Амжилт хэнд ч нэг шөнийн дотор ирдэггүй. Бүх амжилттай хүмүүс ямар нэгэн жижиг зүйлсээс эхэлж байсан. Ихэнх тохиолдолд тэдний амжилтын нууц өдөр тутмын зуршилд нь оршиж байдаг.
МАРК ЦУКЕРБЕРГ ӨДӨР БҮР ИЖИЛ ХУВЦАС ӨМСДӨГ
Фэйсбүүкийн CEO ба үүсгэн байгуулагч Марк Цукербэрг өдөр бүр саарал богино ханцуйтай цамц, энгийн зузаан цамц ба цэнхэр жинс өмсдөг. Энэ зуршлаа тэрээр хувцасны сонголтод үнэт цагаа алдах хүсэлгүй байгаа хэмээн тайлбарладаг. “Өглөө бүр сэрж, тэрбум шахуу хүнд үйлчилгээ үзүүлэхэд тусална гэдэг бол аз жаргал” гэж тэрээр ярьжээ. Мөн тэрээр “Миний бодлоор би цамц эсвэл хүрмийн сонголт зэрэг утгагүй зүйлсэд эрч хүчээ зарцуулбал ажлаа хүсэж байгаа шигээ сайн хийж чадахгүй юм шиг санагддаг” гэж хэлжээ.
ОПРА УИНФРИ БОЛ НЭЭЛТТЭЙ НЭГЭН
Америкийн телевизийн хөтлөгч ба хэвлэл мэдээллийн салбарын од Опра Уинфри хэт даруухан байх тийм ч зөв зүйл биш гэдгийг онцолжээ: “Өмнө нь би өөрийн амжилт эсвэл жингийнхээ талаар ярихаас ичдэг байсан, харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Тийм ээ, би амжилттай, би илүүдэл жинтэй. Тэгээд юу гэж?”
ИЛОН МАСК УТСААР ЯРЬДАГГҮЙ
Канадын тэрбумтан бизнесмэн, Tesla ба SpaceX компаниудын ерөнхий захирал ба эзэн Илон утсаар ярихаас зурвас бичихийг илүүд үздэг. “Миний хамгийн гол чадвар бол мэйлээр харилцах чадвар” гэж нэр ярилцлагад тэрээр хэлжээ. Энэ нь инженер хүнд графикаа чанд мөрдөж дэмий ярианд цагаа үрэхээс сэргийлэх боломжийг олгодог.
ПОЛЕЖАЕВЫН ГЭР БҮЛИЙНХЭН БҮТЭН САЙН ӨДӨР АЖЛАА ТӨЛӨВЛӨДӨГ
“Хэрвээ бид ирээдүйгээ төлөвлөхгүй бол, бидэнд ирээдүй байхгүй байх болно. Манай гэр бүлийн хувьд бүтэн сайн өдөр бол төлөвлөлтийн өдөр юм. Энэ зуршлыг ээж маань бий болгосон” гэж Владимир ба Снежана Полежаев нар ярьжээ. Энэхүү зуршил нь Тамилла Полежаевад бизнесээ тэгээс эхлүүлж ОХУ-ын цөөн тооны саятан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тоонд ороход нь тусалсан гэвэл хэн ч гайхахгүй байх.
МАРТА СТЮАРТ ЭРҮҮЛ ХООЛ СОНГОДОГ
Америкийн бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн магнат, гэр ахуй ба хоолны бэстсэллер номын зохиогч ба хөтлөгч Марта Стюарт нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзаж эрүүл хооллолтыг эрхэмлэдэг: “Би биедээ ач тусгүй гэж бодсон ямар ч хүнсийг худалдан авдаггүй” гэж Марта ярьж байна. Хэрвээ чи ч бас ийм бодолтой байгаа ба ач тустай жор хайж байгаа бол манай нийтлэлүүдэд анхаарлаа хандуулаарай.
СТИВ КЭЙС ЗОРИЛГО НЭГТНҮҮДЭЭРЭЭ ХҮРЭЭЛҮҮЛДЭГ
“Интернетийн гурав дахь давлагаа” номдоо AOI компанийн хамтран үүсгэгч Стив Кэйс эртний африк зүйр цэцэн үгийг дурддаг: “Хурдан явмаар байгаа бол - ганцаараа яв, хол явмаар байгаа бол найзтайгаа яв”. “Энэхүү үг нь сонсоход хичнээн энгийн ч миний бодлоор бизнесийн амжилтад хамгийн чухал үүрэгтэй хүчин зүйлсийн нэг юм” гэж тэрээр бичжээ. “Ялангуяа тэргүүлэгч компаниуд хоорондын түншийн харилцаанаас амжилт шалтгаалах үед, хэдийгээр тэдний үзэл бодол нийлэхгүй байсан ч, зорилго нэгтэйгээр хамтдаа урагшлах нь маш чухал”.
ШЭРИЛ СЭНДБЕРГ ШӨНИЙН ЦАГААР IPAD, ГАР УТСАА УНТРААДАГ
Facebook компанийн захирлуудын зөвлөлд ажиллаж байсан Шэрил Сэндберг унтахдаа гар утсаа заавал унтраадаг. “Шөнө утсаа нээлттэй орхих төвөгтэй байдаг. Би шөнөжин мэйл, месежны дуугаар сэрэх биш харин бүтэн нойртой унтахыг хүсдэг, тиймээс яг унтахаасаа өмнө, мөн өглөө сэрэнгүүтээ мэйлээ шалгадаг” – гэж Шэрил ярьжээ.