Орифлэймийн шагналыг гардан авахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ?
Би өөрийгөө ялагч болно гэж бодоогүй байсан тул миний хувьд үнэхээр гэнэтийн бэлэг болсон билээ. Үнэнийг хэлэхэд би одоог хүртэл ямар азтайгаа ухаарч амжаагүй байна. Бүтээгдэхүүн нь зах зээл дээр гарах хүртэл загвар зохион бүтээгчид олон жил хөдөлмөрлөдөг бол миний бүтээгдэхүүнүүд шууд зах зээл дээр гарсан – энэ аз жаргал биш гэж үү?
Орифлэймд зориулж гоёл чимэглэлийн цуглуулга бүтээх ямар байсан бэ?
Энэ бол гайхалтай туршлага юм. Би 3-с 5 бүтээгдэхүүн бүтээх ёстой байсан боловч 6 загвар бүтээсэн. Цуглуулгаа бүтээхдээ эхнээс нь дуустал нь сайтар бодсон. Би цүнх ба түүнтэй хослох ороолт бүтээх маш дуртай тул цуглуулгад заавал цүнх байх ёстой гэж бодсон. Бие даан гоёл чимэглэл хийх тийм ч амаргүй байдаг, үүнд тусгай мэргэжилтнүүд хэрэгтэй ба Орифлэйм надад үүн дээр тусалсанд би маш их талархдаг.
Чи өмнө нь гоёл чимэглэл зохион бүтээхийг оролдож байсан уу?
Би өөрийн брэнддээ зориулж арьсан цүнх болон бугуйвч хийж байсан ч металл болон чулуутай ажиллахыг үргэлж сонирхож байсан. Үнэнийг хэлэхэд миний гэр бүлд жинхэнэ гоёл чимэглэлийн мэргэжилтнүүд байсан: миний элэнц эцэг болон элэнц өвөө нар үнэт эдлэлийн компанид ажиллаж байсан тул би хүүхэд наснаасаа л үнэт эдлэлийн урлагийн бүтээлээр хүрээлүүлж өссөн.
Та хамаатнуудаасаа тусламж гуйж байсан уу?
Би аавдаа өөрийн гаргасан загвараа үзүүлж байсан ч үйл явдал маш хурдтай өрнөж байсан тул бие даан шийдвэр гаргахаас өөр арга зам байгаагүй. Гэхдээ аав маань миний сонголтод үргэлж итгэж дэмждэг.
Чи энэ цуглуулгыг бүтээхдээ юунаас урам авсан бэ?
Надад зураач Жиакомо Баллагийн уран бүтээл урам хайрласан. Тэр зураг дээрээ хурд болон хөдөлгөөний санааг сонирхолтой аргаар илэрхийлдэг ба энэ нь миний анхаарлыг маш их татсан. Жишээ нь цүнхний хэлбэрийг санааг би түүний өмсдөг хүрэмний хослолын загвараас авсан – тус загвар нь тухайн үедээ жинхэнэ нээлт байсан.
Чиний бүтээсэн цуглуулга дэлхий даяар худалдаалагдана. Чи бүтээж байхдаа энэ тухай бодсон уу?
Зөндөө бодсон. Бүтээгдэхүүнийг нь хэн хэрэглэх тухай бодох нь загвар зохион бүтээгчийн ажил юм. Дэлхий дээрх бүх эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой цуглуулга бүтээж байгаа маань надад маш их таалагдаж байсан. Энэ бол сэтгэл догдлом хирнээ маш сонирхолтой даалгавар байсан!
Хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай гэж байгаатай адил хэцүү асуулт байна. Би цуглуулгынхаа бүх бүтээгдэхүүнд хайртай!
Тэгвэл чи өөрийн бүтээсэн загварынхаа чиний хувьд хамгийн үнэтэй онцлогийг нэрлэж болох уу?
Цуглуулгад хэрэглэгдэж буй хар сувд. Манай гэр бүлийн найзуудын нэг намайг «хар сувд» гэж нэрлэдэг байсан тул миний хувьд энэхүү элемент маш онцгой утга агуулдаг.
Чамд чиний хувьд үнэ цэнэтэй ямар нэгэн зүйл эсвэл гоёл чимэглэл бий юу?Надад маш үнэ цэнэтэй бөгж байдаг. Цэцгэн хэлбэртэй эртний эдлэл болох энэхүү бөгжөө би хэзээ ч зүүдэггүй. Удам дамжсан бөгжийг ээж маань надад бэлэглэсэн.