Үнэртэн ба хувь тавилан: бид Софи Лаббэтэй ярилцаж байна

Орифлэймийн шинэ үнэртэн My Destiny – энэ бол дэлхийд танигдсан үнэртний мэргэжилтэн Софи Лаббэгийн сүүлийн бүтээл юм. Бид Софитой уулзаж түүний амьдралын эрч хүчнээс цэнэг авч шинэ үнэртэн болон хувь тавилангийн нууцын талаар ярилцлаа.

Дэлхийд алдартай үнэртэн зохион бүтээгчдийн дунд өвөг дээдсээсээ мэргэжлээ өвлөж авсан хүмүүс зөндөө байдаг. Харин та тэдний нэг биш юм. Та үнэртний салбарт хөл тавьсан түүхээ бидэнтэй хуваалцана уу?
Үнэр үргэлж миний анхаарлыг татдаг байсан ч энэ салбарт би шууд ажиллаж эхлээгүй. 

Их сургууль сурч байхдаа би химийн хичээлийнхээ хүрээнд ISIPCA үнэртний сургуулийн туухай нийтлэл уншсанаар бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр мөчид би энэ сургуульд сурах хүсэл эрмэлзлээр дүүрч билээ. Гэвч бичиг баримтаа өгөхөөс өмнө би жинхэнэ үнэртэн зохион бүтээгчтэй уулзаж энэ ажлыг хийж, мэргэжлээрээ мөнгө олж амьдрах ямар байдгийг олж мэдэхийг хүссэн юм. Надад жинхэнэ уран бүтээлч болох Жан Кэрлотой уулзах завшаан таарч билээ. Харин уулзсаныхаа дараа би түүнийг ISIPCA сургуулийн сонгон шалгаруулах зөвлөлийн дарга байсныг олж мэдсэн. Мэдээж энэ бол хувь тавилангийн надад өгсөн нэг дохио байсан. 

Та яг тэр мөчид үнэртэн бол таны цаашдын амьдралын үндсэн хэсэг гэдгийг ойлгосон уу?
Тэр үедээ яг ойлгоогүй ч үйл явдал цаанаасаа л өрнөсөн. Би хүн бүрд хүрэх ёстой өөрийн гэсэн зам болоод зорилго байгаа гэдэгт итгэдэг. 

Их сургуульд химийн ангидаа суралцах нь таны ажилд нөлөөлсөн үү? Таны хувьд үнэр эрдэм шинжилгээний маш хатуу чанд шинжилгээний объект уу эсвэл дотоод мэдрэмж, сэтгэлийн тусгал уу?
Аль аль нь. Үнэртэн зохион бүтээгч маш хэрэгт дуртай зантай байх хэрэгтэй. Тэр үргэлж төсөөллөө хөгжүүлж уран бүтээлээрээ урам хайрлах хэрэгтэй байдаг тул үргэлж шинэ зүйлс суралцахыг эрмэлзэх шаардлагатай байдаг. Үүний зэрэгцээ чадварлаг загвар зохион бүтээгчид эрдэм шинжилгээний хандлага зайлшгүй хэрэгтэй байдаг.

Танд үнэр ердийн хүмүүсийнхээс өөр үнэртдэг үү?
Миний бодлоор үнэрлэх механизм хүн бүрд адил байдаг – бидний мэдрэхүйн эрхтэн мэдрэмж болон өмнөх туршлагад маань нөлөөлдөг. Магадгүй би ихэнх хүмүүсээс харьцангуй олон үнэрийг мэдэрдэг байж болно. Миний хувьд энэ нь тоглоом шиг байдаг: би гудамжинд яваа хүмүүсийн үнэртнийг таахыг оролддог, шинэ оронд очихдоо энэ үнэр надад тухайн орны тухай анхны сэтгэгдлийг төрүүлдэг.                                                                                                            

My Destiny үнэртэнд үнэт чулуу болох ногоон халтмар орсон. Ямар шалтгаанаар та энэ чулууг хэрэглэсэн бэ?
Энэ бол эерэг цэнэгтэй, хүнд өөртөө итгэх итгэл төрүүлж уран бүтээлч чадварыг нь сэргээх үр нөлөөтэй онцгой чулуу юм. Үнэт чулуутай гоёл чимэглэл хэрэглэх нь үнэртэн хэрэглэхтэй адил гэж би үздэг: аль аль нь танд эрч хүч өгнө. Харин My Destiny үнэртэн байгаатай адил хоёуланг нь хослуулахад энэ хүч хоёр дахин нэмэгддэг!

Та өөртөө итгэх итгэл, амьдралын эрч хүчээ хаанаас авдаг вэ?
Хайраас. Би хайрлаж, хайрлуулж байхдаа бүхнийг даван туулахад бэлэн байдаг. Мэдээж амжилтад хүрэхийн тулд ажлаа хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн байх хэрэгтэй. 

Me Destiny үнэртэнд ямар аялгууд орсон бэ? Та яагаад эдгээр аялгууг сонгосон бэ?
Бид эмэгтэйчүүдийг эрч хүчээр цэнэлглэх үнэртэн бүтээхийг хүссэн. Энэ л шалтгаанаар тус үнэртэн нь грэйпфрут болон нэрс жимсний оч цацруулсан аялгуугаар эхэлдэг. Зүрхэнд нь үнэртэнд нарийн мэдрэмж бэлэглэгч цээнэ цэцгийн аялгуу байдаг бол жүржийн модны цэцэг нь эрч хүч оруулна, харин пачули бүхий дагалдах аялгуу нь түүнийг нууцлаг, гүн болгоно. 

Үнэртнээ бүтээж дууссаны дараа танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Надад бахархах сэтгэл ба аз жаргал мэдрэгдсэн. Би My Destiny үнэртнийг надад аз авчирна гэдэгт итгэдэг ба энэ ажлаа Орифлэймтэй хамтран хийсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна. 






Зурвас: