Бидний сэтгэлийг эзэмдсэн 2022 оны шинэ бүтээгдэхүүнүүд
WAUNT: таны арьсанд аз жаргал бэлэглэх найрлага
2022 онд бид таны арьсыг аз жаргалаар гэрэлтүүлсэн! Тиймээ, бид шинэ Waunt цувралын талаар ярих гэж байна! Энэхүү бренд нь арьсны хамгаалагч функцийг нэмэгдүүлж, чийгшлийн алдагдлыг дотроос нь сэргийлж, харин гаднаас нь акуа бүрхүүл үүсгэж чийгийг аажмаар чөлөөлдөг, шинжлэх ухааны сорилоор батлагдсан 24 цагийн чийгшлээр хангадаг Hydrosphere технологоор биднийг алмайруулж чадсан.
Хэдий Waunt цуврал худалдаанд гараад жил ч болоогүй байгаа ч, үүний олон бүтээгдэхүүн нь хэдийн бестселлер болоод амжсан байна! Заримаас нь дурдвал:нүүрний арьсыг шинэчилэгч нөлөөтэй цэвэрлэгч бальзам, НҮҮРНИЙ АРЬС ШИНЭЧИЛЭГЧ МАСК , мөн мэдээж хэрэг нүд орчмын хэсгийн Стик.
Энэхүү бренд нь гүн чийгшүүлэлт ба нүүр будалтын үр нөлөөгөөрөө бидний сэтгэлийг татсан.
2022 онд улам сайжруулсан найрлагатайгаар гарсан манай домогт бүтээгдэхүүн: та бүхний хэрэглэх дуртай ягаан савлагаатай нь илүү гайхалтай болсон! Бид найрлагыг байгалийн гаралтай тосоор баяжуулж сайжруулсан, мөн бүтээгдэхүүний орц найрлагын 99,9% нь байгалийн гаралтай болсон. Мөн түүнчлэн бид савлагаанд ч анхаарсан бөгөөд, тэрээр хэрэглээний хувьд эвтэйхэн төдийгүй эко болсон юм.
2022 оны нүүрний будгийн шинэ бүтээгдэхүүнүүд
Энэ оныг өнгөлөг болгосон бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя. Тиймээ, мэдээж хэрэг нүүрний будгийн талаар ярих гэж байна. 2022 оны шинэ мейкап-бүтээгдэхүүний жагсаалтыг хүлээн авна уу!
43129 THE ONE 360° хиймэл сормуусны нөлөөтэй сормуусны будаг
Панорам будалтад зориулсан инноваци дэвшилтэт технологитэй нугардаг сойз нь агшин зуур харцыг нээлттэй харагдуулж, яг л хиймэл сормуус наасан мэт нөлөө үзүүлнэ. Үр нөлөө нь шинжлэх ухааны сорилоор батлагдсан. Энэ бол танд зайлшгүй байх ёстой мастхэв бүтээгдэхүүн юм.
Магадгүй таны нүүр будалт хэзээ ч ийм сайхан харагдаж байгаагүй байх. Таны хэрэглэж буй бүтээгдэхүүнээс гадна, будалтыг ХЭРХЭН хийж байгаа нь чухал юм. Нүүр будалтын багсны шинэчилсэн цуглуулгаар таны нүүр будалт мэргэжлийн мэйкап артистаар будуулсан мэт харагдана.
Хуурай болон шингэн энгэсгийн багс, шингэн ба тосон бүтэцтэй будгийн багс болон контурингийн багсыг заавал хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
THE ONE Colour Stylist Ultimate 1-д-5 супер тосон бүтэцтэй уруулын будаг
Тиймээ, энэ бол хүн бүрийн яриа болж байгаа тэр уруулын будаг мөн!
Хязгаарлагдмал цуглуулгаар гарч буй THE ONE Colour Stylist Ultimate уруулын будагт гурван зөөлөн хул өнгө ба гурван тод өнгө багтсан. Эдгээр бүгд нь THE ONE 1-д-5 уруулын будгийн бүх давуу талуудыг шингээсэн: эхний түрхэлтээр л бий болох нягт бүрхүүл, тод өнгө, тосон бүрхүүл, идэвхтэй чийгшүүлэлт ба тэжээл, тогтоцтой найрлага.
