1. Хүчтэй талуудаа ашигла. «Амжилтад хүрэхийн тулд ямар нэгэн онцгой зүйл хэрэгтэй байдагт би итгэдэг ч, хэдийнээ бий болсон санаа, ойлголтоос загвар авч өөрийн авьяас ур чадвар, хүчтэй талуудтайгаа нийцүүлэн өөрийн болгон өөрчлөхөөс бүү айгаарай. Боди-балет хичээл урьд өмнө байсан ч, би энэ санааг уран гулгалт ба хөгжмөөр хичээллэсэн өөрийн туршлагатайгаа нийцүүлэн онцгой болгосон юм».
2. Зах зээлийг судал ба мөрийн хөтөлбөр боловсруул. «Бид бүгдэд хобби, сонирхол байдаг ч түүнийгээ хувийн бизнес болгоход зөвхөн хүсэл эрмэлзэл хангалтгүй юм. Өөрийн санаагаа бизнес төсөл болтол хөгжүүлэхийн тулд зах зээлийг судал, холбогдох сургалтад хамрагдаж энэ талаар туршлага мэдлэгтэй бол».
3. Багаас эхэл. «Хамгийн энгийн зүйлээс эхэл. Одоогийн бизнесээ нээхээс өмнө би миний санаанд цаашид хөгжин дэвших боломж байгаа эсэхийг ойлгохын тулд найзаасаа студийг нь түрээсэлж долоо хоногт нэг удаа ердөө л хэдхэн цаг хичээл заадаг байсан. Харин одоо би өөрийн студидээ долоо хоногт 17 хичээл зааж байна! Миний бодлоор энэ аргачлалыг ямар ч бизнест ашиглаж болно, үүнд гоо сайхны салбар ч мөн орно: чиний хувьд хамгийн түрүүнд хэрэглэгчдээсээ санал бодлыг нь авах чухал. Үүнд заавал их хэмжээний борлуулалт хийх шаардлага байхгүй, ердөө л хэдхэн бүтээгдэхүүн байхад хангалттай. Ингэснээр чи тэдэнд юу маш их таалагддаг, юу тийм ч их таалагддаггүй, тэд ямар бүтээгдэхүүн хүсэж байгааг ойлгох боломжтой. Энэ бол чиний үнэлшгүй мэдээлэл юм. Багаас эхэлж өсөж дэвшин амжилтаасаа жинхэнэ таашаал мэдрээрэй».
«Би болохгүй зүйл байхгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Үүнтэй адил биелэхгүй мөрөөдөл байхгүй гэдэгт ч мөн итгэдэг. Хамгийн гол нь үр дүнд хүрэхийн тулд хэт их яарах хэрэггүй.»
4. Зорилго тавьж сур. «Би болохгүй зүйл байхгүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Үүнтэй адил биелэхгүй мөрөөдөл байхгүй гэдэгт ч мөн итгэдэг. Хамгийн гол нь үр дүнд хүрэхийн тулд хэт их яарах хэрэггүй. Чи тавьсан зорилгодоо заавал хүрнэ, гэвч хүрэх зам хэдэн жил үргэлжилж болох тул зорилгоо тавихдаа бодит зорилго тавьж, амжилт өөд өгсөх замдаа тэднийгээ нэг нэгээр нь биелүүлээрэй».
5. Азгүйдэлд бэлэн бай. «Амжилтад хүрэх замд бүтэлгүйтэл, азгүйдэл заавал тохиодог ч үүнийг гамшиг мэт хүлээн авах хэрэггүй. Азгүйдэл бидэнд сургамж болдог, үүнээс бид ямарваа нэгэн зүйлд заавал суралцдаг. Өөрийн алдаандаа төвлөрөлгүй, туршлагадаа тулгуурлан урагш алхах зуршилд суралцахад надад хэдэн жил шаардагдсан».
6. Дуртай зүйлээ хий. «Хийж буй зүйлдээ, замын эцэст хүлээж буй үр дүндээ чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэй. Хэрвээ чи тухайн зорилгоо биелүүлэх чин хүслээр дүүрэн байгаа бол түүний биелүүлэхийн тулд ямар ч хүнд ажлаас айхгүй. Мэдээж амжилтад хүрэх зам тийм ч дардан байдаггүй ч дуртай зүйлээ хийж байгаа тохиолдолд энэ замыг туулах харьцангуй хялбар байдаг».
Дараах цахим хаягаас илүү их мэдээлэл аваарай: www.barremodestudios.com