Ирина, та «Антикастинг» төслийн сурталчилгааны дүрс бичлэгт тоглосон, Амьдрах Гоо Зүй сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн, төслийн тухай олон нийтийн сүлжээнд бичсэн. Энэ төслийг таны Инстаграмын дагагчид хэрхэн хүлээж авсан бэ?
Эерэгээр хүлээж авсан, учир нь энэ төсөл зөвхөн гоо үзэсгэлэнгийн тухай бус, хүмүүсийн тухай юм. Тэрээр хүмүүсийн амьдралын түүхийг өгүүлдэг. Антикастинг гэж юу вэ? Бид өдөр бүр ямар нэгэн шаардлагад нийцэх гэж эсвэл хэн нэгэнд таалагдах гэж хичээдэг. Өнөө үе бол олон нийтийн сүлжээний эрин үе. Зарим хүмүүс нийгмийн хэвшмэл ойлголтоос ямар ч хамааралгүй амьдардаг. Тэдний амьдралын хэв маяг бусдад баяр хөөр, бишрэл мэдрүүлж адилхан болох хүсэл төрүүлдэг. «Антикастинг» төсөл өөрийн гэсэн үзэл бодолтой энэ хүмүүсийн түүхийг өгүүлдэг. Миний хувьд ч бас амьдралын мөн чанар энэ юм. Хүмүүс нэгнийгээ нэр дэвшүүлж байгаа нь үнэхээр сонирхол татам байсан. Нэр дэвшсэн хүн бүрийн хувьд энэ нь огт хүлээж байгаагүй гэнэтийн бэлэг, маш том баяр болсон гэдэгт би итгэлтэй байна.
Таны бодлоор Орифлэйм төслийн гол санааг хүмүүст хүргэж чадсан уу?
Энэ түүх дуусаагүй, түүнд үргэлжлэл бий. Эхлээд зурагтаар сурталчилгаа гарсан, дараа нь нэр дэвшүүлэх шат байсан, дараа нь Варшавт зураг авалт болсон ― харин одоо илүү олон хүмүүс төслийг үзэж, эдгээр түүхүүд яагаад тийм чухал болохыг ойлгох болно. Хүмүүс надад: «Ира, энэ үнэхээр онцгой утгатай төсөл байна. Үүнийг санаачилсан та бүхэн мундаг шүү» гэж хэлж байсан. Миний хувьд төслийн нэг хэсэг болсондоо баяртай байна.
«Антикастинг» дүрс бичлэгт таны бүтээсэн дүрийн аль нь танд хамгийн их таалагдсан бэ?
Надад ахимаг настай эмэгтэйн дүр таалагдсан. Яагаад гэвэл энэ дүрийг бүтээхийн тулд би анх удаа тусгай нүүр будалт хийлгэсэн. Ийм дүр бүтээхсэн гэж битүүхэндээ мөрөөдөж байсан ч, энэ сурталчилгаанд ийм дүр байна гэж огт төсөөлөөгүй байсан. Бас мэдээж эрэгтэй хүний дүр бүтээх сонирхолтой туршлага болсон.
Манай төсөл Антикастинг сэтгүүлээр өндөрлөж байгаа. Хоёр дугаар сард хязгаартай тоо хэмжээтэй гарах энэхүү сэтгүүл нь жинхэнэ гоо үзэсгэлэнгийн талаарх бидний үзэл баримтлалын илэрхийлэл юм. Сэтгүүлийн зураг авалтын талаар та ямар бодолтой байна вэ?
Оролцогчдын хувьд өөрсдийг нь биширч, шүтдэг хүмүүс байдаг, мөн тэдний түүхийг бусдад дуулгах гэж байгааг олж мэдэх баяр хөөр, гайхшрал төрүүлсэн. Олон эмэгтэй мэргэжлийн нүүр будалт болон үс засалт хийлгэж, баярын уур амьсгалд зураг авалтад орохыг хүсдэг байх. Цаашид юу болох бол гэж бодохоос сонирхолтой байна. Энэ бол миний оролцож байсан төслүүдээс хамгийн өвөрмөц нь байлаа.
Оролцогч бүр нэгнээсээ тэс ондоо болохыг олж харах намайг алмайруулсан! Гоо үзэсгэлэнд нас байдаггүйтэй адил хүйс ч бас байдаггүй байх. Энэ зураг авалт олон хүмүүсийн хувьд шүтэн биширч явдаг хүмүүстээ сэтгэл мэдрэмж, хайраа илэрхийлэх түлхэц болно гэж найдаж байна.
Ихэнх хүмүүс «Антикастинг» төсөлд нэр дэвшсэндээ гайхаж байсан. Яагаад вэ?
Ер нь хүмүүс би хэн нэгэнд бишрэл төрүүлдэг болов уу гэсэн бодолгүй, зүгээр л амьдардаг. Энэ нь тэдний хувьд энгийн зүйл. Гэтэл тэдний энэ байдал бусад хүмүүст жинхэнэ үнэ цэнэ, үлгэр жишээ байж болно. Үүнийг олж мэдэх мэдээж гайхшрал төрүүлэх нь гарцаагүй. Зөв үйлдэлтэй, зөв амьдарч байгаагаа мэдрэх үнэхээр гайхамшигтай. Чиний хийж байгаа зүйлийг хардаг, үнэлдэг хүмүүс байгааг мэдрэх ч бас гайхалтай. Үүнийг л аз жаргал гэнэ.