THE ONe стик хэлбэртэй суурь энгэсэг
Авсаархан стик хэлбэртэй суурь энгэсэг нь арьсны өөг бүрэн дарж, тогтоцтой мат бүрхүүлийг бий болгож, арьсыг чийгшүүлж, арьсанд үл мэдэгдэм төгс “суух” бүрхүүлийг бэлэглэдэг. Арьс судлаачдын сорилд хамрагдсан найрлага нь мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой.
Giordani Gold бөмбөлөг хацар өнгөлөгч-бронзер
Домогт бөмбөлгүүд буцан ирж, илүү гайхалтай болсон!
Залуужуулагч бэлдмэлтэй, гиалуроны хүчилтэй шинэчлэгдсэн найрлага нь арьсыг илүү сэргэг ба залуу харагдуулдаг.
Сав бүр нь 3 төрлийн бөмбөлөг агуулдаг: бронзер, хацар өнгөлөгч ба гэрэлтүүлэгч. Хүссэн үр нөлөөндөө хүрэхийн тулд та бөмбөлгүүдийг хольж хэрэглэж болно.
2022 оны анхилуун үнэртнүүд
2022 оны шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байхад анхилуун үнэртнүүдийн талаар дурдахгүй байхын аргагүй юм!
Eclat Nuit
Хос үнэртэн нь 2022 оны анхны шинэ үнэрт ус.
Eclat брэнд анх удаа үнэрт усаа танилцуулсан! Энэ нь үнэрт охийн хэмжээг илүү агуулж байгааг илтгэх бөгөөд үнэр нь илүү удаан тогтоцтой, илүү эрчимтэй боллоо гэсэн үг юм. Энэхүү үнэртэн нь романтик шөнийн Парисыг санагдуулдаг.
Эмэгтэйчүүдэд зориулсан eclat Nuit
Нэрс, тоор, мариголдны тод ноотууд нь энэхүү богемийн үнэрийг нээж өгдөг. Сонгодог мэлрэг цэцэг нь найрлагын гол цөмд ордог бөгөөд ваниль, заар, пачули зэрэг мэдрэмж төрүүлдэг.Мандарин, бергамотын хөгжилтэй ноотууд, розмарин ба гашуун үнэр нь энэхүү гялалзсан үнэрт хар арьсны мэдрэмжтэй нийцдэг.
Nordic Waters
Энэ зун Шведийн усны сэргэг байдлыг шингээсэн гайхалтай анхилуун үнэрээр олон хүнд дурсагдах болно гэдэгт бид итгэлтэй байна. Үнэртнүүдийн сууринд Cascalone® молекулын үндсэн дээр бүтээгдсэн Nordic Waters-н онцгой хэмнэл орших бөгөөд энэ нь халуун арьсан дээр унах хүйтэн дуслыг санагдуулдаг
Тансаг Giordani Gold цувралын шинэ бүтээгдэхүүнийг дурдахгүй өнгөрч болохгүй: сонгодог үнэртнүүд нь шинэчлэгдэн гарсан.
Энэхүү үнэртэн нь таны амьдралын мөч бүрийг алт болгон хувиргахаар бүтээгдсэн юм.
Тансаг «Алтан гялбаа» хэмнэл нь жүржийн модны цэцэг болох флёрдоранжийн нарлаг дэлбээний тосон охь болон гүргэм цэцгийн нарийн түүвэрлэсэн ханднаас бүрддэг. Энэхүү дээд зэргийн тансаг аялгуутай үнэртэн нь онцгой алтлаг аурагаар таныг “нөмөрдөг”.
2022 оны байгаль орчинд ээлтэй, байгалийн гаралтай шинэ бүтээгдэхүүнүүд
Биеийн арьс арчилгааны хувьд, 2022 оны бүтээгдэхүүнүүд нь эко ба байгаль орчинд ээлтэй байдалд илүү анхаарч төвлөрсөн. Love Nature –цуврал бол энэ оны шинэ бүтээгдэхүүний «гол спонсор» нь юм. Шүршүүрийн гел, шингэн саван, шампунь зэрэг нь сайжруулсан найрлагатай болж, илүү их байгалийн орц, хандыг агуулдаг болсон. Энэ нь байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг багасгаж байгаагийн илрэл юм.
Байгалийн гаралтай Love Nature цувралын шинэ бүтээгдэхүүнийг багтаасан бэлгийн онцгой цуглуулгыг эндээс харна уу: Love Nature холбоос.
Үүгээр бидний бэлдсэн тойм дуусаж байна. 2022 оны шинэ бүтээгдэхүүнээ супер үнээр захиалж, хайртай хүмүүстээ бэлэглэж баярлуулаарай.