Хөргөгчин дээрх наалт, дэвтэр дээрх тэмдэглэл ба бүгдийг тархиндаа тогтоох оролдлогын оронд төлөвлөгч хэрэглээрэй. Ийм төрлийн төлөвлөгчийн хуудаснууд нь зүгээр л хоосон цаас биш, даалгавраа хэрхэн ач холбогдлоор нь хуваарилахад тань тусалж, хэрэгтэй дадлуудад сургаад зогсохгүй шинэ санаа олох онгод ч болж өгдөг. Төлөвлөгчийг хэрхэн хөтлөх ба бүгдийг хэрхэн амжуулах талаар хэлж өгье.
1. ӨДӨРТ НЭГ ТОМ АЖЛЫГ СОНГОЖ АВ
Хэдэн арван жижиг даалгавраас илүү нэг том ажил таныг илүү сэдэлжүүлж, тайлангийн цэг дээр авч ирдэг. Паретогийн зарчмын талаар санаарай: 20% чармайлт гаргаад 80% үр дүнд хүрэх боломжтой. Эрүүл мэнд, хувь хүний хөгжил, ажил хэрэг, харилцаа холбоо гээд янз бүрийн талбаруудад төвлөрч яг тухайн өдөрт тохирсон тайлангийн гол цэгийг ол.
2. ДААЛГАВРУУДАА БОЛОН ДУУСГАХ ХУГАЦАА, ШИЙДЭХ АРГАЧЛАЛУУДЫГ НЬ ЖАГСААЖ БИЧ
Хийх зүйлсийн жагсаалт бэлэн боллоо. Харин одоо хэрхэн хийхээ төлөвлөх цаг боллоо. Аливаа даалгаврыг хэрхэн биелүүлэх вэ? Төсөлтэй холбоотой бүхий л санаагаа цаас юм уу цахим төлөвлөгч дээр бичнэ. Ингэснээр томоохон ажлыг мартах юм уу хойшлуулах аюулын хувь 0 болж буурна. Тэр даалгавар асар том ч юм уу давж гаршгүй мэт санагдахаа больчихлоо шүү дээ.
3. ХУВИЙН АЖИЛ БОЛОН АЖИЛ ХЭРГЭЭ НЭГ ЖАГСААЛТАНД БАЙЛГА
Амьдрал зөвхөн ажил, зөвхөн аж ахуй биш. Бүх даалгавраа нэг жагсаалтанд байлга. Энэ нь нэгээс нөгөө рүү шилжиж мөн тэнцвэрт байдлаа хадгалах боломж олгоно. Жишээлбэл, гурав дахь нийтлэлээ бичиж, ээлжит тайлангаа дарааллан гаргахын оронд завсарлагаа авч ширээгээ арч, хэрэглэсэн нэг удаагийн аягаа хая, цэвэр ус авахаар ус цэвэршүүлэгч рүү яв. Хэрвээ та гэртээ ажилладаг бол аяга тавгаа угаа, угаах зүйлсээ угаалгын машинд хий эсвэл цэцгээ усал. Бясалга, гэр дотроо алх эсвэл ойр дотныхоо хүмүүстэй ярь. Ийм «завсарлага» ба ажлын өөрчлөлт нь танд эрч хүч өгч, эргээд ажилдаа сэргэсэн, амарсан байдалтай ороход тань тусална.
4. ТЭГЭЭД ХИЙСЭН ЗҮЙЛСЭЭ ДАР!
Хамгийн таатай хэсэг нь үлдлээ. Даалгавраа гүйцэтгээд, түүнийг жагсаалтаас хас. Дуусгасан даалгавар бүр бид амьдарлаа удирдаж байгаа бөгөөд ямар нэг эргэлзэх зүйл үлдээгээгүй гэдгийг харуулж байна. Энэ эрчээрээ байгаарай.