1. Ажлыг бус, харин шагналыг төлөвлөөрэй.
Ямар нэгэн үүрэг даалгавар шаардсан Х цагийг хүлээхээс илүүтэйгээр шагнал эсвэл бонус хүлээх үргэлж илүү таатай байдаг. Жишээлбэл, чи бизнес-төлөвлөгөөгөө боловсруулж дууссаны дараа удаан хүлээсэн үзвэрт явах амлалтыг өөртөө өгсөн бол ажлыг хийх харьцангуй хялбар санагдах болно!
2. Хийх ажлуудынхаа жагсаалтыг гаргаж, өдөр бүр ач холбогдлынх нь дагуу эрэмбэлээрэй
“Хойшлуулалтын” хамгийн онцгүй хэлбэр бол аливаа үүрэг даалгаврыг байхгүй мэт эсвэл энэ тухай огт мэдэхгүй мэт (эсвэл мартсан мэт) царайлах. Тиймээс бүх хийх зүйлсээ баримтжуулж цаасан дээр буулгаарай (ач холбогдлынх нь дагуу дугаарлана).
3. Хэцүү ажлуудаа эхэлж төлөөлөөрэй
Хамгийн хэцүү ажлуудыг хамгийн эрч хүчтэй үе буюу өглөөний цагаар төлөвлөөрэй. Харин арай хялбар ажлуудаа дараа нь амжуулж болно.
4. Чухал ажлуудаа хийх цагаа төлөвлөөрэй
Ажил бүрд маш түргэн үйлдэл хийх, шийдвэр гаргахыг шаардах урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүсдэг. Хэрвээ чи өдөр бүрээ төлөвлөдөг ба энэ төлөвлөгөө өдөр тутам хийдэг үйлдэл болон уулзалтаас бүрдэж байгаа бол яаралтай болон чухал ажлуудаа байнга хойшлуулах магадлал тун өндөр гэсэн үг. Цагийн хуваарьтаа баригдахаас татгалзаж аливаа зүйлд идэвх санаачилгатай, урьдчилсан бэлтгэлтэй байгаарай!
5. Итгэл хүлээсэн хүнтэй болоорой
Ихэнх “хойшлуулагчид” шүүмжлэлээс айж азгүйдэл, бүтэлгүйтлээ нуудаг. Харин чи итгэдэг хүнтэй болж түүндээ амжилт, чухал төлөвлөгөөнүүдийнхээ тухай яривал, энэ нь чамайг идэвхжүүлэхээс гадна нэг хэмийн хурдтайгаар урагшлахад тусална.
6. Цагаа юунд зарцуулж байгаагаа хянаарай
Хэрвээ чи хэт их завгүйн улмаас чухал ажлуудаа хойшлуулдаг бол (энэ бол маш түгээмэл шалтаг!) цагаа хэр үр дүнтэй өнгөрүүлсэн эсэхээ эргээд нэг хараад үзээрэй. Ингэхэд чи чухал ажлууд хийх цаг заваа бусад хүмүүст даалгаж болох байсан ажлуудыг хийж өнгөрүүлснээ шууд анзаарах болно.
7. Нойр, эрүүл мэнд ба хувийн амьдралаа золиослох хэрэггүй
Хэрвээ чи бүхнийг хойшлуулах хандлагатай нэгэн бол ажил дээрээ хэт их цаг өнгөрүүлж оройгоор суух хэрэггүй. Учир нь чи орой болтол суусан ч ажлуудаа цагт нь хийж амжихгүй дээр нэмээд дутуу нойр, ар гэрийнхэнтэйгээ үл ойлголцол, эрүүл мэндийн асуудлууд зэрэг бүр ч их асуудалтай тулгарах болно.
Бүхнийг амжуулахад эерэг хандлага болон бүтэн нойртой эрүүл хүний бүтээмж хамгийн чухал гэдгийг бүү мартаарай!