2. Жинхэнэ мөрдөгч бол
3. Хайлтыг олон нийтийн сүлжээнээс харин уулзалтыг биечлэн хий «Орифлэймийн Зөвлөхөд зайлшгүй байх ёстой онцлог бол гоо үзэсгэлэн ба гоо сайхны бүтээгдэхүүний сонирхол, хүсэл эрмэлзэл юм. Тиймээс тохиромжит нэр дэвшигчдийг олон нийтийн сүлжээнээс хайвал тохиромжтой. Харин анхны сэтгэгдлийн цаана юу нуугдаж байгааг олж мэдэхийг тулд сонирхлыг тань татсан хүнтэйгээ заавал биечлэн уулзаарай».
4. Хамгийн сайн найзаа бус шилдэг нэр дэвшигчийг сонгоорой «Бид ихэнхдээ өөрсдийн сайн таньдаг хүмүүсээ юуны түрүүнд бодох хандлагатай байдаг. Бид найз нөхдийн харилцаагаа мэргэжлийн ур чадвараас илүүд тавьж тэдэнд тухайн албан тушаалыг санал болгоход бэлэн байдаг. Харин энэ бол маш том алдаа юм. Заримдаа ажилд эрч хүч, хөдөлгөөн оруулах цорын ганц арга бол өөрөөсөө тэс ондоо хүнийг ажилд авах байдаг. Ингэхдээ танд хэрэгтэй хүн яг ямар ур чадвар, онцлогтой байх ёстойг мартаж болохгүй».
"Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүн хайх нь хамгийн зардал багатай ба үр дүнтэй арга юм".
5. Юу, яагаад, яаж «Ярилцлагын явцад чи нэр дэвшигчийн талаар аль болох их мэдээлэл авахыг хичээх хэрэгтэй. Юу хийдгийг нь асуухаас илүүтэйгээр хийж буй зүйлээ хэрхэн хийдэг ба яг ямар шалтгаанаар ингэж хийж байгааг нь асуух хэрэгтэй. Энэ асуултын хариулт тухайн хүний үзэл бодол, урам зоригийн талаар мэдээлэл авахад маш чухал юм».Харин та Орифлэймтэй хамт байна уу?
Хэрвээ та хэдийнээ Орифлэймийн Зөвлөх бол вэб хуудсанд өөрийн бүртгэлийн дугаараар нэвтэрч орсны дараа Сургалт хэсгээс бизнес сургалтын талаар маш олон төрлийн мэдээллүүдийг олох боломжтой.