Аксессуар зохион бүтээгчтэй хийсэн ярилцлага

Танилц, энэ бол Катрин Ромэйр. Манай каталог болон цахим хуудаснаа чиний харж байгаа зуны өвөрмөц аксессуаруудын цуглуулгыг энэ бүсгүй зохион бүтээсэн юм.

ЯАГААД ЗААВАЛ ОЁДОЛ ГЭЖ? ЯАГААД ХУВЦАС ЭСВЭЛ ГУТАЛ БИШ, АКСЕССУАР ГЭЖ?
Би хүүхэд байхаасаа юм оёх дуртай байсан ба ээжийн маань хувцасны шүүгээ миний хувьд үнэт эдлэл нуусан хайрцаг мэт санагддаг байж билээ. Тэрээр нь 60-70 оны хамгийн дэгжин даашинз, хослол, банзал болон цамцнуудаар дүүрэн байсан. Надад ээжийнхээ хувцаснаас заримыг нь өөртөө тааруулж янзлах нууцхан санаа хүртэл төрөх үе байж билээ. Харин дараа нь худалдаанд гаргах хувцас оёж эхлэх үед нэг л юм дутаад байгаа юм шиг мэдрэмж үргэлж төрдөг байсан ба тэр зүйл бол аксессуар байсан. Тэд л миний түүхийг хамгийн тодоор илэрхийлдэг.

ШИНЭ САНАА ТӨРӨХӨД ЮУ ТУСАЛДАГ ВЭ?
Би байгальд амрах үнэхээр дуртай! Хаа нэг хол яваад стресс, түгшүүрээс ангижирч тайвшралт мэдрэх үнэхээр сайхан. Энэ нь миний хувьд нэг төрлийн бясалгал болдог. Яг энэ үед надад шинэ санаа ар араасаа төрж урлаж, бүтээх хүсэл эрмэлзэл маань хурцлагддаг.

Би Стокгольм хотод төрж өссөн ба 20 настайдаа Хятад руу явж 8 жил амьдарсан. Хэл суралцаж, соёлтой танилцаж энэ хугацааг өнгөрүүлсэн ч нэг л мөчид одоо болсон гэдгээ ойлгосон. Энэ цагаас хойш би зөвхөн Шведэд л амьдарч байна. Энд миний гэр, миний сэтгэл зүрх байдаг. Урам зориг олох хамгийн дуртай арга маань хотоос гарч Шведийн бяцхан тосгонд очиж амрах юм.

Мөн би минималист хэв маягийн загвар зохион бүтээгчдийг ажлыг судалдаг. “Тэнгис ба халуун орон” цувралын үндэсний хэв маягийн хээ угалзыг бүтээхдээ би их хотын шөнийн гэрлүүдээс санаа авсан. Шведийн байгаль бол минималист юм, тиймээс түүнийг халуун орны хээ угалз болон тод өнгөнүүдээр чимэх хэрэгтэй байдаг.

ОРИФЛЭЙМ КОМПАНИЙН АКСЕССУАРЫН ЦУГЛУУЛГЫГ БҮТЭЭХ ТАНД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛСЭН БЭ?
Гайхамшигтай! Ийнхүү авьяаслаг хүмүүстэй нэг багт ажиллана гэдэг үнэхээр сайхан. Бид маш сайн ойлголцдог ба багийнхан маань миний санааг бодит болгоход тусалдаг. Хийсэн ажлаа каталог, цахим хуудас, Бизнес хурал дээр анх харахад төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бахархал, баяр хөөр ба сэтгэл ханамж. Нэгэн хөгжилтэй түүх ярья! Нэг удаа Орифлэймтэй хамтарч цүнх бүтээсэн ба цувралын зохион бүтээгчээр миний нэрийг заасан байсан. Харин дараа нь яасан гээч? Надад Facebook-р Латин Америкийн Зөвлөхүүдээс найз болох хүсэлт, найз нөхөд танилуудаасаа мессэж хүлээн авсан. Би өөрөө ичимхий хүн болохоор ийнхүү анхаарлын төвд байх надад хэцүү санагдаж билээ. Гэхдээ ийм үр дүнд хүрнэ гэж ерөөсөө ч бодож байгаагүй!

ТАНЫ ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?
Өөрөө өөртөө үнэнч байх, чин сэтгэлээсээ хандах ба хүмүүсийг хүндлэх. Байгаль дэлхий ба тогтвортой хөгжил. Миний бодлоор эдгээр зүйлс хоорондоо уялдаатай. Миний хувьд хүрээлэн буй орчиндоо санаа тавих нь зүгээр нь трэнд биш юм. Би амьдралаа яг л ингэж амьдрахыг хүсдэг. Орифлэйм компанитай хамтран ажиллах миний хувьд маш чухал. Энэ компани нэг удаагийн фэшн-бизнесээс тэс ондоо. Би шинэ цуврал болон бүтээгдэхүүн бүтээхдээ нэг сар хэрэглэх биш харин хэдэн улирал дараалан хэрэглэж болох загвар сонгодог. Ингэснээр хэрэглэгчид илүү ихийг авах, шинэ зүйл авахын тулд уйдсан зүйлсээ хаяг шаардлагагүй болно. Төсвийн хэмнэлт болон байгаль дэлхийгээ хамгаалах нь маш чухал. Би тун удахгүй тогтвортой хөгжлийн зарчмыг мөрдөж бүтээсэн аксессуарын цуглуулга дээр ажиллах болно. Орифлэйм – энэ бол дэлхийд танигдсан Швед компани. Миний бүтээлүүд энэ дэлхийг илүү сайхан болгоно гэсэн мэдрэмж надад бий.

ЗУНЫ АКСЕССУАРЫН ЦУГЛУУЛГЫНХАА ТУХАЙ ЯРИНА УУ? ТАНД АЛЬ НЬ ХАМГИЙН ИХ ТААЛАГДДАГ ВЭ?
Нэгдүгээрт, цэнхэр-улбар шар өнгөнүүд хосолсон хээтэй алчуурын цуглуулга. Тус бүрийг нь маш олон төрлөөр хэрэглэж болно: цээж, банзал, даашинз, бүс, цүнхний эсвэл толгойн алчуур. Энэ бол цүнхэнд бараг зай эзлэхгүй гайхалтай аксессуар юм.

Хоёрдугаарт, гоо сайхны цүнхтэй цоолбор хээтэй цүнх. Түүнийг далай эрэг рүү явахдаа ч, ажил дээрээ ч хэрэглэж болно. Багтаамж сайтай, олон үүрэгт загвар нь эмэгтэй бүрд таалагдана!

Гуравдугаарт, гоёл чимэглэл! Надад олон үүрэгт шийдлүүд таалагддаг. Бизнес уулзалт уу? Ямар ч төрхөд зохих шигтгэдэг ээмгийг зүүгээрэй. Үдэшлэг үү, хүлээн авалт уу? Шигтгэдэг ээмэгт навчтай унжлагыг зүүгээрэй. Мөн бугуйвч эсвэл алтлаг оосортой цүнхийг хэрэглээрэй. Анхаарал татмаар байна уу? Өнгөт болор шигтгээнүүдтэй унжлагыг нэмээрэй.

Зурвас: Зураг: Фрида Саттерберг