Загвар өмсөгч болсон түүхээ бидэнтэй хуваалцaна уу?
Загвар өмсөгч болсон тЭэжтэйгээ хамт дэлгүүрт явж байгаад загвар өмсөгчдийн агентын нүдэнд тусаж билээ. Тэр үед би 16 настай байсан ба загвар өмсөгч болохоос өмнө сургуулиа төгсөх шийдвэрийг гаргасан. 18 нас хүрмэгц би агентлагтай холбоо барьж гэрээ байгуулсан.үүхээ бидэнтэй хуваалцaна уу?
Загвар өмсөгч мэргэжлийн тухай та ямар бодолтой байдаг вэ?
Анх загвар өмсөгч болоход миний сэтгэл маш ихээр хөдөлж байсан! Харин анхны зураг авалтдаа би өдрийн турш бороонд алхсаны дараа энэ ажил миний төсөөлж байсан шиг биш гэдгийг ойлгосон. Хэдийгээр санасан шиг хялбар ажил биш ч гэсэн миний мэргэжил үнэхээр сонирхолтой, мөн би маш олон гайхалтай хүмүүстэй танилцдаг.
Мэргэжил тань таныг ямар улсуудаар аялуулсан бэ?
Би удаан хугацааны туршид Токио, Солонгос, АНУ ба Парис хотод амьдарч ажилласан. Мэдээж Лондон хотыг бас мартаж болохгүй байх.
Бид өнөөдөр дөрвөн нүүр будалтын дүрс бичлэг хийлээ, танд аль төрх нь хамгийн их таалагдсан бэ?
Миний бодлоор “Залуу харагдуулах нүүр будалт” дүрс бичлэг хамгийн гайхалтай нь байсан. Надад зөвлөмжүүд нь үнэхээр таалагдсан.
Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Би мэргэжлийн йогийн багш тул “залуу насаа хадгалж, сэргэг харагдахын” тулд өдөр бүр йогоор хичээллэдэг. Мөн би амьдралын ухааны дасгалжуулагч багш юм. Энэ ажлын хүрээнд би залуу охидод өөртөө итгэлтэй болоход нь тусалдаг. Тиймээс эдгээр нүүр будалтын дүрс бичлэгүүд нь залуу охидод зөв нүүр будалт хийж сурах, өөртөө итгэлтэй болоход үнэхээр тустай юм.
Дасгалжуулалтын талаар бидэнтэй хуваалцaна уу?
Бэккигийн гоо үзэсгэлэнгийн нууцаас
ЗААВАЛ ХИЙДЭГ ЗҮЙЛС:
Арьс цэвэрлэгээ. Загвар өмсөгчийн хувьд миний нүүр байнга мэргэжлийн будалттай байдаг тул будалт хооронд арьсаа маш сайн цэвэрлэж, дараагийн будалтад бэлэн байлгах маш чухал. Тиймээс би өглөө ба оройны арьс цэвэрлэгээнд хамгийн их анхаарлыг хандуулдаг. Би гелэн нүүр цэвэрлэгч шингэн, тоник ба чийгшүүлэгч хэрэглэдэг. Зовхины тосны хэрэглээ үүнд хамгийн чухал. Ингэснээр би доод зовхио хавагнахаас сэргийлдэг ба зураг дээр сэргэг гэрэлтсэн төрхтэй харагддаг.
ЗААВАЛ ХЭРЭГЛЭДЭГ ЗУНЫ БҮТЭЭГДЭХҮҮН:
Би цайвар арьстай тул амархан сэвхтэх магадлалтай. Тиймээс зуны улиралд SPF хамгаалалттай тос надад зайлшгүй хэрэгтэй байдаг.
АЯЛАЛД ЯВАХАД ХЭРЭГТЭЙ ГОО САЙХНЫ ЗӨВЛӨМЖ:
Би тосон суурьтай бүтээгдэхүүнүүдэд үнэхээр дуртай! Тэд миний арьсыг чийгшүүлж амин дэмээр хангадаг.
ҮС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨМЖ:
Үс арчилгаанд ч мөн би тосон суурьтай бүтээгдэхүүнд дуртай! Миний үс нарийн ширхэгтэй шингэн тул халаадаг хэрэгслүүд түүний гэмтээдэг. Би үсэндээ тэжээлийн бүтээгдэхүүн түрхэж хонуулдаг ба ингэснээр ид шидтэй үр дүнд хүрдэг.
ҮДШИЙН ТӨРХ:
Улаан уруул ба хар даашинз – ямар ч үед дур булаам харагдуулах хос!
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨМЖ:
Би хоол хүнсэндээ маш их анхаарал тавьдаг ба дийлэнхдээ ногоогоор хооллодог – жишээлбэл авокадо арьсанд сайн тул би хүнсэндээ тогтмол хэрэглэдэг. Би аминдэмийг хүнснээс авахыг илүүд үздэг тул маш их ногоо идэхийг хичээдэг. Мөн С ба D аминдэмийг нэмэлтээр хэрэглэдэг учир нь Лондонд нартай өдрүүд ховор байдаг.