Төгс хос: Wellness хэв маягтай хайр дурлал

Хэрхэн бат бөх гэр бүл болон амжилттай бизнесийг босгож, хайр дурлалаа гал халуун хэвээр хадгалж, бие биедээ анхаарал халамж тавих вэ? Oriflame-н бизнес түншүүд Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан түүхээ хуваалцаж байна!

 

Миний нүдэнд Иван жинхэнэ эр хүнд байх ёстой бүхий л шинж чанарууд түүнд бий хэмээн харагдаж байлаа: найдвартай, даруухан, шударга, эелдэг зөөлөн сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй.

Та хоёр хэрхэн танилцсан тухайгаа хуваалцаж болох уу?

Алена: Иван бид хоёр дундын найзындаа зочилж байхдаа анх танилцсан. Энэ бол миний хүн гэдгийг бараг тэр даруй л ойлгосон.

Миний нүдэнд Иван жинхэнэ эр хүнд байх ёстой бүхий л шинж чанарууд түүнд бий хэмээн харагдаж байлаа: найдвартай, даруухан, шударга, эелдэг зөөлөн сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй.

Би хуулийн оюутан байхдаа, Ивантай танилцахаас өмнө Oriflame-н түнш болсон. Хэдэн сарын дараа бизнесийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг тэр надаас хүссэн. Тэр үед тэр хөлсөөр ажиллахаас залхсан байсан бөгөөд тун удалгүй бид хамтдаа хөгжиж эхлэв.

Иван: Эхний жилдээ л бид зургаан оронтой тооны хэмжээнд орлого олж эхэлсэн бөгөөд 7 жилийн дараа гэхэд Oriflame-ээс олсон орлогоороо бүх өр, зээлүүдээ хаасан. Бид хуриманд зориулж авсан зээлээ төлж, авто хөтөлбөрийн дагуу автомашинтай болж, 20 гаруй орноор аялж, 30 м2 талбайг 300 болгож өөрчилсөн, арилжааны болон орон сууцны 5 үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан.



Бизнес ба гэр бүлийн дундын тэнцвэрийг хэрхэн олох вэ?

Алена: Oriflame бол тогтвортой амьдралыг бүрдүүлэх хамгийн төгс хэрэгсэл юм. Анх шинээр түншилж байхдаа л би үүнийг ойлгосон. Би гэр бүл, хайр дурлал эсвэл өөрийгөө золиослон байж их мөнгөний төлөө ажиллахыг хүссэнгүй. Бүх зүйл бэлэн байх үед юу ч таныг баярлуулахгүй, амьдрал ямар ч амтгүй болж, харц хоосон мэт болдог.

Би хангалттай мөнгө олох зорилго тавихаас гадна, хувь хүнийхээ хувьд төлөвшиж хөгжих, өдөр бүр өмнөхөөсөө илүү сайн байхын тулд харилцаан дээрээ ажиллах, хором бүрээс таашаал авах зорилгыг өмнөө тавьсан.

Сайхан харилцааны нууц нь юу?

Иван: Бидний гол нууц бол бие биенээ хүндэлж, дэмжиж, сул тал биш давуу талыг нь илүү анхаарах явдал юм.

 
 
 
 
 
 
 
 
Бид амьдралыг эерэгээр харж, шалтгааныг биш үргэлж боломжийг эрэлхийлдэг. Бидний хүүхдүүд ч бид хоёрыг даган дуурайдаг.

АленаИхэнхдээ Иван маргаан гарахаас өмнө зөрчилдөөнийг хэдийн шийдчихсэн байдаг. Тэрээр жинхэнэ эр хүн шиг миний бодит байдалтай ямар ч холбоогүй эмэгтэй сэтгэл хөдлөлийг хэрхэн тайвшруулж, бүх зүйлийг хэлэлцээрийн аргаар шийдвэрлэхийг маш сайн мэддэг.

 

Идэвхтэй хэмнэлийг хадгалахад юу тусалдаг вэ?

