Блог хөтлөгчид Lip Sensation уруулын будгийн талаар ярилаа

Дэлхийн өнцөг булан бүрээс 6 гоо сайхны блог хөтлөгчид манай шинэ бүтээгдэхүүн Lip Sensation хөөсөн бүтэцтэй шингэн уруулын будгийн загварыг хүлээн авч эдгээр төрхийг үүсгэжээ.

МЕКСИКА
Александра Иванишевич, MexAlex
Өнгө: Сүүтэй кофе

"Би нимгэн уруултай тул  энэ будаг надад маш их таалагдсан. Яагаад гэвэл “мат” будаг уруулын хэмжээг нэмэгдүүлж харагдуулдаг. Тиймээс би ийм төрх үүсгэсэн: төрөлхийн мэт харагдах нүүр будалт ба маш энгийн минималист хувцас. Үүний үр дүнд миний уруул анхаарлын төвд байж чадсан. Энгийн хирнээ маш тод".

ИХ БРИТАНИ
Наташа Нган, Girl in the Lens
Өнгө: Шүрэн


"Нүүрний “мат” будаг үргэлж анхаарал татаж маш секси харагдуулдаг. Мөн өдөр тутам ч хэрэглэж болдог давуу талтай. Би уруулаа “мат” будах бол нүүрээ маш хөнгөн үл мэдэгдэм буддаг – нүдээ нарийн хүрээлээд бага зэрэг энгэсэг түрхдэг. Харин уруулаа улам тодруулж харагдуулахын тулд үсээ ардаа боодог. Энэ төрхөд цагаан цамц болон сүүлийн үед загварын оргилд байгаа “boyfriend” жинсэн өмд зохино. Харин төрхдөө чамин аялга нэмэхийн тулд өндөр өсгийт өмсөхөд л хангалттай. Үдшийн хэв маяг үүсгэхдээ би даашинзтайгаа ижил өнгөөр уруулаа буддаг – зуны улиралд шүрэн өнгө гайхалтай харагддаг".


ат" уруулын будгийг туршиж үзэхээс бүү айгаарай: энэ бол гайхалтай мэдрэмжийг авах боломж юм!"

ОХУ
Виктория Моисеева, Koffka the Cat
Өнгө: Хар чавга


"Хамгийн цайвраас бараан хүртэл ямар ч өнгийн арьстай төгс зохицдог амтлаг, дэгжин ба супер олон үүрэгт өнгө бүхий уруулын будаг! Хөөсөн бүтэц ба улаан хүрэн өнгийн хамба хилэн мэт “мат” бүрхүүл үнэхээр гоё харагддаг. Энэ л шалтгаанаар би хөмсөг болон нүдийг будалгүй зөвхөн уруулыг тодоор будсан".

ЧЕХ
Аделя Мазанкова, The Aesthet
Өнгө: Сүүтэй кофе

"Би зөвхөн нүүр будалтдаа биш хувцаслалтдаа ч төрөлхийн мэт, энгийн байхыг илүүд үздэг: би ихэнхдээ суурь өнгө ба байгалийн өнгийг сонгодог. Орифлэймийн шинэ уруулын будгийн байгалийн өнгөнд би дурласан. “Мат”, арчлагч ба чийгшүүлэгч энэ будаг миний уруулд төгс тохирдог. Хөнгөн бүтэцтэй, наалдамхай бус ба тогтоц сайтай тус будаг нь миний хамгийн дуртай бүтээгдэхүүн болсон. “Мат” хэв маяг өдөр тутмын эсвэл үдшийн ямар ч хувцаслалттай зохидог. Харин би энэ будгийг цагаан, саарал, хул өнгийн хувцастай хэрэглэх дуртай".

ТУНИС
Фатма Захи, Street Style Tunisia 
Өнгө: Шүрэн

"Би амьдралаа уруулын будаггүйгээр төсөөлж чадахгүй. Би үргэлж шинэ өнгө, өвөрмөц бүтэц туршиж үздэг ба улаан өнгө болон “мат” бүрхүүлийг шүтдэг. Түүнийг би өдөр ч, орой ч, ажилдаа ч, үдэшлэгт ч хэрэглэдэг. Мөн энэ будалтыг хийхэд хүчин чармайлт гаргах ч шаардлага байдаггүй, энэхүү уруулын будаг үүргээ дангаараа төгс биелүүлдэг".

ПОРТУГАЛ
София Новалис де Пола, Diario de Batom
Өнгө: Улаан


"Би ширэн хувцсанд дуртай ба энэхүү “мат” уруулын будаг энэ төрлийн хувцастай гайхалтай зохицдог. Хөнгөн түрхэгдэх, уруул дээр жигд өнгө үүсгэх, тогтоц сайтай байх – энэ бүх онцлогууд нь надад үнэхээр таалагддаг. Уруулаа будахдаа би эхлээд уруулаа хүрээлээд, дараа нь будаад, эцэст нь уруулаа жимийдэг. Хэрвээ будгийг дахиад түрхэх хэрэгтэй байгаа бол нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн эсвэл нойтон цаасаар уруулаа арчсаны дараа түрхдэг. Чи өмнө “мат” уруулын будаг хэрэглэж үзээгүй байсан ч туршиж үзэхээс бүү айгаарай: энэ бол ер бусын дур булаам харагдаж гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх боломж юм".



Зурвас: