Супер гялгар уруулын будгийн тухай гоо сайхны-блогеруудын зөвлөгөө

Гоо сайхны-блогерүүдыг зүгээр ч нэг «нөлөөлөгчид» гэж нэрлэдэггүй. Тэд зөвхөн гоо сайхны брэндүүдийн хамгийн шинэ бүтээгдэхүүнүүдийг бусдаас түрүүлж туршиж үзээд зогсохгүй дэлхий даяар тухайн бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Энэ удаа бид блогеруудад манай The ONE Lip Sensation шинэ уруулын будгийн талаарх санал бодлоо хуваалцах хүсэлт тавилаа.

Сандра Диаз, Мехико
Инстаграмм: @HablaBelleza ба Youtube дээр өөрийн сувагтай  
Өнгө: Тод улаан 

«Би энэ уруулын будгийн жинхэнэ шүтэн бишрэгч нь болсон. Би шинэ бүхэнд дуртай учир тод, мартагдашгүй төрх үүсгэхийг хүссэн. Тус будгийн найрлагад өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэгч орц байдаг гэж би боддог. Тийм л учраас би энэ бүтээгдэхүүнд дурласан».
 
САНДРА ЗӨВЛӨЖ БАЙНА:
Би супер гялгар уруулын будгийг бусад гялбаатай бүтээгдэхүүнтэй хослуулдаггүй. Ийм уруул будагт эсрэгээрээ  «мат» бүтээгдэхүүн илүү зохицолтой харагддаг. Гэвч чи хүссэнээ хийх эрхтэй тул гялбаагаа өөрөө сонгоорой. 

Ониние Окойе, Нигери
Инстаграмм: @onyinye_okoye
Өнгө: Нил ягаан ба Усан үзэм

«Би төрөлхийн мэт харагддаг хөнгөн нүүр будалтад дуртай. Тус уруулын будгийн супер гялгар бүрхүүл, эрчимтэй тод өнгө, ялдам гялбаа надад үнэхээр таалагдсан. Төгс уруулын будаг бүтээсэн Орифлэймд баярлалаа!»

ОНИНИЕ ЗӨВЛӨЖ БАЙНА:
1. Өнгөнүүдээр шинэ туршилт хийхээс хэзээ ч бүү ай: өөрт зохих өнгөө туршиж үзэлгүй олох боломжгүйгээс гадна энэ улирал тод өнгө загварын оргилд байгааг бүү мартаарай.
2. Будгийг түрхсэний дараа уруулдаа хүрэхгүй байхыг хичээгээрэй – ингэснээр тэр удаан тогтоно. 
3. Чиний уруулын төрөлхийн өнгөтэй зохицох өнгийн суурь шингэн энгэсэг эсвэл өө дарагч арьсны өнгийг жигд болгож уруулыг будахад бэлдэнэ. 

Эмили Йохансен, Норвеги
Инстаграмм: @emiliena, мөн www.emiliejo.blogg.no
Өнгө: Шүрэн

«Тод уруулын будаг хөнгөн нүүр будалттай хамгийн сайн зохицдог. Сормуусны будаг, ВВ-тос, наранд борлосон мэт харагдуулагч хацар өнгөлөгч байхад л хангалттай. Харин илүү романтик харагдуулахын тулд би төрхдөө цэцгээр хийсэн титэм нэмсэн».

ЭМИЛИ ЗӨВЛӨЖ БАЙНА:
Уруулын будгийг түрхсэний дараа хурууны өндгөөр хөнгөн товшоорой – ингэснээр будалт төрөлхийн мэт сэргэг харагдана. 

Вероника Nikkoko8, ОХУ
Инстаграмм: @nikkoko8, Youtube дээр сувагтай
Өнгө: Шүрэн

«Энэ зун би уруулаа тод өнгөөр будаж байгаа ба мэдээж The ONE шинэ уруулын будгийг тод ягаан өнгийг анзаарахгүй өнгөрч чадаагүй. Тэр гэрэлтсэн арьс ба хүрэл өнгийн зовхины будагтай төгс зохицдог. Харин энэ төрхийг наранд борлосон мэт харагдуулагч энгэсэг болон гэрэлтүүлэгчээр хялбар үүсгэж болно. Энэ нүүр будалтад би boyfriend жинс ба нимбэгийн шар өнгөтэй богино ханцуйтай цамц сонгосон». 

ВЕРОНИКА ЗӨВЛӨЖ БАЙНА:
Би нүүрээ хэт их будахыг хүсээгүй учир хүрээлэгч хэрэглээгүй – миний хувьд тод уруул ба гэрэлтсэн арьстай харагдах илүү дэгжин санагддаг. 

Маркета Венева,Чех
Инстаграмм: @marketavenen, мөн www.marketavenena.com
Өнгө: бүх өнгөнүүд

«Хөнгөн нүд будалт хийсэн үед зөөлнөөс тод хүртэл ямар ч өнгөөр уруулаа будсан гайхалтай харагдах болно. Өөрийнхөө дуртай өнгийг сонгож төрхөө үүсгээрэй».

МАРКЕТА ЗӨВЛӨЖ БАЙНА:
Төрөлхийн мэт нүүр будалт хийсэн нөхцөлд чи өдрийн туршид уруулаа хүссэн өнгөөрөө будаж, өнгийг нь өөрчилж болно. 





Зурвас: