Аз жаргалын үнэр

Орифлэймийн Giordani Gold Essenza ба More by Demi гэх мэт бэстсэллерийг, мөн Happydisiac Man шинэ үнэртнийг бүтээсэн алдартай үнэртэн зохион бүтээгч Фабрис Пэллегрэн үнэртэн зохион бүтээгч бидэнд хэрхэн эерэг мэдрэмж ба амьдралын эрч хүч бэлэглэдэг тухай ярьж байна.

Үнэртний тухай анхны дурсамжаасаа хуваалцна уу?
Миний анхны дурсамж эмээтэй маань холбоотой. Тэр Грассын сарнайн талбай дээр ажиллаадаг байсан. Тэр үеэс хойш энэ үнэр надад үргэлж түүнийг санагдуулдаг. Бага насны минь бас нэгэн дурсамж бол аавын маань хэрэглэдэг байсан Azzaro үнэртэн. 

Та үнэртэн зохион бүтээгч болохыг хэзээнээс хүссэн бэ?
Би Францын урд зүгт,  францын үнэртний үйлдвэрлэл төрсөн хотын хажууд өссөн. Тиймээс миний хувьд амьдралын маань сонголт тэр үед л тодорхой болсон.

Та Орифлэймд зориулж 11 үнэртэн бүтээсэн (хамгийн сүүлийнх нь Happydisiac Man) -  эдгээр үнэртэнд нийтлэг онцлог бий юу?
Би саяхан миний үнэртнүүдэд нийтлэг онцлог байдгийг анзаарсан – би үнэртнүүддээ хувны ба модны аялгууг түлхүү хэрэглэдэг. 

Эрчүүд ба эмэгтэйчүүдэд үнэртэн бүтээх ямар ялгаатай вэ?
Эрэгтэй үнэртэн бүтээхдээ би модны аялгууд төвлөрөхийг хичээдэг бол эмэгтэй үнэртэн бүтээхдээ би модны аялгуу дээр цэцгийн аялгуу нэмдэг. Харин хамгийн онцлох ялгаа бол үнэртний ертөнцөд эрэгтэй үнэртний орц илүү хязгаарлагдмал байдал бол эмэгтэй үнэртэн илүү өргөн сонголттой аялгуутай. 

"Миний хувьд аз жаргал гэдэг миний эхнэр, хүүхэд, цэцэгт хүрээлэн,
Францын урд зүг, өглөөний нар..."

Та нэгэн үе өөрийгөө «үнэртэн бүтээгч» гэж нэрлэсэн байдаг. Та уран бүтээлийнхээ урмыг хаанаас авдаг вэ?
Хүмүүсээс, хөгжмөөс, урлагаас – миний эргэн тойронд байгаа бүх зүйлээс.

Таны бодлоор аз жаргал ямар үнэртэй вэ?
Миний хувьд аз жаргал гэдэг миний эхнэр, хүүхэд, цэцэгт хүрээлэн, Францын урд зүг, өглөөний нар...

Харин аз жаргал ямар үнэртэй вэ? Ямар аялгуу аз жаргал бэлэглэдэг вэ?
Миний бодлоор Happydisiac Man үнэртний ногоон нимбэг ба ногоон алим, гүзээзлэнийн аялгуудын хэмнэл аз жаргалтай мэдрэмж бэлэглэдэг. 

Таны ажил таны үнэрлэх чадварт хэрхэн нөлөөлсөн бэ? Танд ердийн үнэр өөрөөр үнэртэх болсон уу?
Өдөр тутмын амьдралд намайг хүрээлж буй үнэрт би маш мэдрэг ба тэднийг шинжлэх надад таалагддаг. Жишээ нь, би Санкт-Петербургт очиход миний буусан зочид буудалд намайг дагаж нууцлаг үнэр надад гайхшрал төрүүлсэн. Харин зочид буудлын ажилчид надад тус буудлыг барихад тусгайлан зориулж олборлосон хувны үнэр болохыг хэлсэн юм. Ийм нөхцөл байдал надад шинэ үнэртэн зохион бүтээх хүчирхэг урам хайрладаг. 

Happydisiac Man ямар эрэгтэйч тохирох вэ?
Happydisiac Man бүх эрчүүдэд тохирно! Энэхүү үнэртэн нь дотоод мэрэмжийг сэргээх увдистай ба хүн бүр өөрийн гэсэн дотоод мэдрэмжтэй билээ. 

                                      Happydisiac Man үнэртнийг энд дарж авна уу.


Happydisiac Man 

ДЭЭД АЯЛГУУ 
Ногоон алим
Кориандрын үр
Хан боргоцой

ЗҮРХЭН АЯЛГУУ
Лаврын навчны тос
Улбар шар цэцэг
Лаванда цэцэг

СУУРЬ АЯЛГУУ
Пачули
Цахилдаг цэцгийн тоосонцор
Арьс




Зурвас: Зураг: Oriflame