Жентэльмены цуглуулга

Хүн ном уншиж, номыг бичсэн хүмүүстэй харилцаж суралцдаг – тус механизм нь олон зуун жилийн туршид өөрчлөгдөшгүй байгаа билээ. Амжилттай бизнес эрхлэгч бүр тэдний сэтгэл зүйг бүрэн өөрчилсөн хэд хэдэн номын нэрийг ямар ч эргэлзээгүй нэрлэх байх. Өнөөдөр бидэнд өөрийн топ-6 номынхоо талаар ОХУ ба Беларусийн ерөнхий захирал Юрий Михайлюк хуваалцаж байна.

Даниэль Канеман, “Удаан бод, хурдан шийд”
Бодол маань бидний үйлдлийг тодорхойлдог. Гэвч бид бодлоо үргэлж хянадаг уу? Нобелийн шагнал хүртсэн Даниэль Канеман бид яагаад үе үе буруу үйлдэл хийж оновчгүй шийдвэр гаргадаг тухай тус номдоо бичдэг. 

Юрий Михайлюк: “Миний хувьд энэ маш чухал ном. Бид ихэнхдээ, ялангуяа жижиг зүйл дээр оновчгүй үйлдэл хийдэг. Сонсоод удаагүй байгаа мэдээлэл, бидний тухай үеийн сэтгэл санааны байдал, хоол идэж байхдаа мэдэрсэн мэдрэмж зэрэг зүйлс бидэнд шууд нөлөөлдөг. Даниель Канеман болон түүний хамтрагч Амос Тверски нар хүний тархийг судалж, түүний ажиллагаа, хүн хэрхэн сэтгэдэг онолыг боловсруулжээ. Энэ нь надад хүн хэрхэн сэтгэн боддог тухай маш чухал ойлголтыг өгсөн”. 

Жаред Даймонд: “Буу, нян ба ган”
Даймонд нь газар зүй, ургамал судлал, амьтан судлал, микро биологи, хэл судлал ба бусад шинжлэх ухааны өгөгдөлд тулгуурлан хорвоогийн өөр өөр хэсгүүдийн тэгш бус хөгжил нь зүгээр нэг тохиолдол биш гэдгийг байгалийн олон хүчин зүйлд үндэслэн нотолдог. 

Юрий Михайлюк: “Антропологич Жаред Даймонд нь өнөөдөр яагаад зарим улс эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн байхад, зарим нь хөгжил хэт буурай байгааг тайлбарладаг. Бизнес яаж ажилладгийг ойлгохын тулд хүн юунаас бүрддэгийг ойлгох хэрэгтэй – тус ном нь хүмүүс яагаад өөр өөр зан байдал гаргадаг тухай маш тодорхой ойлголт өгдөг. Энэ бол маш чухал мэдлэг юм, яагаад гэвэл та өдөр бүр чанартай, оновчтой шийдвэр гаргавал тэд хуримтлагдаж улмаар таны бизнес эсвэл байгууллагад чанартай үр нөлөө үзүүлэх юм”.

Ричард Кох “80/20 зарчим”
“80/20 зарчим” ном нь анх хэвлэгдсэн мөчөөсөө хойш 14 жилийн туршид бизнесийн уран зохиолын сонгодог бүтээл, мөн дэлхийн бэстсэллер болсон юм. Түүний зохиолч амжилттай бизнесмен “залхуу бизнес эрхлэгч” (Ричард Кох өөрийгөө ингэж нэрлэдэг) хамгийн бага хүчин чармайлт, цаг хугацаа болоод нөөцөөр хэрхэн илүү их амжилтад хэрхэн хүрэх тухай бичдэг.

Юрий Михайлюк: “Энэ бол эдгээр номуудаас хамгийн “бизнес” сэдэвтэй ном юм. Тус номд Паретогийн зарчим хэрхэн бидний амьдралыг бүрэн эзэмддэг тухай бичигддэг. Өөрөөр хэлбэл ердөө л бага хэмжээний хүчин чармайлт ер бусын өндөр үр дүнд хүргэнэ: 20% хүчин чармайлт 80% үр дүнд хүргэдэг, бусад зүйлсэд анхаарлаа хандуулах хэрэггүй. Энэ бол маш чухал зарчим юм. Үүнийг жил бүр хуримтлагддаг банкны зээлийн хадгаламжийн хүүтэй харьцуулж болно. Энэхүү хүү нь түүнийг хэрхэн ажилладгийг мэддэг хүний хувьд, түүнийг ашигладаг хүний хувьд дэлхийн 8 дахь гайхамшиг юм. Харин ойлгодоггүй хүн түүнийг төлсөөр байдаг”. 

