ЕКАТЕРИНА ТИМОХОВЕЦ
«ШИНЭ БҮХЭН ҮРГЭЛЖ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ. АМЬДРАЛЫН АМТ ҮҮНД Л ОРШИНО»
Таны хувьд сайн сайхан өөрчлөлтөд хүргэх хөдөлгөөн нь ямар утга агуулж байгаа вэ? Төгс төгөлдөрт хязгаар бий юу?
Ийм хөдөлгөөн өсөж хөгжих боломж олгодог. Шинэ сонирхол бий болно, аливаа зүйлийг харах хүрээ тэлнэ, сонирхолтой төслүүдийн санаа төрнө, идэвх, санаачилгатай хүмүүсийн хүрээнд орж амьдрал илүү баялаг болно - энэ бүгд эрч хүч, урам зоригоор тэтгэдэг. Дотроо сонирхолтой мэдээлэлгүй өнгөлөг хавтастай ном хэнд ч хэрэггүй. Би нэг л зүйлийг үргэлж хэлдэг: өөртэйгөө ба хүрээлэн буй орчинтойгоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй ба хэн нэгэнд аз жаргал бэлэглэмээр байгаа бол юуны түрүүнд өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй.
Төгс төгөлдөр - энэ бол маш олон хэмжүүрийг хамруулсан олон талтай ойлголт юм. Хүн бүрд даван туулах хэрэгтэй хязгаар байдаг. Харин энэ хязгаарыг давсны дараа нисэж байгаа мэт мэдрэмж төрдөг.
Өнөөдөр бизнесийн слабар бүр эрчимтэй хөгжиж байгаа тул бид тогтмол шинэ зүйлд суралцахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бидэнд өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж төгс төгөлдөржүүлэх маш олон аргачлал байна. 21-р зуунд амжилттай хүн бүр улам их хөгжих, өсөн дэвших хүсэл эрмэлзлийг дотроо бий болгож сурах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Орифлэймийн «Өдөр бүр эрүүл дадал» хөдөлгөөний гол утга бол энэ юм.
Танд бусдын дэмжлэг хэр чухал вэ?
Дэмжлэг эрч хүчээр цэнэглэдэг. Гэвч ихэнх хүмүүс дэмжлэг байгааг мэдэрмэгц сэтгэл нь тайвширч, хурд нь саардаг тул дэмжлэгт хэт их төвлөрөх шаардлагагүй. Хамгийн гол нь өөрөө өөртэйгөө нээлттэй, шударга байж аливаа алхмыг яг яагаад хийж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй.
Та өөрийгөө идэвхтэй хүн гэж боддог уу?
Ямар ч эргэлзээгүй тийм. Би спортын тэмцээн, олон нийтийн сүлжээний төслүүдэд оролцдог ба саяхан дарвуулт онгоцны уралдаанд оролцсон. Шинэ бүхэн үргэлж сонирхолтой байдаг шүү дээ. Үүнд л амьдралын амт оршдог.
ПАВЕЛ БОЛМУСОВ
«БИ АМЬДРАЛАА ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН, ЦОГЛОГ БАЙЛГАХЫГ ХҮССЭН»
Ta яг хэзээ «Өдөр бүр эрүүл дадaл»- ыг мөрдөхөөр шийдсэн бэ?
Амьдрал нэгэн хэвийн болж эхлэхэд. Өнөөдөр ихэнх хүмүүс «ажил-гэр-ажил» хэв маягаар амьдардаг болсон. Харин би амьдралаа цоглог, үйл явдлаар дүүрэн байлгахыг хүссэн. Энэ хүсэл маань намайг өөрчлөлт хийх урам зоригоор тэтгэжбайсан ба яг энэ үед би Орифлэйм компанитай учирсан.
Энэхүү аян замын туршид танд хэн дэмжлэг үзүүлсэн бэ?
Аав ээж маань. Дэмжлэг бол амжилттай эхлэлийн нэн чухал бүрэлдэхүүн юм. Олон хүмүүс аливаа шинэ зүйл эхлүүлэхэд нь дэмжлэг дутсаны улмаас хүч чадалдаа итгэл алдарч урам зориггүй болдог. Дэмжлэг эрч хүчээр цэнэглэдэг. Мөн Орифлэймтэй түншилсний ачаар би маш олон найзтай болсон. Үүнийг би өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэнтэй холбоотой гэж боддог. Мэдээжийн хэрэг миний хамгийн сайн найзууд бол миний багийнхан.
Таны бодлоор амьдралаа яг юунаас сайжруулж эхлэх хэрэгтэй вэ?
Юуны түрүүнд ирээдүйд танд сайхан үр дүн авчрах өдөр тутмын сонголтуудаа зөв хийж эхлэх хэрэгтэй. Би энэ аян замд гарч буй хүмүүст сургагч, хөтөч, чийглүүлэгч багштай болохыг зөвлөж байна. Мөн түүнчлэн эхний өдрөөс л өөртөө хэт их ачаалал өгч болохгүйг анхаараарай. Ихэнх хүмүүс энэ алдааг хийдэг. Үүний оронд та идэвх санаачилгаа бага багаар нэмэгдүүлэх хэрэгтэй, эс тэгвээс эрч хүч, хүсэл эрмэлзэл тань богино хугацаанд үгүй болно.
Та идэвхт амьдралын хэв маягаар амьдардаг уу?
Мэдээж. Ийнхүү мундаг компанийн Зөвлөхийн хувьд би компанитайгаа бүх талаараа нийцэх ёстой гэж үзэж спортоор хичээллэхээр шийдсэн. Би дасгалжуулагч багштай болж өглөөний цагаар дасгал хөдөлгөөн хийдэг болсон, мөн мэдээжийн хэрэг Вэлнэс бүтээгдэхүүнүүдээ хэрэглэж байна.