Аз жаргалд хүргэх минимализм

Шведүүд – төрөлхийн минималист хүмүүс, лагом зарчим (их ч биш, бага ч биш) нь тэдний цусанд бий. Чухам ийм л учраас тэдний гэр доторх нь маш цэгцтэй, харин хувцас нь энгийн ба эвтэйхэн байдаг. Минимализмын нууц нь юу болох мөн хүмүүсийн хэрхэн жаргалтай болгодог вэ?

Зөвхөн хайрын тухай
Бид сэтгэлээ шулуудан, их цэвэрлэгээ хийхээр шийдэх үед, ихэнхдээ эд хогшлоосоо хэрхэн салах тухай бус харин хэрхэн янзалж хааш нь нуух талаар илүү санаагаа чилээдэг. Гол нууц нь хэрэглэдэггүй зүйлсээ хадгалах хэрэггүй явдал юм. Хэрэв аливаа эд хогшил таныг аз жаргалтай болголгүй удсан, мөн цэвэрлэгээ хийх үед л та түүнийг санамсаргүй гаргаж ирэн санадаг бол, түүнийг зарах, хэн нэгэнд өгөх эсвэл зүгээр л хаях цаг нь иржээ.

Бага эд хогшил – бага цэвэрлэгээ
Танд хайрцаг баглаа, сав суулга, ном сэтгүүл, дэвтэр тэмдэглэл, хувцас хунар болон өөр бусад зүйлс хэдий их байна , төдий чинээ арчилгаа шаардагдана. Цэвэрлэгээ хийнгээ байгаа эд зүйлсээ сайтар үнэлж цэвэрлээрэй. Хэрэв та энэ номыг эхлүүлж чадалгүй хэдийн 5 жил болсон бол, харин энэ банзлыг оюутан цагаасаа хойш өмсөөгүй бол, тэдэнд шинэ эзэн олж өгөх нь зүйтэй. Үүнээс гадна, та бага эд зүйлстэй байх тусам, хэрэгцээтэй үед нүүхэд ч хялбар байх болно.

Таны гэр – таны цайз
Таныг гаднаас орж ирэхэд, таныг цэвэрхэн гэр угтаж байвал та шууд л амарч эхэлнэ. Хэрэв ойр орчин чинь эмх замбараагүй бол, анхаарал төвлөрөхгүй, амарч чадахгүй, цэвэрлэх тухай бодсоор өнгөрнө. Таны гэр таны хүч чадлын ундарга байхын тулд гэрээ үргэлж цэвэрхэн байлгаарай. Үүнд нэг энгийн дүрэм туслах болно – эд зүйлс болгон өөрийн байрандаа байх явдал.

Байгаль дэлхийгээ хайрлая
Минимализм гэдэг бол дэлгүүрт явж байхдаа л өөрөөсөө асуух явдал: “Энэ зүйл үнэхээр надад хэрэгтэй юу?” Аливаа бараа бүтээгдэхүүн бүрийн ард тэдгээрийг бүтээхэд зарцуулагдсан ус, материал, цахилгаан ба бусад эх үүсвэрүүд байж байдаг. Хэрэв эрэлтийг бууруулбал нийлүүлэлт буурна. Дахин боловсруулсан материалаар бүтээгддэг, олон үүрэгт эд зүйлс гаргадаг брэндүүдийг нэг анхаараарай (Орифлэйм ч тэдний нэг).

Дуусдаггүй цэвэрлэгээнээс залхаж байна уу? Юунд ч цаг хугацаа хүрэлцэхгүй байна уу? Үргэлж стресстэй байгаад байна уу? Гэртээ амьсгалах агааргүй мэт санагдаж байна уу?

Хэрэв та дор хаяж 2 асуултад “тийм” гэж хариулсан бол, бидний зөвлөмжийг сарын хугацаанд мөрдөөрэй. Бидний зааварчилгаа хялбараас эхлэн хүнд рүү шилжиж байгаа хэдий ч, өөрт тохирох алийг ч сонгож өдөрт нэг даалгаврыг биелүүлж байгаарай.

