Хосгүй авьяас: мэргэжилтнүүд хэрхэн үнэртэн бүтээдэг вэ?
Натали Лорсон – Францын авьяаслаг зураач ба үнэртэн зохион бүтээгч. Түүний хамгийн алдартай бүтээлүүд бол Balmain, Givenchy, Roberto Cavalli, Trussardi ба Versace брэндүүдэд зориулж бүтээсэн үнэртнүүд нь юм. 2015 онд Натали Францын Cosmétique Mag сэтгүүл ба Италийн үнэртний академиас «Оны шилдэг үнэртэн зохион бүтээгч» шагналыг хүртжээ. Харин 2017 онд тэрээр Oriflame компанид зориулж Sublime Nature дээд зэрэглэлийн цуврал үнэртнийг бүтээлээ. Бид түүнтэй урам зориг, мэргэжлийн ур чадвар ба маш ховор аялгуудын тухай ярилцлаа.