Essenza: жинхэнэ урлагийн бүтээл

Хосгүй үнэртнүүд хэрхэн бий болдог вэ? Энэ асуултыг бид Giordani Gold брэндийн Essenza шинэ үнэртний зохион бүтээгч Фабрис Пеллегрэнээс асуусан юм.

Үнэртэн бүтээх авьяасаа Фабрис Пеллегрэн үнэртний мэргэжилтэн болох ааваасаа өвлөн авчээ. Фабрис Францад өссөн ба мэргэжлийн ур чадвартаа Robertet үнэртний үйлдвэрт суралцсан ба түүнээс хойш Mane, Hermès гэх мэт брэндүүдтэй хамтран ажиллажээ. Пеллегрэн үнэртний ба загварын Thierry Mugler, Dipyque, Giorgio Armani ба мэдээж Oriflame брэндүүдийн үнэртэн боловсруулалтад хувь нэмрээ оруулсан юм.

Түүний сүүлийн бүтээл бол түүний хэлснээр зохиомжид нь нар ба аз жаргалын аялгуу нээгдсэн  Giordani Gold Essenza үнэртэн юм.


"Зохиомжид бүхэлд нь ид шидийн аялга оруулсан жүржийн модны цэцгийн нарийн аялгууг бид үнэртний суурь аялгуугаар сонгосон”. 

Италиас урам авсан тус үнэртэн нь жүржийн модны цэцгийн нарийн аялгууг агуулдаг. Гэвч энэ аялгууг олох тийм ч амар байсангүй:

«Жүржийн модны цэцгийн аялгууг олоход технологийн хувьд хүнд байсан. Долоо хоногт нэг удаа би өөрийн гараар техник төхөөрөмжийг угсарч, үнэрт байгаа шилдэг бүхнийг нь олж авахын тулд шаардлагатай даралт ба агаарын хэмийг тохируулж байсан» хэмээн Пеллегрэн ярьжээ.

Essenza Giordani GoldЭнэхүү аялгууг гаргаж авахад хэрэглэсэн технологийг Пеллегрэн зөвхөн дээд зэрэглэлийн үнэртэн боловсруулахдаа хэрэглэдэг ажээ.


"Энэхүү аялгуу нь Giordani Gold Essenza үнэртнээс гадна өөр ямар ч үнэртэнд хэрэглэгдэхгүй". 



Үнэртэн боловсруулалт мэргэжлийн чадвар ба цаг хугацаа шаарддаг. Жүржийн модны цэцгийн аялгууг эцсийн байдлаар бэлэн болгоход Пеллегрэн хэдэн сарын хугацаа зарцуулсан юм. Харин үр дүнд нь жүржийн зүрхэн аялгуутай, цитрус ба амтат жүржийн дагалдах аялгуу болон Италийн дэгжин хэв маягийн тоскана агар модны аялгуутай энэхүү гайхалтай тансаг үнэртэн бий болжээ.


Пеллегрэны хэлснээр жүржийн цэцгийн аялгуу нь үнэртэнд бусдаас ялгарах онцгой аялгыг оруулсан шидэт орц юм. Энэхүү шидэт орц зөвхөн Giordani Gold Essenza үнэртэнд хэрэглэгдэх нь бүр ч онцгой юм.

Зурвас: Зураг: Shutterstock