсдийгөө баярлуулсныг асуугаарай. Энэ нь санагдаж байгаагаасаа ч хялбар. Таны дагагч нар ямар нийтлэл болон сторис тавихад дуртай байгааг, ямар сэдвээр нийтлэл оруулахад хамгийн их лайк, сэтгэгдэл үлдээж байгааг ажиглаарай. Энэ бүгдийг контентын төлөвлөгөөндөө ашиглаарай!

5. #бизөвлөжбайна хөдөлгөөнд оролцоорой
Энэ намар бид инстаграмын одууд, бидний лидерүүдийг оролцуулсан бүхэл бүтэн хөдөлгөөн өрнүүлсэн – та ч бас нэгдээрэй! #бизөвлөжбайна хештегтэйгээр дуртай бүтээгдэхүүнээ хуваалцаарай: ингэснээр та гоо сайхны маш том нийгэмлэгийн нэгэн хэсэг болох төдийгүй, цахим сүлжээнд Орифлэймийг сонирхдог олон хүмүүс таны блогийг төвөггүй олж, таны блогийг уншдаг болно.

Зурвас: Зураг: Oriflame