Стивен Р. Кови, “Өндөр бүтээмжтэй хүний 7 ур чадвар”
Тус ном нь хувь хүний өсөлт сэдвээр дэлхийн №1 супер бэстсэллер ном юм. Тэрээр дэлхий даяарх сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн ба үүнд Билл Клинтон, Ларри Кинг, Стивен Форбс зэрэг хүмүүс ордог. Fortune 50 жагсаалтад ордог дэлхийн хамгийн корпорацуудын тал нь 7 УР ЧАДВАР номд тайлбарласан бүтээмжийн философийг ажиллагсдадаа танилцуулжээ. 

Юрий Михайлюк: “Энэ бол өөрийн төрөлдөө сонгодог уран бүтээл. Ном нь заавал бизнест хамааралгүй, амьдралын үндсэн ур чадваруудын тухай маш дэлгэрэнгүй, бат бөх ойлголт өгдөг. Орос орчуулга нь гарахад би 34 ширхгийг авч найз нөхөд танилууддаа тараасан. Үнэхээр гайхамшигтай ном”. 

Нассим Талеб, “Хэврэг бус байдал”
ХЭВРЭГ БУС БАЙДАЛ – энэ бол хосгүй ном. Түүнд хүмүүс болоод системийн өнөөг хүртэл нэршлээ олоогүй үндсэн шинж чанарын тухай бичигддэг. Энэ ертөнцөд тодорхой бус байдал ноёрхдог ба хэврэг бус байхаас илүү ихийг хүсэж болохгүй. Өөрөөр хэлбэл амьдралын бартаатай тулгарахад ямар ч гэмтэл авахгүйгээр барахгүй өмнө байснаасаа илүү сайн болж, хувирч хөгжинө гэсэн үг юм. 

Юрий Михайлюк: “Энэ бол миний хобби. Би Нассим Талебийн Москвад болсон семинарт саяхан суусан. Энэ бол үнэхээр агуу сэдэв”. 
Түүний ерөнхий концепц дараахыг агуулна – бидний амьдралыг бүхнийг өөрчлөх үр нөлөөтэй, урьдчилан тооцоолоогүй маш ховор үйл явдлууд залуурддаг. Жишээлбэл, 2008 оны хямралыг хэн ч урьдчилан тооцоогүй ч тэр бидний амьдралыг бүрэн өөрчилсөн. Энэ бол маш сонирхолтой ном, би өнөөдөр ч боломж гарвал түүнийг дахин уншдаг. Хэдийгээр би бүхий л мэдээллийг нь цээжээр шахуу мэдэх ч түүнийг үргэлж хажуудаа авч явж чухал шийдвэр гаргах хэрэгтэй үед хуудаснуудыг нь дахин нэг эргүүлж хардаг. 

Роберт Т. Кийосаки, “Баян аав, ядуу аав”
Зохиолчийн номдоо бичсэнээр Америк хүүхдүүд сургуульд мөнгөний тухай хангалттай боловсрол авдаггүй тул мөнгийг өөрийнхөө төлөө байлгахын оронд өөрөө мөнгөний төлөө насанд туршдаа зүтгэсээр таардаг байна. Энэ ном бүх насны хүмүүст тохиромжтой. 

Юра Михайлюк: “Миний бодлоор энэ хамгийн бизнес сэдэвтэй ном. Манай Лидерүүдэд хамгийн хэрэгтэй сэдвүүдээр дүүрэн ба магадгүй тэдний ихэнх нь номыг хэдийнээ хэрэгжүүлдэг байх. Кийосаки хөлсний ажилтан байснаас бизнес эрхлэгч байх нь хавьгүй дээр гэсэн санаагаа тус номдоо илэрхийлжээ. Магадгүй би залуу байхдаа энэ номыг уншсан бол өнөөдөр цалинтай ажилтан бус харин бизнес эрхлэгч байх байсан ч юм билүү?

Зурвас: