Ирина Горбачевагийн Антикастинг

Ирина Горбачева бол Орифлэймийн шинэ дүрс бичлэгт 5 дүрийг нэг дор бүтээсэн жүжигчин ба Instagram-ын од юм. Тэрээр бидэнтэй өөрийнхөөрөө амьдрахын ач холбогдол, эмэгтэйлэг шинж чанараа хэрхэн тодруулах ба ямар ч нөхцөлд яагаад өөрийгөө сонсох, хайрлах ба ойлгох хэрэгтэй тухай ярилаа.

Манай дүрс бичлэгийн гол дүр бүсгүй хүмүүс өөрийг нь өөрт нь ямар ч хамааралгүй шалгуураар үнэлдгийг нь ойлгодог. Ийм зүйл танд ч бас тохиолдож байсан уу?
Өсвөр насанд маань надад ийм мэдрэмж төрөх үе байсан. Дотоод өөрийгөө олж чадаагүй хүн эргэн тойронд байгаа хүмүүсээсээ дэмжлэг хайж эхэлдэг. Би эмэгтэйлэг гэдгээ мэдэрдэггүй байсан. Би хоёр ахтай тул эрэгтэй хүүхэд шиг зан араншин гаргаж, эрэгтэй хүүхэд шиг хувцаслаж, тэр байтугай эрэгтэй
хүүхдүүдтэй найзалдаг байсан. Харин бүжгэнд явмаар санагдсан үедээ нүүрээ буддаг байсан ба гадаа гараад таньдаг хүнтэй тааралдвал шууд гэр рүү гээ гүйж нүүрээ угаадаг байсан. Яагаад гэвэл хүмүүс намайг шоолох юм шиг санагддаг байсан.

 

 

Энэ асуудлаа яаж даван туулсан бэ?
Эхлээд би чихээ, хамраа цоолж, үсээ будаж огцом өөрчлөлт хийсэн. Харин дараа нь хөгжиж, уншиж, аялж эхэлсэн. 14 настай байхдаа би нэг найзыгаа шохоорхдог байсан ба түүнд ч бас би таалагддаг байсан тул бид болзож эхэлсэн. Харин түүнтэй долоо хоног болзсоны дараа би гэнэт өөрөөсөө, эмэгтэйлэг байдлаасаа айсан. Энэ мэдрэмж надад танил биш байсан болохоор бүх зүйл утгагүй санагдаж байсан. Энэ шалтгаанаар би харилцаагаа өөрөө дуусгасан.

Энэ түүх болон өнөөдөр Instagram-д хоёр сая дагагчтай хүн хоёрын дунд асар том ялгаа байгаа билээ.
Театрын институт надад маш их нөлөөлсөн. Багш нарын надад даашинз өмсүүлэх ятгалгад би чадлаараа эсэргүүцэл үзүүлж байсан ч, миний дотор эмэгтэйлэг мэдрэмж хэдийнээ мэдрэгдэж эхлээд байсан. Нэг удаа би найз охинтойгоо хоёр долоо хоногоор Барселон хот руу аялсан ба яг тэр үед миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн. Би эмэгтэй хүн гэдгээ, үзэсгэлэнтэй, дур булаам, эрчүүдийн харцыг булааж байгаагаа мэдэрсэн ба хамгийн гол нь би үүнээсээ ичээгүй. Харин дараа нь намайг зураг авалтад урих болсон ба энэ нь миний хувьд шилжих мөч болсон. Нүүрийг минь будаж, ердийн үед өмсдөггүй хувцаснуудыг өмсүүлэхэд би бүрэн өөрчлөгддөг. Эхлээд би энэ төрхтэйгөө хэрхэн зохицохоо ойлгохгүй байсан. Харин дараа нь бүхнийг ойлогоход гүн ухаан хэрэггүй, би төрөлхийн ийм хүн гэдгээ ойлгосон. Би чөлөөтэй байх, хувирах дуртай. Хамтран ажилласан зурагчид маань надад өөрийгөө илүү эмэгтэйлэг, илүү өвөрмөц, үзэсгэлэнтэй талаас нь харж, энэ бүхэн надад үнэхээр байгаа гэдэгт итгэхэд тусалсан.

Таны бодлоор эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэнгээ мэдрэхэд юу саад болдог вэ?
Өнөөдөр 50 гаруй настай хичнээн олон эмэгтэйчүүд 18-19 настай байсан зургуудаа хараад би энэ үед өөрийгөө огтхон ч хөөрхөн гэж боддоггүй байсан гэж хэлэх бол? Ийм зүйл байж болно гэж үү? Өөрсдийгөө царай муутай гэж бодож амьдардаг хүмүүс эргэн тойронд маань байна! Мэдээж үүнд сэтгүүлүүдийн ч бас хувь нэмэр байгаа байх. Сэтгүүл дээр хүн бүр толигор арьстай, хээнцэр хувцастай, инээмсэглэсэн, аз жаргалтай харагддаг. Харин бид сэтгүүл дээр харж байгаа дүр төрхөд нийцдэггүй тул атаархаж, өөрийгөө голж, байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ бүхэн хүүхэд наснаас эхэлдэг: хүүхдэд өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой, тэр онцлог нь насан туршид нь хамт байна гэдгийг хэлдэггүй тул тэрээр бухимдаж хүрээлэн буй ертөнцтэй өөрийгөө уялдуулж чаддаггүй.

Хүмүүсийн хүлээлтэд нийцэх таны хувьд хэр чухал вэ?
Би бусдын хүлээлтэд нийцэх гэж бус харин өөрийнхөөрөө амьдардаг. Мэдээж миний хувьд аав, эмээ, ээж, хань минь надаар бахархах, миний өмнөөс нүүр нь улайхгүй байх нь маш чухал тул би ямар нэгэн шийдвэр гаргахдаа заавал тэднийгээ боддог. Гэхдээ энэ тохиолдолд хүртэл бусдын үзэл бодлоос хамааралгүй амьдралаа өөрийнхөөрөө амьдрах эр зоригтой байх хэрэгтэй.

Таны гоо үзэсгэлэн бусдын шүүлтээс хамааралгүй! Алдартай блогерүүд болон Орифлэймийн Лидерүүд хэдийнээ Антикастинг хөдөлгөөнд нэгдээд өөрсдөд нь урам хайрладаг хүмүүсийнхээ түүхийг хуваалцаад байна. Нэр дэвшигчдийн дүрст бичлэгийг үзээд тэдэнтэй адил жинхэнэ гоо үзэсгэлэнгийн түүхээ хуваалцаарай!

Зурвас: Зураг: Oriflame