Алена: Хоёр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх бидний өдөр тутмын амьдрал маш завгүй байдаг: сургууль, дугуйлан, бэлтгэл. Wellness цуврал нь идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг хадгалахад тусалдаг. Том хүү маань сургуульдаа явахаасаа өмнө  коктейль ба аминдэм, уух, теннисийн бэлтгэлийн дараа уургийн амттан идэх маш дуртай. Одоогийн байдлаар дөрвөн шүдтэй бага хүүдээ өглөөний зутанд нь  хүүхдийн Омега-3-ийг  өгдөг.

Би эрүүл, өтгөн, урт үстэй байгаа нь "Олон төрлийн аминдэм ба эрдэс бодис" иж бүрдлийн л ач тус. Бид өөрсдийн үзүүлэлтүүдээ хянах үүднээс эрдсийн шинжилгээ тогтмол өгдөг бөгөөд бие организмын эрүүл байдлыг хадгалахад Wellness- цуврал нь 10 жилийн турш бидний гол туслагч байсан.

Глюза ба Рустэм Галимовууд “Бид маргааныг хэрхэн яаж шийддэг вэ гэж үү? Бидний харилцаанд маргаан үүсдэггүй! "

Та хоёр хэрхэн танилцсан бэ?

Глюза: Энэ нь 2004 онд болсон. Би их сургууль дөнгөж төгсөөд, эрчим хүчний компанид ажилд орохоор ирсэн юм. Рустем тэнд аль хэдийн ажиллаж байсан.

Би захиралтай ярилцлаганд орохоор ирснээ санаж байна, тэр байгууллага руу ороод хамгийн түрүүнд надтай таарсан нь Рустем байсан. Би түүн рүү хараад хамгийн эхний бодол нь: "Хөөх, энд ямар сайхан залуучууд ажилладаг юм бэ!" Тэгээд түүнээс: "Би захирлыг хаанаас олж болох вэ?" гэж асуухад тэр надад хатуугаар хариулсан: "Захирал биш, Ерөнхий захирал гээч!" Ингээд би түүний хэлтэст ажиллаж эхэлсэн.



Анхны харцаар дурласан уу? Тэр таны цоын ганц гэдгийг та яаж мэдсэн бэ?

Глюза: Би мэдээж анхны харцаар дурласан! Охид бүр толгойдоо төгс төгөлдөр эр хүний төсөөллийг хадгалдаг бөгөөд би Рустэмтэй учрахад түүний дүр төрхтэй давхцаж байв. Үнэнийг хэлэхэд, албаны ямар ч хайр дурлалын асуудал үүсээгүй. Хэсэг хугацааны дараа би ажлаасаа гарсан бөгөөд зуны нэг өдөр тэр над руу залгаад зугаалахаар урьсан юм.


Рустемийн хувьд, анхны харцаар надад дурласан эсэхийг би сүүлийн 14 жилийн хугацаанд олж мэдэхийг хичээж байна! Тэрээр баатарлаг чимээгүй байж зүгээр л инээмсэглэдэг

Таны түүхийн аль хэсэгт Oriflame гарч ирсэн бэ?

Глюза: 2016 онд би эхийн хоёр дах амралтаа авсан байх үед. 

Охиноо 10 сартай байхад би зүгээр гэртээ суух биш хөгжихийг хүссэн

Би жирэмсний амралттай хослуулж болох ажлыг хайж байсан. Инстаграм дээр би Ляйсан Даминовагийн хуудсыг санамсаргүйгээр олж үзээд тэр надтай адил жирэмсний амралттай ээж байсан бөгөөд, тэр хугацаандаа бизнесээ хэрхэн хөгжүүлж байгааг харсан. Би түүнийг нэг хоёр сар ажиглаж, түүнтэй холбогдоод, нарийн ширийн зүйлийг олж мэдээд туршиж үзэхээр шийдсэн.

