Загвар өмсөгчийн булан: Кайла Клоуз

Бид Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын загвар өмсөгч Кайла Клоузтэй арьс арчилгаа, арчилгааны бүтээгдэхүүнүүд, нүүр будалт ба загвар өмсөгч байх ямар байдаг тухай ярилцсан юм.

Чи хэрхэн загвар өмсөгч болсон бэ?
Намайг 13 настай байхад загварын агент намайг олсон. Тэр агентлаг миний төрсөн хот болох Дурбанд байсан. Гэхдээ би 16 насандаа л загвар өмсөж эхэлсэн.  


Загвар өмсөгч байх чамд таалагддаг уу?
Би ажилдаа үнэхээр дуртай. Сүүлийн 2 жил би Лондон хотод ажиллаж байгаа бөгөөд Европ, Азиар байнга аялдаг. Харин миний гэр Кэйптаун хотод хэвээрээ байгаа.  Өнөөдрийг хүртэл Барбадост явагдсан зураг авалт надад хамгийн их таалагдсан. Тэдний далайн эрэг ба наран шарлагын газрууд хамгийн биширмээр сайхан санагдсан.

Чи ажлын шугамаар зөндөө их аялдаг байх, онгоцоор аялах үеийн арьс арчилгааны туршлагаасаа бидэнтэй хуваалцана уу?
Би нүүрний шүршигчийг байнга хажуудаа авч явдаг, харин онгоцоор нисэхдээ баялаг бүтэцтэй тэжээлийн маск хэрэглэж, ус их уудаг.

Чи хоолны дэглэм барьдаг уу?
Би ямар нэгэн онцгой дэглэм барьдаггүй, гэхдээ нүүрс ус бага идэж, эрүүл тослог багатай хоол хүнс хэрэглэхийг хичээдэг.  

Ажиллаагүй үедээ нүүрээ буддаг уу?

Ажиллаагүй үедээ би аль болох нүүрээ будахгүй байхыг хичээдэг. Чийгшүүлэгч, өө дарагч, хацар өнгөлөгч ба сормуусны будаг л хэрэглэдэг.  


Чиний арьс үнэхээр үзэсгэлэнтэй юм аа! Чи түүнийг яаж арчилдаг вэ?
Арьсаа үхэжсэн эд эсээс ангижруулахын тулд би долоо хоногт 2-3 удаа гуужуулагч хэрэглээд унтахаасаа өмнө чийгшүүлэгч маск түрхдэг. Миний арьс арчилгааны нууц ердөө л энэ.

Кайла зөвлөж байна:

 

ҮРГЭЛЖ ХАЖУУДАА АВЧ ЯВДАГ БҮТЭЭГДЭХҮҮН:
Өтгөрүүлэгч сормуусны будаг! 

ҮС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨМЖ:
Би үсээ халаадаг хэрэгслээс хол байлгахыг хичээдэг – үсээ сэнсээр үлээлгэж хатаахын оронд өөрөөр нь хатаадаг. Харин долоо хоногт нэг удаа үсэндээ шөнийн маск түрхэж хонуулаад өглөө нь угаадаг.

ЗУНЫ БЬЮТИ-ЗӨВЛӨГӨӨ:

Би үргэлж SPF 50 нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Миний бодлоор энэ хамгаалалт миний арьсанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

ӨВЛИЙН БЬЮТИ-ЗӨВЛӨГӨӨ:

Өвлийн улиралд би халуун үс хэрэглэхээс зайлсхийж, чийгшүүлэгч бэлдмэл хэрэглэдэг. Хүйтэн өдрүүдэд арьс хуурайшихаас сэргийлэхийн тулд арьсаа чийгшүүлэх маш чухал. 

ЧИНИЙ ХАМГИЙН ДУРТАЙ ДҮР ТӨРХ:
Надад «нюд» буюу хул өнгийн уруул ба «смоки» нүд будалт хамгийн их таалагддаг.

Зурвас: Зураг: Oriflame Editorial Team

Худалдаж авах

Холбоотой нийтлэлүүд