1. «ҮГҮЙ» ГЭЖ ХЭЛЭЕ
Ач холбогдолгүй уулзалтууд, «хор хөнөөлтэй сөрөг» хүмүүс, хэцүү асуудлууд — таны хувьд ямар ч утга учиргүй, цагийг нь дэмий үрсэн бүх зүйлд «үгүй» гэж хэл. Ингэж хэлж эхэлснээр та өөрийнхөө хувьд юу чухал болохыг ойлгож эхэлнэ. Чухал зүйлсээ эрэмбэлж бүү бууж өгөөрэй.
2. ИЛҮҮ ИХ АЯЛА
Бид таныг хэдэн жилээр өөр улс орон руу нүүж амьдрахыг зөвлөж байна. Хэрэв танд ийм боломж байгаа бол энэ гайхалтай хэрэг! Хэрэв боломжгүй бол амралтын өдрүүдээрээ зуслан руугаа яваарай. Ажлаасаа гэр хүртэл шинэ замыг сонгож яваарай. Үйлчлүүлдэг тээврийн хэрэгслээ солиорой. Та цэцэрлэгт хүрээлэнд хэзээ хамгийн сүүлд очсон бэ? Харин ой модонд? Тэгэлгүй л яахав. Аялал (том биш ч) таныг нэг төрлийн хэв маягаас салгаж амьдралыг өөр өнцгөөс харахад тусална.
3. ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛӨН БОД
Хэлэхэд амархан л даа! Яг одоо толгойд орж ирж байгаа цорын ганц бодол бол: «Би цаашид юу хийхээ мэдэхгүй байна» байх. Энэ бол хэвийн үзэгдэл. Ийм бодол орж ирсэн тохиолдолд та яг одоо өөртөө цаг гаргаж суугаад танд одоо юу байгаа, цаашид юу хүсэж байгаагаа бодох цаг ирлээ гэсэн үг. Ингэснээр та бодит хүслүүдээ ялгаж салгаж, тэдгээрт хүрэх арга замаа олоход илүү хялбар болно. Хүслүүдээ жагсааж бичээд, биелснийг нь дараад яваарай.
4. ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙ
Эд хогшил, эргэн тойрноо хар. Зарим эд хогшилдоо засвар хийж, заримыг нь хэдийнээ хаяхаар болсон л байх. 1 жил ба түүнээс дээш ашиглаж хэрэглээгүй зүйлсээ зоригтойгоор хая. Эдгээр эд зүйлсээ хэрэгтэй байгаа хүнд нь өгөх, буяны байгууллагад хандивлах эсвэл хямдралтай худалдаа ч зохион байгуулах боломжтой (эндээс олсон мөнгөөрөө өөртөө зориулж шинэ үнэртэн аваарай). Сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдрахын тулд хэрхэн жижиг зүйлсээс эхэлж болдгийг олж мэдээд та гайхах болно. Цэвэр цэмцгэр, таатай уур амьсгалаас бүрдсэн гэр тань танд эрх чөлөөг мэдрүүлнэ.
5. ЗУНЫ УЛИРАЛД ДУГУЙ УНА
Шатахууны тооцоо, даатгал ба техникийн үйлчилгээ — энэ жагсаалтыг цааш үргэлжлүүлмээр байна уу? Зуны улиралд дугуй сонгож эдгээр зардлуудаа хэмнэхээс гадна давхар спорт үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх мөнгөө мөн хэмнээрэй. Өдөр бүр гэрээсээ ажил, ажлаасаа гэр хүртэл дугуй унах нь кардио дасгалыг тань орлуулна. Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, түгжрэлд орж толгойгоо өвтгөхгүйн тулд үлдсэн мөнгөөрөө нийтийн тээвэр эсвэл таксигаар үйлчлүүлээрэй.
6. АЖЛЫН БАЙРАА ЦЭГЦЭЛ
Ширээ тань цэвэр бол бодол тань цэвэр гэсэн үг. Ажлын ширээн дээрх тоосоо арчиж, хэрэггүй зүйлсээ хаяж, кофе уусан аягаа цаг тухайд нь угаак цэгцтэй байдлыг сахиарай. Тиймээ, энэ 3 зүйлийг 3-ланг нь сахина. Итгэмээргүй ч энэ бол батлагдсан үр дүнтэй арга юм: ажлын байраа эмх цэгцтэй байлгах нь толгой доторх бодлоо мөн эмх цэгцтэй байлгаж шийдвэрүүдийг хурдан гаргахад нөлөөлдөг. Таны ширээ угийн эмх цэгцтэй гэж үү? Баяр хүргэе! Орон сууц, интернэт, гар утас эсвэл бусад аж ахуйн төлбөр тооцоонууд тань хэвийн байгаа эсэхийг шалгаад үзээрэй. Цахим хаяг дах хэрэггүй спам имэйлүүдээ устгаж, онцын шаардлагагүй холбоосуудыг дагахаа больж эхэлснээс хойш чухал зүйл тийм ч их биш юм байна гэдгийг та ойлгоно.
7. ЖИЖИГ ЗҮЙЛД ТАЛАРХАЖ ТААШААЛ МЭДЭР
Ямар нэгэн зүйл дутуу юм шиг санагдаж байна уу? Ажлуудаа ар араас нь үр дүнгүйгээр яаруу сандруу хийх эсвэл утаснаасаа зүүгдэхийн оронд өөртөө цаг гарга. Би заавал хийх ёстой гэж өөрийгөө албадахын оронд зүгээр л нар жаргахыг ажиглаарай, хүүхдүүдтэйгээ гадаа тоглож салхилаарай, дэс дараалалд зогсож байхдаа хажуугийн хүн рүүгээ инээмсэглээрэй, эцэх эх рүүгээ залгаж мэндийг нь асуугаарай. Аяга хүйтэн ус ууж, хамгийн амттай, хамгийн том алимыг сонгоод амтархан идээрэй. Өөртөө богино ч болов завсарлагаа өгч байгаарай, та амьдрал хэрхэн илүү таатай бөгөөд энгийн болж байгааг хараад гайхах болно.