1. Утаснаасаа хуучин зураг, мэдээлэл ба программуудыг устгах
2. Хөргөгчинд удсан, хугацаа нь хэтэрсэн бүхнийг ялган гаргах
3. Гэрийнхээ бүх хэсгийг шалган, хуучин тэмдэглэл, сонин сэтгүүлийг цуглуулаад, хаягдал цаас тушаадаг газарт өгөөрэй
4. Компьютер, таблет болон утас байршуулдаг ажлын ширээгээ цэвэрлээрэй
5. Ахуйн техник хэрэгслийн зааварчилгаа, хуучин баталгаат хуудсууд болон баримт цааснуудыг хаяарай
6. Өмсдөггүй дотуур хувцас болон оймсоо ялган хаяарай
7. Ор хөнжлийн даавуунуудаа хараад, өнгө нь гандсан муудсаныг хаяарай
8. Гал тогооны өрөөн дэх бүх амтлагчуудаа цэгцлээрэй
9. Өнөөдөр юу ч бүү худалдан аваарай – онлайнаар ч, энгийн дэлгүүрээс ч
10. CD, кассет, DVD болон бусад хуучирсан эд зүйлсээ ялгаарай. Тэд үнэхээр танд 2019 онд хэрэг болох эсэхийг эргэцүүлээрэй
11. Номын тавиураа цэгцлэн, уншихгүй номоо ялгаарай
12. Гэрээсээ бүх жижиг зүйлс, товч, жижиг тоглоомыг цуглуулан эдгээр зүйлсийг байршилтай болгоорой
13. Хугацаа нь дууссан эсвэл таны арьсанд тохироогүй бүх гоо сайхны бүтээгдэхүүнийг хаяарай
14. Засагдах боломжгүй бүх эвдэрч гэмтсэн зүйлсийг: бариул, хайч, гал тогооны сав суулга, төхөөрөмжүүд
15. Шинэ жилийн тоглоомууд болон бусад чимэглэлийн эд зүйлсээ ялган цэгцлээрэй
16. Гэрт тань байгаа ахуйн бүх бодисууд үнэхээр хэрэгтэй эсэхийг шалгаарай
17. Хэрэглэдэггүй үнэртнүүдээ тараах эсвэл зараарай
18. Таны нүдийг баясгадаг, яг хэрэглэдэг сав суулгаа л үлдээгээрэй
19. Хуучин сонирхлоос тань үлдсэн, ахиж хийхээ больсон зүйлсээсээ ангижраарай
20. Хэн ч хэрэглэдэггүй дасгалын хуучин төхөөрөмж бий юу? Зараарай!
21. Танд багадсан эсвэл загвар нь хоцрогдсон гадуур хувцас бий юу? Комиссын бараа эсвэл хувцас цуглуулгын цэгт тушаагаарай
22. Үргэлж холгодог, хөлд эвгүй мэдрэмж төрүүлдэг гутал бий юу? 21-р зүйлийг хараарай
23. Хэзээ ч таалагдаж байгаагүй сандал, ширээ болон буйдан бий юу? Магадгүй таны өөр дотны хүмүүст илүү хэрэг болж магадгүй
24. Ашиглагддаггүй шүүгээ болон орны дэргэдэх тумбочка бий юу? Хөршүүддээ авахыг санал болгоорой
25. Гишгүүр, хивс, хивсэнцэр зэрэг гэрийн нэхмэл эдлэл бий юу? Хэдийн загвар нь хоцрогдсон эдгээр тоос хуримтлуулдаг эд зүйлсийг хаях нь дээр
26. Зөвхөн аялал зугаалгад хэрэгтэй зүйлсээ үлдээгээд тагтаа цэвэрлээрэй

Эдгээр зүйлсийг, эцэст нь, (хэцүү санагдаж магадгүй ч) хаяарай:

27. Хичээлийн тэмдэглэл, лекцийн хуучин тэмдэглэлүүд, төслүүд, курсын ажлууд (таных болон танай хүүхдүүдийнх)
28. Хэзээ нэг өдөр тураад хэрэглэнэ гэж төлөвлөсөн эд зүйлс
29. Таны сэтгэлийг хөдөлгөдөг зүйлс: соронз, ноорог, ноорог зураг болон зурвасууд
30. Таны дотны хүмүүсийн үлдээсэн, буцааж авахгүй эд зүйлс

Зурвас: Зураг: Oriflame