Мидсаммер бол зуны дунд үе буюу нар ид хурц тусдаг үе юм. 6-р сард тохиодог жилийн хамгийн урт өдрийг тэмдэглэдэг энэхүү баярыг Европын ихэнх орнууд тэмдэглэдэг бөгөөд янз бүрийн зан үйл хийдэг: түүдэг гал асааж, мануухай хийж шатаадаг байсан бөгөөд энэ өдөр ид шид болдог хэмээн итгэдэг байж. Өнөөг хүртэл энэ өдөр түүсэн бүх төрлийн өвс ургамлыг эдгээх шинж чанартай байдаг гэж үздэг бөгөөд харин энэ өдөр байгалийн усанд сэлвэл эрүүлждэг байна.
Өнөө үед дээрх баяр нь Швед улсын хувьд ач холбогдлоороо Зул сарын дараа жагсдаг байна. Мидсаммерын өмнөх өдөр том хотууд аль хэдийн хоосорч, бүх дэлгүүр, ресторанууд хаалгаа барьдаг - Шведүүд агаар салхинд – байгальд гарахаар зорьдог.
Цэцгийн хэлхээ
Мидсаммерыг хүүхдүүдийн урласан цэцгийн хэлхээгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Хүмүүсийг байгальд ойртуулдаг хамгийн энгийн зэрлэг цэцэгсээс цэцгийн хэлхээг цуглуулдаг. Тэдгээрийг ихэнхдээ эмэгтэйчүүд болон хүүхдүүд баярын өдөр зүүдэг бөгөөд баяр дуусмагц цэцгийн хэлхээгээ гэртээ аваачиж, ирэх жил хүртэл хадгалдаг. Ийм хэлхээ нь аз жаргал авчирдаг хэмээн үздэг.
Баярын шон
Баярын жинхэнэ бэлэг тэмдэг бол цэцэгсээс бүтсэн асар том шон бөгөөд түүнийг эхлээд цэцэг, хус модны мөчрөөр чимэглэж, талбайд суулгаж, түүнийг тойрон бүжиглэж, дараа нь шатаах хэрэгтэй. Энэ бол бүх муу ёрын сүнсийг зайлуулж, ирэх жилийн турш эрч хүчтэй байхыг билэгддэг заншил юм
Бүжиг ба зугаа цэнгэл
Бяцхан мэлхийний бүжгийг бүжиглэх нь Шведийн уламжлал бөгөөд ихэвчлэн хүүхэд хөгшид халуун дотноор дэмждэг байна. Дууны текст нь мэлхийний тийм ч таатай бус хувь тавилангийн тухай өгүүлдэг, учир нь тэрээр чих ч, сүүл ч байхгүй шүү дээ. Дуу дуусангуут бүгд хамтдаа мэлхий шиг дуугарч, дараа нь инээлдэцгээдэг. Дуулах, бүжиглэх авьяасгүй хүмүүст өөрсдийгөө батлан харуулах өөр аргууд ч олон бий. Мидсаммер баяраар жижиг олимпиадууд үргэлж зохиогддог. Оролцогчид шуудайтай үсрэх, гутал шидэх зэрэг хөгжөөнт тэмцээнүүдэд өрсөлдөх боломжтой.
Зураг авахуулах боломж
THE ONE брэндийн албан ёсны нүүр хувиргагч Мария Лузинская зуны үдэшлэгт зориулан энгийн хөнгөн будалтыг танд бэлдлээ. Эрүүл гэрэлтсэн арьсыг онцолж, арьсаа хөнгөн борлуулсан мэт цайвар шаргал туяа бэлэглэж, хацраа байгалийн туяагаар өнгөлөөрэй. Тосон бүтэцтэй бүтээгдэхүүнийг ашиглаарай: тэдгээр нь олон үйлдэлт бөгөөд хэрэглэхэд хялбар, удаан тогтоцтой, байгалийн гаралтай харагддаг. Нүүрний бүх товгор хэсгүүд болон хөдөлгөөнт зовхинд гэрэлтүүлэгч түрхэж, нүүрний хажуу шугамаар бронзером түрхээрэй.
Соронзон тогтоогчтой хиймэл сормуус нь дүр төрхийг илүү яруу харагдуулахад тусална. Соронзтой хүрээлэгчээр нарийн зураас зурж, бүрэн хаттал хүлээх хэрэгтэй. Сормуусыг хүрээний дагуу байрлуулж, тогтоохын тулд хөнгөн дараарай.
Май загас, төмс ба шнапс
Мидсаммер баярын ширээний гол цэс нь байгалийн хүнсээс бүрддэг: хэдэн арван төрлийн даршилсан май загас, цөцгий ба гоньдоор амталсан чанасан төмс, загасны бүрмэл, талх, чанасан өндөг, жимсний бялуу. Ундаа, шар айраг, шнаппс, улаан жимсгэнийн компот, жимсний ундаа, гар аргаар бэлтгэдэг нимбэгний ундаа зэргийг ихэвчлэн ширээн дээр тавьдаг.
Ид шидийн шөнө
Мидсаммерын шөнө бол зөгнөлийн үе юм. Гэртээ харих замдаа охид бүсгүйчүүд 7 төрлийн цэцэг түүгээд, дараа нь дэрэн доороо хийгээд ирээдүйн нөхрөө шөнө зүүдлэхийг хүлээдэг. Шөнийн цагаар Швед бүсгүйчүүд будааны давстай зутан иддэг.Учир нь ирээдүйн нөхрүүд цангааг нь тайлахын тулд нойронд нь ус авчирна хэмээдэг байна. Домогт өгүүлснээр Мидсаммерыг хайр болон ид шидийн үе юм. Энэ ч үнэний ортой, яагаад гэвэл энэ өдөр маш олон охид залуус танилцаж, хосууд бий болдог.
Зун. Танд илүү ойрхон
Зун бүхэн онцгой байдаг тул бид дурсамж бүрийг хадгалж үлдээхийг хүсдэг. Нарлаг өдрүүд, найз нөхдийн инээмсэглэл, ертөнцийн сайхан бүхнээс авах таашаал ... энэ бүгдийг хамтдаа туулцгаая! Хамгийн үнэ цэнэтэй хүмүүстэйгээ илүү ойр байх мөчүүдийг олон байлгая. Хүрээлэн буй орчноо анзаарч, улам их цэцэглэж дэлгэрэхэд нь тусалъя - энэ нь тийм ч хэцүү биш. Яг энэ мөчид, энэ цагт уусацгаая!
Бүх зуны турш баярт наадам, тэмцээн уралдаан болон байгаль орчны санаачилгуудад бидэнтэй хамт оролцоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл манай @oriflame.mng. Instagram хаяг дээр бий