Антикастинг сэтгүүлийн гол баатар хүмүүс магадгүй хэзээ ч мэргэжлийн зураг авалтад оролцож үзээгүй байх. Тиймээс тэд сандарч сэтгэл нь догдолж байгаа. Яагаад өөр хэн нэгэн биш тэднийг сонгосон юм бол хэмээн эргэлзэж байна. Зураг авалтаас өмнө та тэдэнд юу зөвлөх вэ?
Хүссэнээрээ, өөрөөрөө байж, өөрийгөө өдөр бүр дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд зураг авахуулдаг хүн гэх төсөөлөх хэрэгтэй. Дэгжин хатагтайн дүрд орох, инээх, бүжиглэх, тайван байх.
Та ч бас тэгдэг үү?
Мэдээж, би ер нь зураг авахуулж чаддаггүй хүн! Царай муутайдаа биш зүгээр л зураг авахуулаас ичдэг. Ер нь бол би үзэсгэлэнтэй хүн гэдгээ мэддэг, өөрийнхөө зурагнуудад ч бас дуртай. Тэгсэн ч эргэн тойронд олон хүмүүс байхад, тэд бүгд над руу харж байхад, дотоод хамгаалах систем маань ажиллаж эхэлдэг. Тиймээс би өөртөө аль болох тайван мэдрэмж төрүүлэхийг хичээдэг: сандал, хөгжим, чанга дугарагчаа авчирч өөрийнхөөрөө байдаг.
Агата Поспешинскагаар зураг авахуулах ямар байсан бэ?
Эмэгтэй хүнтэй ажилласан нэгэн таагүй туршлагаас үүдэлтэй би эмэгтэйчүүдтэй ажиллахдаа жаахан болгоомжтой байдаг. Гэвч Агата бид 2 нэгэнтэйгээ хялбархан ойлголцож чадсан. Түүнтэй ажиллах түргэн бөгөөд хялбар байсан.
Өмнөх ярилцлагад та үзэсгэлэнтэй хүн гэдэг нэг бүрэн бүтэн хүн гэж хэлж байсан. Ийм байдалд хэрхэн хүрэх вэ?
Өөртөө үнэнч байх хэрэгтэй. Хязгаараа мэдэх хэрэгтэй. Бид үргэлж ийм асуудалтай тулгардаг шүү дээ: “би” гэдэг онцлогоосоо гажсан зүйл хийхэд таагүй, тухгүй мэдрэмжтэй байдаг.
Бүрэн бүтэн байдал гэдэг нь олж авдаг зүйл үү суралцдаг зүйл үү?
Аль аль нь. Миний амьдралд хувь хүний чанараа бүрэн бүтнээр хадгалж чаддаг 15 хүн байдаг. Тэд өөртэйгөө нийцэлтэй, энгийн, сэтгэл зүйн ба бие махбодын хувьд эрүүл хүмүүс. Энэ хүмүүс хязгаараа тодорхойлж чаддаг, хэн нэгний төлөө биш харин өөрийнхөө төлөө өөрчлөлт хийдэг. Хэн нэгэнд муугаар хэлэгдэхээс айдаггүй. Эс тэгвээс бид бусдын хүлээлтэд нийцэх гэж бусдын амьдралаар амьдарч эхэлдэг. Би үүнийг буруу гэж үздэг. Тиймээс би хүн бүрд өөрөө өөртэйгөө эв нэгдэлтэй байхыг зөвлөж байна.
Өөрөө өөрийгөө халамжлах нь гоо үзэсгэлэнд ямар нөлөөтэй вэ?
Шууд утгаар нөлөөлнө. Өөртөө цаг зарцуулах, энэ бие таньд цорын ганц удаа өгөгдсөн гэдгийг ухамсарлах нь маш чухал. Та хөгшрөх нь амьдралын жам ч, үзэсгэлэнтэй хөгширч болно шүү дээ. Миний бодлоор хүний гоо үзэсгэлэн, сайхан үйлдлийн гоо үзэсгэлэн – энэ хоёр хоёул гадаад гоо үзэсгэлэнд шууд нөлөөлдөг. Энэ нь нүүрний будагтай ямар ч хамааралгүй. Энэ бол үзэсгэлэнт оршихуй юм.
Манайд өөрийгөө хааяа нэг арчлахад хангалттай гэсэн сонин хэвшмэл ойлголт түгээмэл байдаг. Өөрийгөө хайрлаж халамжлах нь хэтрүүлэг гэж үздэг. Миний бодлоор энэ ямар ч утгагүй зүйл. Та үзэсгэлэнтэй, гайхамшигтай өөртөө цагаа зарцуулж байгаа шүү дээ. Бодит байдал дээр гоо үзэсгэлэнд нас байхгүй. Бие махбодод л нас байдаг.
Амьдрах гоо зүй сэтгүүлийн тусгай хувилбарт оролцсон бүх гол баатруудаас бид дараах асуултыг асуусан: “Та хэдэн настай вэ? Та толинд юу харж байна вэ?“ Энэ асуултыг танаас ч бас асууя:
Би 29 настай, удахгүй 30 нас хүрнэ, насандаа маш тайван хандаж байна. Миний бодлоор наснаасаа ичиж нуух хэрэггүй. Бид толинд юу харж байгаа вэ? Би бүх зүйлд сониучаар ханддаг хүнийг харж байна. Одоогоор надад амьдрах, хайрлах, аялах, баяр хөөр мэдрэх таалагдаж байна. Өөрийнхөө, бусдын төлөө маш олон зүйл хиймээр байна. Бүх зүйл сайхан болно гэж найдъя.