Eclat Mon Parfum: үнэртний мастер Эмили Копперманнтай хийсэн ярилцлага

Тэрээр Balmain, Givenchy, Roberto Cavalli, Trussardi ба Versace нарт зориулж үнэртэн бүтээж байжээ. 2015 онд Cosmétique Mag хэмээх франц сэтгүүл ба Италийн үнэртний академийн хувилбараар «Оны шилдэг үнэртэн бүтээгч»-р шалгарсан юм. Эмили Копперманнаас өөр хэн Парисын давтагдагдашгүй чамин тансгийг үнэрээ илэрхийлж чадна гэж? Шинэ үнэрт ус болох Eclat Mon Parfum – г хэрхэн бүтээсэн талаарх түүнийг ярилцлагыг уншаарай.

ПАРИСЫН ЧАМИРХАЛ ГЭЖ ЮУ ВЭ? ТА ҮҮНИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ?
Парист бүх насаараа амьдарсан ч энэхүү үл баригдах мэдрэмжийг үгээр тайлбарлах надад бэрх байна: үүнийг бид өөрсдөө мэдэлгүйгээр ээж, эмээ, найзуудаасаа суралцаж байдаг... Энэ бол бүхэл бүтэн «art de vivre» гүн ухаан – франц хэлнээс орчуулбал «амьдрах урлаг» юм. Art de vivre -г дагана гэдэг нь яг одоо энд аз жаргалын эеийг олно гэсэн үг юм. Мэдрэмж сайтай байж хором бүрээс дээд зэргийн таашаал авахын төлөө амьдарна гэсэн үг. Art de vivre нь өдөр бүрийн амьдралын жижигхэн хэсгүүдээс бүрддэг буюу дуртай газраа өглөөний цайгаа уухаас эхлүүлээд цаг хугацаа ч захирч үл чадах тэр л үнэр хүртэл.

ECLAT MON ҮНЭРТ УСЫГ БҮТЭЭХ НЬ ТАНЫ ХУВЬД ЯАГААД ОНЦГОЙ ТУРШЛАГА БОЛСОН БЭ?
Энэ төсөл яг л мөрөөдөл гэсэн үг! Миний доторх үнэртэй усны мэргэжилтэн ч, Парис хотын иргэн ч аль аль нь маш их баярласан. Би дэгжин, хээнцэр бүсгүйн төрхийг илэрхийлэхийг – Парисын тэрхүү чамин ганганыг буюу art de vivre-г бодитоор нь амилуулахыг хүссэн. Түүнээс гадна надад орчин үеийн үнэртний хамгийн үнэ цэнэтэй орцуудыг ашиглах ховор боломж тохиосон – энэ бол DeLaire хэмнэл болоод хааны цагаан цахилдаг юм.

ЯМАР УЧРААС ЭДГЭЭР ОРЦУУД ТИЙМ ҮНЭТЭЙ ВЭ?
DeLare хэмнэлтэй ажиллана гэдэг бол онцгой эрх ямба юм. DeLaire үнэртний ордон орчин үеийн үнэртний урлагийн эх болоод байгаа бөгөөд 140 жил гаруй хугацааны турш онцгой үнэртнүүдийг болон хэмнэлүүдийг бий болгосон байдаг. Саяхныг хүртэл тэднийг алдартай, дээд зэргийн брэндүүд болох Chanel ба Guerlain нар нөөцөлчихөөд байсан юм.

Хааны цагаан цахилдаг өнөөдрийн байдлаар үнэртний ертөнцийн хамгийн үнэтэй байгалийн гаралтай орцод тооцогдож байгаа бөгөөд хув, заар ба агар модноос ч илүү эрэлттэй байгаа юм. Цахилдгийн тос маш удаан хугацааны хэцүү үйл явцаар зөвхөн гараар хийгддэг тул зөвхөн захиалгаар л бэлэн болдог юм. Эхлээд цахилдаг гурван жилийн турш талбайд ургаж, дараа нь түүний үндсүүдийг наранд хатааж ахин гурван жил хадгалдаг, зөвхөн ингэсний дараа л хандлах эсвэл хийг хөөх аргаар цөцгийн тос мэт үнэрт бодисыг гаргаж авдаг юм. Нэг килограмм тос бэлтгэхийн тулд зургаан жил гаруй хугацаа болон найман тонн үндэс буюу ойролцоогоор 40 000 цэцэг шаардагддаг.

ТА ХИЙСЭН АЖИЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?
Би түүнийг эрхэмлэн биширч хязгааргүй ихээр бахархаж байгаа. Eclat Mon үнэрт ус бол дээд зэргийн түвшний үнэртэн бөгөөд хамгийн дэгжин парисын бүсгүйн нэгэн адил чамин билээ. Үнэхээр онцгой зүйл бүтээж чадсан гэж надад санагддаг юм. Өөрийн гэсэн өнгө аястай бөгөөд цагийн урсгалд хуучрахааргүй тийм л үнэртэн. Домогт DeLaire хэмнэлийг орчин цагийн аялгуу болох хааны цагаан цахилдгаар тодруулж өгсөн болно. Миний хувьд Eclat Mon үнэрт ус бол чамин тансаг шилэн доторх Парис хот юм.

Зурвас: Зураг: Oriflame