Загвар өмсөгчийн булан: Ники Хайду

Загвар өмсөгч байх яг ямар мэдрэмж вэ? Бид Elite Management агентлагийн Унгар загвар өмсөгч Ники Хайдутай уулзаж энэ асуултын хариуг авсан юм.

Загвар өмсөгч болох таны мөрөөдөл байсан уу?
Тийм ээ, би үргэлж загвар өмсөгч болохыг хүсэж байсан. Бага байхдаа би маш өндөр туранхай байсан тул хүн бүр намайг загвар өмсөгч болно гэж хэлдэг байсан.

Анх загварын ертөнцөд яаж хөл тавьсан бэ?
Би өөрийн төрөлх нутаг болох Унгарт найзуудын хамт далайн эрэг дээр амарч байх үед загвар өмсөгчдийн агент над дээр ирж загвар өмсөгч болох хүсэлтэй байгаа эсэхийг асууж байсан. Тэрээр миний анхны агент байсан  ба дараа нь би өөр агентлагтай гэрээ хийсэн.

Загвар өмсөгч болох хүсэлтэй охид бүсгүйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Хамгийн гол нь өөртөө тохирсон агентлагийг олж сонгох хэрэгтэй. Зөв газар зөв хүмүүстэй ажиллах маш чухал.

Загвар өмсөгч болсноор та өөрчлөгдсөн үү?
Тийм ээ, би энэ мэргэжлийг сонгосноосоо хойш маш их өөрчлөгдсөн. Би ажилдаа төвлөрч сурч, илүү мэргэжлийн болсон. Мөн эдгээр он жилүүдийн туршид маш олон хүмүүстэй танилцсан.


Загвар өмсөөгүй үедээ та юу хийдэг вэ?
Сүүлийн жилүүдэд би амьдрал маш хурдтай өөрчлөгдөж өрнөдөг Нью-Йорк хотод амьдарч байгаа. Би шөнө дунд суши захиалж идэж, шинэ кино нээлтээ хиймэгц үздэг. Энэ хотод үргэлж хийх зүйл байдаг.

Нүүр хувиргалтын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар та мэдээж маш их зүйлсэд суралцсан байх. Бидэн шилдэг гоо сайхны зөвлөмжөөсөө өгнө үү?
Энгийн үед би нүүрээ бараг буддаггүй ч нэг л зүйлд анхаардаг: хөмсгөө арчлах. Өмнө нь би анхаарлыг хөмсгөндөө татахын тулд буддаг байсан бол одоо хөмсгөө байгаагаар нь орхидог болсон.

Арьс арчилгааны нууцаасаа бидэнтэй хуваалцaна уу?

Би нүүрээ өдөр ба орой заавал цэвэрлэдэг ба долоо хоногт нэг удаа гуужуулдаг. Ажиллаагүй үедээ би зөвхөн сормуусны будаг ба уруулын бальзам хэрэглэдэг.

Таны үдшийн төрхийн онцлог юу вэ?
Хөвсгөр үс ба улаан уруулын будаг.

Та биеэ хэрхэн арчилж, галбираа хадгалдаг вэ?
Миний хувьд галбираа хадгалах маш чухал. Нью-Йоркт би хувийн дасгалжуулагчтай ба эрүүл, зүй зохистой хооллодог. Гэвч эх орондоо очихдоо би идэхгүй байж чаддаггүй, яагаад гэвэл манай үндэсний хоол татгалзахын аргагүй амттай!

Зурвас: Зураг: Benjamin Vnuck