Нөхөр маань орой ажлаасаа ирэхэд нь би түүнд: "Би бизнес эхлүүлсэн!" гэж хэлснийг санаж байна. Намайг ямар нэг ажил хийхийг эрэлхийлж байгааг Рустэм мэдэж байсан болохоор намайг маш их дэмжсэн. Ялангуяа эхэн үед, бүх зүйл тэр дороо амархан бүтээгүй: сэтгэл санааны хувьд, гэрийн ажил болон хүүхэд харахад тусалж байлаа. Жил орчмын дараа би гурван цол хааж, урамшуулал авахад, бид гэр бүлийн дундын дугаартай болж, хамтдаа хөгжиж эхэлсэн.



Таны энгийн өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Глюза: Одоо бид хоёулаа ажлаасаа гарч, бизнесээ гэрээсээ бүрэн эрхэлж байна. Бид 10 болон 5 настай Камила, Дилара гэх хоёр хөөрхөн охинтой. Өглөө нь том охиноо сургууль руу нь үдэж, багыгаа цэцэрлэгт хүргэж өгдөг. Би явах бэлтгэлийг нь базааж, Рустэм хүргэж өгдөг. Өглөөний цайгаа ээлжилж бэлддэг. Ихэнхдээ Рустем бэлдэх нь элбэг. Рустем үргэлж эрт шувуухай байсан бол, харин би эсрэгээрээ. Заримдаа, охидоо үдсэнийхээ дараа, өглөө эрт босоод явахад маш хэцүү байдаг байсан хуучин ажлаа санаад, одоо илүү нэг цаг сайхан амраад хэвтэж болох, ажлын уян хатан цагийн хуваарьтайдаа маш их баярладаг

Wellness бүтээгдэхүүнүүд нь 4 жилийн турш бидний өглөөний хоолны чухал хэсэг болжээ

Рустем: Бид гүзээлзгэнэтэй коктэйлд, маш дуртай.  Олон төрлийн аминдэм ба эрдэс бодис”, иж бүрдлийг байнга хэрэглэдэж, би нэмэлтээр  кальц уудаг. Харин Глюза - Aqua Glow уудаг. . Хүүхдүүдийн дархлааг хамгаалах - «Омега-3» ба аминдэмүүдийг хэрэглэдэг. Дараа нь бид бүрэн онлайнаар ажлаа эрхэлдэг: дуудлага хийх, шинээр ирсэн хүмүүсийг элсүүлэх, зохицуулалт, төлөвлөлтийн уулзалтууд. Манай түншүүд Орос даяар амьдардаг. Сургууль болон цэцэрлэг тарсны дараа охид дугуйлан болон бэлтгэлтэй байдаг. Тэд хоёулаа спортын бүжгээр хичээллэж, хамгийн бага маань усан сэлэлтээр хичээллэж, том маань англи хэлний хичээлд суудаг. Онлайн бизнес эрхлэгчдийн энгийн өдөр ийнхүү байдлаар үргэлжилдэг юм!

 

Та хоёр хамтдаа юу мөрөөддөг?

ГлюзаӨө, бид үүнд дуртай, бидэнд маш их хүсэл бий! Үүнд аялал жуулчлал, том байшин, бизнесийн зорилго, бидний мөрөөдөл эсвэл бүр эрхэм зорилго ч гэж хэлж болно - манай бизнесийн загварт хандах хүмүүсийн хандлагыг улсын хэмжээнд өөрчлөх явдал.


Рустем: Хэсэг хугацааны дараа хүмүүс Лидерээ өөрсдөө сонгож, Oriflame нь өсөж хөгжих, тогтвортой амьдрах бүх хүнд нээлттэй хязгааргүй боломжийг олгодог гэдгийг хүн бүр мэддэг болно хэмээн бид итгэж байна.

Редакторын сонголт

Эрэгтэй ба эмэгтэйхүмүүст зориулсан "Олон төрлийн аминдэм ба эрдэс бодис" иж бүрдэл нь эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлог шинж чанарыг харгалзан боловсруулсан 12 төрлийн аминдэм, 10 төрлийн эрдэс бодисын тэнцвэртэй найрлага юм. Өдөр тутмын хэрэглээ нь үндсэн тэжээлийн хэрэгцээг хангах, эрч хүчийг хадгалах, бүх системийн зөв ажиллагааг хангахад тусалдаг.